Олны эгдүүцлийг хүргэсэн 7 настай хүү

Долоон настай Брайсон Мерфи (Bryson Murphy) хүүгийн ан хийж байгаа зураг цахим ертөнцөд тавигдсан цагаасаа эхлэн олон хүмүүсийн эгдүүцлийг хөдөлгөх болжээ. Ийм багаасаа амьтны амь тасалж байгаад бухимдсан хүмүүс хөөрхий хүүг доромжлох болсон бөгөөд тэднээс Брайсоныг өмөөрч эцэг эхийг нь шүүмжлэх хүмүүс ч мөн байгаа аж.

Олны эгдүүцлийг хүргэсэн 7 настай хүү
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өдгөө 33 нас хүрч яваа АНУ-ын Хойд Каролина мужид амьдардаг Брэндон Мерфи (Brandon Murphy) ангын улаан хорхойтон юм. Тэрбээр эхнэр Эшли (Ashley)-гийн хамт жилийн бүх улиралд ан хийдэг бөгөөд хүүдээ бага гэлтгүй ан хэрхэн хийхийг зааж өгчээ. 

Брайсон хүүгийн гэр бүл АНУ даяар аялан ан хийх дуртай. Тэд өөрсдийн агнасан амьтадаар бахархан зургийг нь цахим ертөнцөд тавьсан нь ийнхүү олны шүүмжлэлд өртөөд байна. 

Брэндон Мерфи энэ тухайд "Бид ямар нэг тоо толгой нь цөөрсөн эсвэл устаж үгүй болох дээрээ тулсан амьтан агнаагүй, харин ч бүх зүйлийг хууль ёсны дагуу хийж гүйцэтгэдэг. Хүмүүс эрт үеэс эхлэн хэрхэн ан хийх арга ухааныг үр хүүхэддээ өвлүүлж ирсэн. Би тэр уламжлалыг дагаснаас өөр зүйл хийгээгүй" гэж мэдэгджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()