Унтахын өмнө уншмааргүй аймшигт түүхүүд

Хүн бол дэлхий дээрх айдсаа мэдэрдэг цор ганц амьтан юм. Хүмүүс зохиомол айдсын тусламжтай амьдрал дээр тохиодог түгшүүрийг даван туулахын тулд л аймшигтай зүйл ярьж, аймшгийн кино үздэг гэдгийг эрдэмтэд олж тогтоожээ. Гэхдээ бодит амьдрал дээр хүмүүст аймшигтай зүйлс үнэхээр тохиолддог байна. Ингээд бусдад тохиолдсон аймшигтай явдлыг тэдний өөрсдийнх нь бичсэнээр уншигчдадаа хүргэе. 

Унтахын өмнө уншмааргүй аймшигт түүхүүд

  • Гэртээ ганцаараа амьдардаг миний нэг танил эмэгтэй гэртээ  ирэх бүртээ “Сайн байна уу, орон гэр минь” гэдэг байж л дээ. Гэтэл нэг удаа гэртээ ирээд урьдынхаараа мэндэлтэл хаа нэгтэйгээс хүүхдийн хоолойгоор “Сайн байна уу” гэх дуу сонсогдсон гэж ярьж билээ.
  • Хоёр настай байхдаа охин минь ямар ч шалтгаангүйгээр уйлаад байдаг байж билээ. Асуухаар л “Кирилл айлгаад байна” гэдэг байсан. Манайд Кирилл гэдэг танил байхгүй л дээ. Тэгээд ч удалгүй охин минь тэгж уйлагнахаа больсон. Саяхан таван настай охин маань “Кирилл авга над руу хашгираад байдаг байсныг санаж байна уу” гэдэг байгаа. Би бүр шоконд орчихлоо. Яагаад хашгирсан юм бэ гэж асуухад “Өөрийг нь хүлээх ёстой байсан гэж тэр загнадаг юм. Харин тэр их удаан хүлээж байгаа" гэж байна. “Хүлээнэ гэдэг чинь” гэхэд охин “Төрөхийг л” гэх нь тэр. Нөхрийн маань ихэр нь төрөх үедээ нас барсан юм. Түүнийг Кирилл гэж нэрлэх гэж байсан гэдэг.  

  • Манай бяцхан охин төрсөн цагаасаа л тусгай  өрөөнд өөрийнхөө орон дээр унтаж сурсан юм. Би чимээ чагнагчтай болохоор охиноо хэрхэн амьсгалж, хэрхэн хурхирч байгааг нь сонсож байдаг. Тэгтэл нэг шөнө охин сэрүүн бололтой яраглах нь сонсогдож, дүүжин ор нь шажигнан дуугарч, мөн “Чишш” хэмээн тайвшруулах эрэгтэй хүний дуу сонсогдох нь тэр. Би айсангүй, харин ч баярласан. Яагаад гэвэл ач охиноо төрөхөөс зургаан жилийн өмнө талийгаач болсон аав минь бүгдийг харж, бидэнд тусалсаар байгаа юм байна гэж бодсон.

  • Гэртээ эргээд иртэл зурагт асаалттай байх юм. Гарахдаа унтраахаа мартаж дээ гээд нэг ч их анзаарсангүй. Тэгээд унтраасан ч үгүй, оройн хоолоо бэлтгэж эхэллээ. Хоолоо идэнгээ гар утсаараа интернэтэд ороод зурагтаа үзэхгүй байсан болохоор унтраахаар шийдэж цахилгааныг нь салгачихъя гэтэл ямар ч залгуур, утас нь холбоогүй байв. Нэг үгээр хэлбэл зурагт цахилгаангүйгээр ажиллаж байх нь тэр. Удирдлагаар нь унтраая гэтэл ямар ч команд авахгүй ажилласаар л байлаа. Гэрлээ унтраасан ч зурагт асаалттай хэвээр байхыг анзаараад нурууны хамаг л шар үс босох нь тэр. Тэгээд шууд л аавынх руугаа явсан даа.
  • Шөнийн харанхуйд цонхон дээр ямар нэгэн зүйл харагдаад, "За яахав дээ, энэ чинь сандал шүү" хэмээн өөрийгөө тайвшруулаад унтсан юм. Өглөө харвал тэнд юу ч байхгүй байдаг байгаа.

