Яг одоо хөгжмөө асаа, яагаад гэвэл...

Дуртай дуугаа сонсох нь таатайгаас гадна сэтгэл зүйн хувьд хүнийг олон талын давуу талтай болохыг эрдэмтэд батласан байна. Жишээлбэл, дуу хөгжим тайвшруулах үйлчилгээг үзүүлж, илүү тэвчээртэй болгож, аливаа өвчнийг өвдөлт багатай даван туулах боломжийг олгодог.  Ингээд танд хөгжим сонсохын давуу талыг хүргэе.

Яг одоо хөгжмөө асаа, яагаад гэвэл...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Стресс бууруулдаг

Хүн бүр дуу хөгжим сонссоноор сэтгэл тайвширдаг гэдгийг мэднэ.Таатай дуу, аялгуу сонсох нь стрессийг даван туулахад тустай гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа аж.

2013 онд АНУ, Герман, Швейцарийн эрдэмтэд 60 эмэгтэйн дунд нэгэн туршилтыг явуулсан байна. Эхлээд тэднийг гурван баг болгож хуваажээ. Нэгдүгээр багт тайвшруулах дуу, хоёрдугаар багт усны дуу чимээ сонсож байсан гэнэ. Харин гуравдахь багийн бүсгүйчүүд юу ч сонсоогүй юм. Ингээд стрессийн төвшин хэр байгаа тест явуулж, цусан дахь кортизолын хэмжээг шалгасан байна. Үүний үр дүнд тайвшруулах дуу сонсох нь стресс тайлахад илүү тустай гэж батлагдсан юм.

2. Нойргүйдлийн асуудлыг шийдвэрлэнэ

Нойргүйдэл бол бүх насны хүмүүст тулгарч буй томоохон асуудлын нэг бөгөөд түүнийг эмчлэх олон төрлийн арга байдаг. Тэдгээрийн нэг нь тайван ая сонсох юм.

Унгарын нэгэн судалгаанд нойргүйдлийн асуудалтай 94 оюутан оролцжээ. Тэднийг мөн л гурван баг болгож хуваасан бөгөөд нэгдүгээр багт орой унтахынх нь өмнө 45 минут аудио ном сонсож, харин хоёрдугаар багийн оюутнуудад сонгодог ая сонсож, гуравдугаар багийнханд юу ч сонсоогүй юм.

Үүний үр дүнд сонгодог ая нь аудио номноос илүү нойргүйдлийн асуудлыг шийдэж байсныг олж нээсэн аж. Өөрөөр хэлбэл, сонгодог аяыг нойргүйдлийн эсрэг эмчилгээ мэтээр ашиглаж болох нь ээ.

3. Өвчин намдаадаг

Хөгжмийн эмчилгээ нь өвчин намдааж, эрүүл болоход тустай юм.

Испанийн эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаанд бүхий л биеэрээ өвчин мэдэрч буй архаг өвчитэй янз бүрийн хүмүүс оролцжээ. Эхний бүлэг хүмүүст 4 долоо хоногийн турш өдөрт нэг удаа хөгжим сонсгож байсан юм. Харин хоёрдугаар бүлэгт хөгжмийн эмчилгээ хийгээгүй аж. Ингээд судалгааны үр дүнд 4 долоо хоногийн турш хөгжим сонссон өвчтнүүд өвчин бага мэдэрч, сэтгэл санааны байдал нь дээшилсэн байна.

2015 оны нэгэн судалгаанаас харахад хагалгааны өмнө болон хагалгааны дараа дуу сонсож байсан хүмүүс илүү тайван байж, өвчин бага мэдэрч байсан гэнэ. Үүнээс харахад хөгжим нь архаг өвчин, түр зуурын өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй болох нь батлагджээ.

4. Жин хасахад тустай

Хөгжмийн бас нэгэн давуу онцлог тал нь жин хасахад тустайд оршдог.

Намуухан аятай, бүдэг гэрэлтэй ресторанд хоол идсэн хүмүүс бусдаас 18 хувиар бага илчлэг авдаг гэнэ. Харин тод гэрэлтэй, хурдан ая явж байсан рестораны хүмүүс илүү ихийг иддэг аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар бүдэг гэрэлтэй орчин болон дуу нь тайван уур амьсгалыг бүрдүүлж, удаан идэхэд нөлөөлж байх магадлалтай юм.

