Энэ зун танд юу тохиолдох вэ? /Зурхай/

Жил бүрийн зун та юу тохиолдох бол хэмээн бодол болон суудаг уу? Тэгвэл бид та бүхэндээ ямар ордонд төрснөөс тань хамаарч, энэ зун юу тохиолдохыг хэлж өгөхөөр бэлтгэлээ. Ингээд хамтдаа энэ зун, таны амьдралд ямар өөрчлөлт гарах тэрчлэн юу хийх ёстойг хамтдаа олж мэдэцгээе. 

Энэ зун танд юу тохиолдох вэ? /Зурхай/
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонины орд

Зун бүр л та өвөрмөц содон зүйлс хийж, мартагдашгүй адал явдалтай нүүр тулахыг хүсдэг боловч, энэ нь биелэлээ олж байгаагүй билээ. Харин энэ зуны тухайд аялалд гарах боломж таны өмнө бүрэн нээлттэй байх бөгөөд гол нь та өөрөө хэр их хүсч байгаагаас бүх зүйл хамаарах болно. Та шийдвэртээ бат итгэлтэй байж, мөрөөдлөө биелүүлж, аялалд гарна гэж шийдэж чадвал, ямар ч асуудал танд саад болж чадахгүй.

Харин зуны сүүл сард ажил тань овоорч, бага зэрэг ядаргаанд орж болзошгүй. Гэхдээ та ямартай ч энэ зуныг мартагдашгүй өнгөрүүлж чадсандаа баярлаж, үргэлж дурсаж явах болно. 

Хонины орд

2 Үхрийн орд

Үхрийн ордныхон тун ч зөрүүд, өөрийнхөөрөө хүмүүс байдаг. Харин энэхүү зөрүүд зан нь өнгөрсөнд болсон хүнд хэцүү зүйлс, сэтгэлийн шархыг мартуулахгүй, улам бүр сэдрээдэг аж. Энэ зуны тухайд та шинэ хүмүүстэй танилцаж, сэтгэлийн шархаа эдгээж, сайн сайхан бүхнийг мэдрэх боломжтой юм. 

Тиймээс илүү идэвхитэй амьдарч, зугаатай зуны шоу цэнгүүнд очиж, шинэ танилуудтай болоорой. Энэ нь танд эрч хүчийг бэлэглэж, мартагдашгүй зуныг өнгөрүүлэхэд тус болно. 

Үхрийн орд

3 Ихрийн орд

Тэд нөхөрсөг, нийтэч хүмүүс байдаг билээ. Тиймдээ ч олон найз нөхөд, танилтай тул зуныг уйтгартай өнгөрүүлнэ гэж лав үгүй. Энэ зуны тухайд ч мөн тун завгүй, хөгжилтэй өнгөрүүлж, урьд нь харж байгаагүй олон зүйлсийг шинээр туршиж үзнэ. Гэхдээ аялал, ажил, амьдралыг хослуулахад нэлээдгүй төвөгтэй байх бөгөөд танд санхүүгийн хувьд бага зэрэг асуудал гарч болзошгүй. Тиймээс мөнгөндөө хянамгай хандаж, хаа саагүй цацаж болохгүйг анхаараарай. 

Харин хайр дурлалын тал дээр хайртай хүнтэйгээ хамт амьдрах, хэн нэгэнтэй үерхэх гэхчлэн, ямартай ч нэг шат ахих магадлал өндөр байна. 

Ихрийн орд

4 Мэлхийн орд

Таны амралтаа авч, алжаалаа тайлах цаг иржээ. Олон жилийн турш гэр бүлийнхнийхээ төлөө ажиллаж, өөрийгөө гаргуунд нь гаргаж байсан бол, энэ зун бүх стрессээ тайлж, сайхан амрах боломж гарч ирнэ. Харин энэ үед та татгалзаж, олон зүйл бодолгүй шууд л шийдвэрээ гаргаж, өөрийгөө бодоорой. 

Мөн эрүүл мэндийн тухай гайхалтай байх бөгөөд энэ зун таны амьдралын хамгийн зугаатай, дурсамжтай зун болох бүрэн боломжтой. Хамгийн гол нь та бүх шийдвэрийг гаргах болно. 

Мэлхийн орд

5 Арслангийн орд

Энэ зун та бусдаас тодорч, од мэт гялалзаж чадна. Ажил үйлс тань аяндаа бүтэж, бүх юм санаснаар байх болно. Гэхдээ хэт их жаргалдаа ташуурч болохгүйг анхаараарай. Бүх хүний харц зөвхөн тань дээр тусч, хайраа зарлаж араас тань гүйх хүмүүс тоолж барамгүй олон болно. Харин тэдэн дундаас зөв сонголт хийх нь таны үүрэг билээ.

Энэ их жаргал, таатай байдалдаа анхаарч, хамгийн дотны хүмүүсээ гомдоож мэдэх аюултай бөгөөд хэт хөөрч, их зан гаргахгүй байхыг хичээгээрэй. Нэг ёсондоо энэ зун бол таны мөрөөдлийн зун байх аж.

