Дэлхийгээс тусгаарлагдсан хүмүүс

Ла Ринконада бол Перу улсын нутаг дэвсгэрт байрлах, далайн түвшнээс дээш 5100 метрийн өндөрт өргөгдсөн уурхайн бүс нутаг юм. Энэхүү хот нь усны болон дулааны ямар ч шугамгүйгээс гадна хүн амын 68% нь амжиргааны доод түвшний амьдралтай байдаг аж. Ингээд гэрэл зурагчин Давсон Вокер (Dawson Walker)-ийн авсан гэрэл зургийг тайлбарын хамтаар ямар ч, нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.
Дэлхийгээс тусгаарлагдсан хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Энэхүү хот нь хамгийн өндөр алтны уурхайтай гэдгээрээ дэлхийд танигдсанаас биш хамгийн ядуу зүдүү амьдралтай гэдгийг нь тэр бүрийд мэддэггүй.



2. Энд машин зам гэх зүйлгүй, гудамжны гэрэл ч гэж үгүй. Хаашаа л харна энд тэндгүй шавар шалбааг, мөстсөн зам, өндөр уулс нуруудын сүүдэр байх тул миний бие (гэрэл зурагчин) нилээдгүй хэдэн өдөр энд саатсан юм.



3. Энэ хотод засгийн газар нь бараг л анхаарал хандуулдаггүй тул жуулчид очлоо ч байрлах зочид буудал байхгүй. Хүн өвдлөө гэхэд эмчлэх эмнэлэггүй, орчин цагийн дэлхий ертөнцөөс утгаараа тасарч, алслагдсан хот ажээ.



4. Маш өндөр бүсэд байрладаг тул энгийн хүмүүс амьсгалахад үнэхээр түвэгтэй. Харин эндэхийн оршин суугчид энэ орчиндоо дасан зохицсон байна.



5. Тэдэнд удирдлага гэж байдаггүй тул эдийн засгийн бүхий л асуудлаа уурхайнаас олборлосон алтаараа шийдвэрлэдэг ажээ.



6. Өмнө нь буюу 2001-2009 онд олборлосон алтны үнэ нь 235 хувиар нэмэгдэж байсан бөгөөд тухайн үедээ хүн амын тоо 30 мянгад хүрч байв. Харин одоо бол эндэхийн хүн ам аль хэдийн 50 мянга давжээ.



7. Перу улсын иргэдийн ихэнх нь уурхайд ажиллан, алт олборлож баяжихыг хүсдэг. Гэвч энэ нь төсөөлөхөд ч бэрх хүнд хүчир ажил юм. Бүхий л насаараа орчин цагийн нийгмээс тусгаарлагдаж, дулааны шугамгүй, цэвэр усгүй хотод алт ухаж амьдарна гэдэг хэн бүхний боломжоос хэтийдсэн зүйл билээ.



8. Ла Ринконада хэмээх энэхүү тосгоны алтны уурхайн нөөцийг Эртний Инкүүдийн (1434-1533 он) соёл иргэншлээс хойш анх нээж, олборлож эхэлжээ. Уурхайчид хангалттай хэмжээний алт олборлохын тулд өдөрт дор хаяж 2 цаг хэртэй хугацаанд цианид, мөнгөн устай болон агааргүй хортой орчинд ажиллах хэрэгтэй болдог байна.



9. Эмэгтэйчүүд уурхайд ажиллах боломжгүй учир эрчүүдийн олборлосон металуудыг хайлуулж, цутган эд зүйлс хийдэг байна.



10. Хотод ямар ч дэд бүтцийн зохион байгуулалт байхгүй, өндөрлөг бүс нутаг учир дэд бүтэц байгуулах боломж ч хомс юм.



11. Хог хаягдал энд тэндгүй хөглөрч, хөрсний бохирдол дээд цэгтээ тулжээ.







12. Уул уурхайн замбараагүй үйл ажиллагаанаас болж мөнгөн ус энд тэндгүй тархсан тул хүмүүс үй олноороо хордон, төрөлхийн гажигтай хүүхдүүд төрөх нь ч олширсон байна.



13. Зарим оршин суугчид энэ хэцүү амьдралаа жаахан ч гэсэн өөрчлөхөөр арай нам дор газраа кафе, барилга байгууламж, хөлбөмбөгийн талбай хүртэл байгуулжээ.



14. Тэр цаана харагдаж байгаа нуур ч гэсэн мөнгөн ус, цианид натрид хордон, ахин нөхөн сэргээгдэхгүйгээр бохирджээ.

















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()