5. Илүү тэвчээртэй болдог

Хөгжим сонсоход тухайн хүн илүү тэвчээртэй бас бүтээлч болдог.  Хүн бүр алхахдаа тодорхой хэмнэлтэй байдаг бөгөөд хэрвээ цоглог дуу сонсох юм бол таны алхалт илүү хурдан, эрч хүчтэй болдог юм.

Бэлтгэл хийхэд хамгийн тохиромжтой ая нь минутанд 125-140 цохилт байхаар тооцоолох хэрэгтэй гэж эрдэмтэд мөн зөвлөжээ. Хэдий бид эрчимтэй бэлтгэл хийж байгаа ч хөгжимний ачаар ядаргаагаа огт мэдэрдэггүй байна.

6. Зарим эмийн үйлчлэлийг сайжруулдаг

Цусны даралт ихтэй хүмүүс эмээ уусныхаа дараа дуу сонсох юм бол эмийн үйлчилгээг илүү сайжруулдаг хэмээн Бразилийн эрдэмтэд нотолсон байна. Үүнээс гадна хөгжим зүрхний үйл ажиллагааг хэвийн болгодог учир зүрхэнд ч сайнаар нөлөөлнө.

Хөгжим сонсох үед ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирч, эм илүү сайн шингэхэд тустай гэж эрдэмтэд үзсэн байна.

7. Хүүхдүүдтэйгээ эвээ олоход туслана

Хэрвээ та бага насны хүүхэдтэй бол түүнд дуу дуулж өгөх эсвэл хамт дуулж байгаарай. Энэ нь ирээдүйд хүүхэдтэйгээ таатай харилцах нөхцлийг бүрдүүлнэ. Хэрвээ та өсвөр насны хүүхэдтэй бол түүнтэй хамт дуу сонсож, дуунаас төрсөн сэтгэгдлийг хуваалцвал мөн л ирээдүйн харилцаанд тань таатайгаар нөлөөлнө.

Үүнийг АНУ-ын эрдэмтэд 21 хүртэлх насны хүмүүс оролцсон судалгаагаар батласан юм.

8. Ослын тоог бууруулна

Израилын судлаачдын үзэж байгаагаар дуу хөгжим нь ослын шалтгаан болохоос гадна ослын тоог бууруулах ч чадалтай гэнэ. Гэхдээ заавал энэ дууг сонс тэр дууг сонс гэсэн заавар байхгүй.

Израилийн хөгжим судлаач, профессор Уоррен Бродски (Warren Brodsy)-гийн үзэж байгаагаар, машин барьж байхад хүн хамгийн гол нь дурсамж сэдрээсэн, сэтгэлийн утсыг хөдөлгөсөн, эсвэл хэт их хэмнэлттэй дууг сонгох хэрэггүй гэжээ. Харин бусад төрлийн дууг хүссэнээрээ сонсоорой.

9. Сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлнө

Сургуульд ордог дуу хөгжмийн хичээл нь хүүхдүүдийн сэтгэн бодох, танин мэдэхүйн чадварт сайнаар нөлөөлдөг. Тэд аливаа зүйлийг илүү хурдан сэтгэж, богино хугацааны ой санамж нь сайжирч, төлөвлөгөө гаргахдаа сайн болдог. Энэ нь онц, сайн сурахад тустай.

Бонус: Та ямар төрлийн дуу сонсдог вэ?

Их Британийн Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хүний өөрийн сонсож буй дууны утгатай адил сэтгэдэг болохыг батласан байна.

Мэргэжилтнүүдийн туршилтанд 4000 орчим хүн оролцжээ. Тэдэнд 50 төрлийн дуу сонсгож өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцахыг хүссэн аж. Үүний үр дүнд сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс R&B, кантри, фолк төрлийн дууг сонсоход хамгийн таатай дуу хэмээн сонгож байсан юм. Харин бүх зүйлийг логик сэтгэлгээний дагуу хийдэг хүмүүс илүү хүнд хөгжим буюу рок, панк, хүнд металл дууг сонирхож байсан гэнэ.

Бас нэгэн өөр судалгаанаас харахад хангалуун амьдралтай хүмүүс блюз, жазз, классик болон поп хөгжмийг түлхүү сонсдог аж. Харин энгийн болон дундаас доогуур амьдралтай хүмүүс хүнд металл, рэп сонирхдог байна.

Бонус: Та ямар төрлийн дуу сонсдог вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()