Арслангийн орд

6 Охины орд

Бусад шиг зугаацаж, цэнгэж амжихгүй л болов уу. Учир нь энэ зун та амжилтаа ахиулж, багагүй хэмжээний мөнгө хурааж чадна. Бүх анхаарлаа ажилдаа төвлөрүүлснээр, зорилго тэмүүлэлдээ нэг алхам ойртож, хүмүүсийг зугаацаж байхад та улам бүр дээшилсээр байх болно.

Гэхдээ толгой өндийх завгүй ажиллах нь сүүлдээ ядаргаанд оруулж, эрүүл мэндэд сөргөг нөлөө үзүүлж мэднэ. Тиймээс аль болох ажлаа зохицуулж, өөртөө бага ч атугай цаг зав гаргахыг хичээгээрэй. Хичнээн амжилт, карьер чухал ч гэлээ, эрүүл мэнд, гэр бүлээ хэзээ ч орхигдуулж болохгүй. 

Охины орд

7 Жинлүүрийн орд

Удаан хугацаанд төлөвлөж байсан аялалдаа гарах бүрэн боломжтой. Бүх зүйлс таны санаснаар байх бөгөөд олон гайхалтай зүйлсийг үзэж харах аж. Энэхүү аялал нь таны амьдралыг харах өнцөг, үзэл бодлыг өөрчлөх болно. Нэг ёсондоо зуны сар яг л үлгэрийн мэт санагдах аж.

Энэ зун таныг азын тэнгэр ивээж, бүх зүйлс бүтэмжтэй байх боловч, үргэлж азанд найдаж болохгүйг анхаараарай. 

Жинлүүрийн орд

8 Хилэнцийн орд

Ийм мэдээ дуулгахад харамсалтай байгаа ч, энэ зун таны хувьд бага зэрэг хүнд байж болзошгүй. Багагүй саад бэрхшээл тулгарч, таныг гарах гарцгүй болгох аюултай. Гэхдээ та үүнийг даван гарч чадсанаар, илүү хүчирхэг, өөртөө итгэлтэй болж хувирах болно. Зорьсон зорилгодоо хүрэх бүрэн боломжтой бөгөөд хамгийн гол нь таниас багагүй хичээл зүтгэлийг шаардах аж.

Та зуны сайхныг мэдэрч чадалгүй дуусгах магадлал өндөртэй боловч, олон зүйлсийг сурч мэдэн, өөрийн биеэр туулах боломжийг олгох юм. 

Хилэнцийн орд

9 Нумын орд

Адал явдал, сонирхолтой бүхэнд дурлагч нумын ордныхон энэ зун бүрэн утгаараа аялалд гарч, сонин содон зүйлстэй нүүр тулах болно. Энэ нь бага зэрэг эрсдэлтэй боловч, танд олон зүйлсийг зааж өгөн, гайхалтай дурсамжийг бий болгох юм. Олон жилийн турш мөрөөдөж байсан аялалдаа гарч, хүслээ гүйцэлдүүлэх боломж, энэ зун л гарч ирнэ. Тиймээс тус боломжийг хэрхэвч алдаж болохгүй. 

Нумын орд

10 Матрын орд

Харамсалтай хэдий ч, энэ зун та ажлаас өөр зүйлсийг хийж чадалгүй дуусгах магадлал өндөр байна. Ажлын төлөө төрсөн мэт, эцэж цуцахаа үл мэдэн ажиллах нь стресс бухимдлыг нэмэгдүүлж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж мэднэ. Гэхдээ та золиос гаргасныхаа хэрээр буцааж олж, амжилтаа ахиулах болно.

Харин зуны сүүл сард, сая нэг ажлаас хөндийрч, өөртөө амралт өгч, агаар салхинд гарах аж. 

Матрын орд

11 Хумхын орд

Хэт их бодохоо больж, шууд л шийдвэр гаргаарай. Өөрөөсөө илүүтэй өрөөлийг гэдэг зангаа хаяж, энэ зуныг зөвхөн өөртөө зарцуулах хэрэгтэй. Найз нөхөдтэйгээ шоу цэнгүүнд явж, урьд урьдны жилүүдийг бодвол, жинхэнэ зун шиг зуныг өнгөрүүлэх болно. Та хэр олон газраас явж, юм үзэж нүд тайлна, тэр хэрээр тархины, сэтгэх чадвар тань тэлж, цаашдаа илүү оновчтой шийдвэр гаргах аж. Нэг ёсондоо явах тусам ухаажиж, олон зүйлсийг ойлгож авна. 

Хумхын орд

12 Загасны орд

Зөөлөн сэтгэлтэй, ухаалаг загаснууд энэ зуныг ая тухтай сайхан өнгөрүүлэх болно. Бүтэн жилийн турш хөдөлмөрлөсөн, ядарч сульдсан тул сонирхолтой аялал, амралтаар өөрийгөө шагнаж, эрч хүчээ нөхөж авах аж. Гэхдээ үргэлж хянамгай болгоомжтой явахыг зөвлөе. Учир нь та эрүүл мэндийн тал дээр бага зэрэг асуудалтай тулгарахыг үгүйсгэхгүй юм. Мөн санхүүгийн тал дээр бага зэрэг асуудал үүсч мэднэ. 

Загасны орд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()