Биеийн хамгийн чухал даавруудыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ?

Үс унах, бие сульдах, хумс хугарах, арьс гэмтэх болон жин нэмэх зэрэг нь даавартай салшгүй холбоотой байдгийг та мэдэх үү? Хүний биеэс ялгарах дааврууд нь тус тусын гүйцэтгэх үүрэгтэй байдаг байна. Харин бид үүнээс онцолж хүний биед хамгийн хэрэгтэй, чухал үүрэг гүйцэтгэдэг даавруудыг танилцуулж, хэрхэн хэмжээг нь тэнцвэржүүлэх тухай мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. 

Биеийн хамгийн чухал даавруудыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кортизол даавар ихсэх

Стресс, бухимдлаас ялгарах тус даавар нь биед ихсэх үед цусны даралтыг нэмэгдүүлж, чихрийн шижин өвчтэй болгох аюултай юм. Мөн энэ нь жин нэмэгдүүлж, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг саатуулан, олон сөрөг үр дүнд хүргэдэг байна.

Илрэх шинж тэмдэг:

  • Үргэлж бухимдал төрж, давчдана.
  • Жин хасахад асуудалтай болно.
  • Ааш зан хувирч өөрчлөгдөнө.
  • Уур бухимдал эрс нэмэгдэнэ.
  • Хар дарж зүүдэлж, унтаж чадахаа болино.
  • Хумс хэврэг болж амархан хугарна.
  • Цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ ихэснэ.
  • Давстай эсвэл чихэртэй хоол хүнсэнд ихээр дурлана.

Шийдвэрлэх арга:

Хар шоколад нь кортизол дааврын хэмжээг бууруулж, хэвийн хэмжээнд очиход тусалдаг. Мөн аль болох тайван байхыг хичээж, өөрийгөө эерэг энергиэр цэнэглээрэй. 

Кортизол даавар ихсэх

2 Инсулин даавар багасах

Хүний нойр булчирхайгаас ялгардаг нэгэн төрлийн даавар болох инсулин нь цусан дахь чихрийн хэмжээг зохицуулах үндсэн үүрэгтэй. Түүнээс гадна элгэнд "гликоген" задрах үйл явцыг тогтмол түвшинд барьж байхыг давхар зохицуулдаг. Харин бие дэх инсулины хэмжээ багассанаар чихрийн шижин өвчтэй болох магадлал өндөр болдог байна.

Илрэх шинж тэмдэг:

  • Амттан, чихэрт дурлана.
  • Амттай зүйлс идэх хүслээ дарж дийлэхгүй болно.
  • Цусан дахь сахарын хэмжээ ихэснэ.
  • Эмэгтэйчүүдийн бэлхүүсний тойрог 89 см, эрчүүдийнх 102 см болж өснө.
  • Сарын тэмдгийн мөчлөг алдагдана.
  • Цусны даралт ихэснэ.

Шийдвэрлэх арга:

Кимчи гэх мэт исгэлэн ногоог тогтмол идэж болно. Гэхдээ тус ногоо нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг байх хэрэгтэй анхаараарай. 

Инсулин даавар багасах

3 Тестостерон даавар ихсэх

Булчингийн массыг нэмэгдүүлж, ясыг бэхжүүлэхээс гадна сексийн дур хүслийг өдөөдөг тестостерон даавар нь хэт их ялгарснаар нүүрэнд батга гарч, сарын тэмдгийн мөчлөгийг тогтворгүйжүүлэх төдийгүй үс уналтанд хүргэдэг юм.

Илрэх шинж тэмдэг:

  • Батга гарна.
  • Үс болон арьс тослогдоно.
  • Толгойны үс унаж, бусад хэсгийн үс ургана.
  • Суга харлана.
  • Сарын тэмдгийн мөчлөг тогтворгүйжнэ.
  • Стресс, бухимдалтай болно.
  • Зан ааш өөрчлөгдөнө.

Шийдвэрлэх арга:

"Цайр"-аар баялаг ногоон шош, хулуу, хаш ногоог идэж, тестостерон дааврын хэмжээг бууруулаарай. Эдгээр нь таны асуудлыг шийдвэрлэж, тус дааврын хэмжээг хэвийн байдалд шилжүүлэх аж.

Тестостерон даавар ихсэх

4 Эстроген даавар ихсэх

Эмэгтэйчүүдийн биед ихээр ялгарах энэ даавар нь тэдний бие махь бодийг хариуцаж байдаг. Харин энэ нь ихэссэн тохиолдолд олон төрлийн өвчин, үрэвслийн суурь үндсийг тавьдаг аж.

Илрэх шинж тэмдэг:

  • Хөлөрч, шингэн алдана.
  • Жин нэмнэ. Ялангуяа гуя, өгзөг хэсгээр илүүтэй таргална.
  • Хөхний хэмжээ томорч, эмзэг болно.
  • Тархиар хатгуулж өвдөнө.
  • Арьсан дээр улаан толбо үүснэ.
  • Доошоо цус алдана.

Шийдвэрлэх арга:

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал цэцэгт, буржгар болон энгийн байцааг сонгож, өдөр тутамдаа идээрэй. Энэ нь эстрогений ялгаралтыг бууруулж, хэвийн хэмжээнд байлгах болно. 

Эстроген даавар ихсэх

5 Бамбай булчирхайн даавар багасах

Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсэгт байрладаг бөгөөд "тироксин" (Т4), "трийодгиронин" (ТЗ) гэдэг даавар ялгаруулдаг. Эдгээр дааврууд нь хүний бодисын солилцоо, төв мэдрэл, зүрх судас, хоол боловсруулах тогтолцоо, сэтгэхүй, сэтгэл хөдлөл, хэвийн бэлгийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Мөн бамбай булчирхай нь арьс, үс, хумс болоод хүний гоо сайханд чухал үүрэгтэй эрхтэн гэж үздэг. Харин тус дааврууд нь багассанаар олон төрлийн сөрөг нөлөө биед илэрч, өвдөж эхэлдэг аж.

Илрэх шинж тэмдэг:

  • Бамбай булчирхай томроно.
  • Бодисын солилцоо удааширна.
  • Үс унана, хугарана, арьс, үс хуурайшина, загатнана.
  • Ядарч тамирдана.
  • Үе мөч бадайрч өвдөнө, суларна.
  • Нүүр, гар, хөл хавагнана.
  • Хоолонд дургүй болно.

Шийдвэрлэх арга:

Тослог багатай бяслаг, мөхөөлдөс, тараг, үнээний сүү, өндөг, загас, далайн хоол, лийр, алим жимс, наргил модны тос болон ногоон ургамал идэж байх хэрэгтэй. Мөн хамгийн их тус болох хүнс бол самар юм. 

Бамбай булчирхайн даавар багасах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()