  • Залуу байхдаа оршуулгын газарт манаачаар ажиллаж, шарилын нүх ухаж, хог цэвэрлэн, тэндээ жижигхэн байшинд амьдардаг байлаа. Нэг удаа шөнөөр эзэмшлээ эргэж явтал хүүхэд инээх сонсогдохоор нь хартал хоёр жаахан охин хөтлөлцөөд алхаж явах нь тэр. Гүйцэх санаатай араас нь явбал тэд хаа нэг тийшээ алга болчихов. Өглөө нь өмнө нь манаачаар ажиллаж байсан өвгөнд энэ тухай яривал “Хамгийн захад оршуулсан эгч дүү хоёр байгаа юм аа. Би ч нэг биш удаа харсан. Сайн хүүхдүүд байгаа юм, айх хэрэггүй” гэдэг байгаа.

  • Намайг 12 настай байхад үеэл дүүтэй минь орхисон юм. Тэр шоогоор тоглоод л, харин би уйтгарлаж яагаад ч юм нөгөө өрөө рүү орлоо. Гэнэт араас дүү маань гүйгээд ирэхэд нь түүнийг хараад хаа нэгтэйгээс аймшигт нүд хараад байгааг мэдэрсэн юм. Тэр эргээд өнөөх шоогоор тоглож байсан өрөө рүүгээ ороход би араас нь явж орсон юм. Хэсэг хугацааны дараа тэр гэнэт агаарт хөөрчихөв. Би бүр гайхажн тоглож байсан зүг рүү нь хартал дүү маань өрөөний голд өнөө л шоогоороо тоглоод сууж байх юм. Би айсандаа юу ч хэлж чадсангүй, дүүгээ хувцаслаад гадагшаа гарч томчуудыг иртэл гадаа байсан юм даа. 
  • Сүнстэй уулзахын тулд сүнс дууддаг хэмээн ярьдаг үсэг, тоо бүхий Уижийн самбар худалдаж аваад “Өрөөнд сүнс байна уу” гэж асуулаа. Мэдээж тэр үед хэн ч юу ч хариулаагүй л дээ. Саявтар ээж түүн дээр сонгино хэрчиж байтал сонгины дугуй хэрчим “Д”, “А” гэсэн хоёр үсгэн дээр байх нь таарч “Тийм” гэсэн үг болсон байлаа. Үүнээс хойш тайван унтаж чадахаа болиод байна даа.

  • Би бол холын тээврийн жолооч. 2015 оны долдугаар сард Омскт барилгын нурангид дарагдаж найз Валера минь нас барсан юм. Тэр надаас гурав дүү ч жинхэнэ дотны найз маань байсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард би Ижевск-Екатеринбургийн хооронд ачаа зөөлөө. Өглөө эрт босоод ачаагаа аваад шөнөжин яваад өглөө нь Екатеринбургт очсон байх ёстой байв. Оса гээд жижигхэн хот өнгөрч явтал манан дунд нэг хүн харагдах шиг. Гадаа хүйтэн байхад тэр бүр шорттой харагдлаа шүү. Нүүрийг нь хартал яг л Валера найз минь. Би айсандаа тоормоз гишгэн гар чийдэнгээ бариад гартал Валера ч, цасан дээр ч мөр алга. Цааш зөөлөн хөдөллөө. Гэтэл хэрэв би зогсоогүй бол өртөж мэдэхээр аймшигтай осол гарсан байх нь тэр. Найзууддаа ярьтал тэр чамд анхааруулах гэж зориуд харагдсан байна гэсэн. Зарим нь болохоор яарч байсан болохоор хий юм харсан биз гэдэг. Өнөө болтол учрыг нь олоогүй л байна.

  • Эмээ минь нас барсны маргааш өглөө би хуушуур хайрах чимээ, үнэрээр нь сэрлээ. Гэтэл эмээ маань өөрийнхөө дуртай дууг дуулаад гал тогоонд нааш цааш явах нь дуулдав. Би өөрийгөө солиорсон байх гэж бодтол, аав ээжид минь бас яг тэгж дуулдсан гэдэг. Үнэхээр шарах шүүгээ асаалттай байсан шүү.
  • Саяхан би нөхөртэйгөө байранд минь ямар нэгэн сонин зүйл болоод байгаа талаар ярилцлаа. Үнэхээр шүүгээний хаалга өөрөө онгойгоод л, ямар нэгэн зүйл өөрөө унаад л байдаг болов. Хий үзэгдэл байна гэж ярилаа. Муур ч бас ариун цэврийн өрөөнд орж бие засахгүй, бүхий л өрөөгөөр хаа сайгүй морь харах болов. Нэг удаа шүүгээний хаалга гэнэт нээгдэж, муур маань яг явж байсан байран дээрээ хэвтчихэв. Бид муураа аваад тоглоом шоглоом болгож "Чамайг минь хий үзэгдэл айлгаад байна уу?" гэж асуусан. Үүнээс хойш муур маань ариун цэврийн өрөөнд зүгээр ордог болсон доо. Харин нөхөр бид хоёрыг шөнө унтаж байхад хэн нэгэн хөлийг минь илээд байх шиг санагдан айдаг болсон доо.

  • Нөхөр маань шөнийн ээлжтэй, би ганцаараа унтаж байсан юм. Тэгтэл цээжин дээр минь хэн нэгэн зогсоод яг л завиар явж байгаа юм шиг савлуулаад байх шиг санагдлаа. Сэрээд аймшгийн зүүд л байж дээ гэж бодоод угаалгын өрөө рүү ортол цээжин дээр минь хоёр жижигхэн хутганы дүрс гарчихсан байхыг толинд олж харлаа. Энэ талаар нөхөртөө ярьтал тэр үнэмшсэнгүй, зүгээр л инээгээд өнгөрсөн. Харин маргааш өглөө нь босоод хартал нөхрийн минь цээжин дээр өнөөх хутганы дүрс байсан, гайхмаар....

  • Сэтгэл тавгүйтээд ирэхээр би оршуулгын газарт очин хадан дээр оддыг харж суудаг юм. Тэнд нам гүм, талийгаачдын дэргэд би өөрийгөө амьд гэдгийг мэдэрдэг гэх үү дээ. Жилийн өмнө над руу нэгэн өвгөн ирж амьдралын тухай ярилцах болсон юм. Тэр намайг амжилттай явахыг ерөөн, эцэг эхтэйгээ юм уу, найз бүсгүйтэйгээ асуудалтай болсон үед минь сэтгэл засан дэмжиж, заримдаа зүгээр л тамхиа татан, тэнгэр ажиглан чимээгүй суудаг байлаа. Сарын өмнө би очиж амьдрахыг хүсдэг байсан хот руугаа шилжихээр болов. Энэ хотод байдаг ганц найз минь болох өнөөх өвгөнийг би оршуулгын газрын манаач гэж боддог байсан болохоор салах ёс гүйцэтгэх гэж өдрөөр гүйж хүрвэл өөр манаач угтсан юм. Түүгээр ч тогтохгүй тийм хүн энд ерөөсөө байхгүй гэдэг юм байна. За тийм л юм байлгүй гээд өөрийнхөө байнга суудаг хад руу хүрч очвол яг дэргэд нь байх булшин дээрх хавтан дээр миний танил өнөөх өвгөний зураг байх нь тэр. Тэрээр долоон жилийн өмнө нас барсан байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()