Венецийн кино наадмын шилдгүүд тодорчээ

Дэлхийн хамгийн том кино фестивалийн нэг болох Венецийн кино наадам наймдугаар сарын 19-нөөс еcдүгээр сарын 8-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнээс тухайн жилийн кино наадмын улирал албан ёсоор эхэлсэнд тооцогддог бөгөөд ирээдүйн "Оскар"-ын шагналтнууд эндээс тодрох магадлал өндөр байдаг. Энэ жилийн буюу 75 дахь удаагийн Венецийн кино наадмын шүүгчдийн багийг найруулагч Гильермо Дель Торо (Guillermo del Toro) ахалжээ. Тэрбээр "Алтан арслан" шагналын төлөөх өрсөлдөөнийг Наоми Уоттс (Naomi Watts), Кристофер Вальц (Christoph Waltz) болон дэлхийн кино урлагийн нөлөө бүхий эрхмүүдтэй хамт шүүн явуулжээ.

Венецийн кино наадмын шилдгүүд тодорчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ийнхүү бид та бүхэнд Венецийн кино наадмын гол шагналуудын эздийг танилцуулъя. Мөн улаан хивсний ёслолын торгон агшнуудыг хүргэж байна. 

1 Алт, мөнгөн арслангийн эзэд

Мексикийн найруулагч Альфонсо Куарон (Alfonso Cuaron)-ы 1970-аад оны эхэн үеийн Мехико хотын амьдралыг харуулсан "Rома" кино тус наадмын хамгийн том шагнал болох "Алтан арслан"-г хүртсэн юм.

Найруулагч эр Мехико хотод өссөн бөгөөд хүүхэд байх үеийнхээ дурсамжаас сэдэвлэн уг киног бүтээжээ. "Энэ шагнал, энэ наадам миний хувьд маш чухал юм. Би энэ мөчийг үүрд дурсаж явах болно" гэж тэрээр шагнал гардаж авахдаа хэлсэн байна.

Алт, мөнгөн арслангийн эзэд

Венецийн кино наадмын "Мөнгөн арслан" шагналыг найруулагч Жак Одиар (Jacques Audiard)-ын “The Sisters Brothers” кино хүртжээ. Тус киноны гол дүрүүдийг Хоакин Феникс (Joaquin Phoenix), Жон Рэйли (John Reilly) нар бүтээсэн юм. Тус кинонд алдсан мөнгөө эргүүлж олж авахаар явж байгаа ах дүү хоёрын түүхийг өгүүлдэг аж. 

Харин жүжигчин Уиллем Дефо (Willem Dafoe) “At Eternity’s Gate” кинонд алдарт зураач Винсент Ван Гог (Vincent Van Gogh)-ийн дүрийг бүтээснээрээ шилдэг эрэгтэй жүжигчин шагналын эзэн болжээ.

Харин шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг "The Favourite" кинонд Английн хатан хаан Aнна (Anne, Queen of England)-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Оливия Колман (Olivia Colman) хүртжээ. 

Австралийн найруулагч, жүжигчин Женнифер Кент (Jennifer Kent) "The Nightingale" киногоороо "Шилдэг найруулагч" болон "Шүүгчдийн тусгай шагнал"-ыг хүртсэн юм. XIX зууны үеийн Австрали улсад өрнөж буй үйл явдлын талаар тус кинонд гардаг бөгөөд найруулагч Женнифер Кент өөрөө гол дүрд нь тогложээ. Гэр бүлийг нь хөнөөсөн этгээдийг олохын тулд Австралийн уугуул иргэнтэй хамтардгаар киноны үйл явдал өрнөдөг аж. 

Мөн "The Nightingale" киноны туслах дүрийг бүтээсэн жүжигчин Баякали Ганамбарр (Baykali Ganambarr) "Өсөх ирээдүйтэй од" шагналын эзэн болжээ. 

Ах дүү найруулагчид болох Жоэл болон Дэвид Коэн (Joel and Ethan Coen) нарын “The Ballad of Buster Scruggs” бүтээл шилдэг кино зохиолын шагнал хүртсэн байна. Тус киноны үйл явдал АНУ-ын зэрлэг Өрнөдөд болдог бөгөөд хоорондоо хамааралгүй зургаан жижиг зохиомжуудаас бүрддэг ажээ. 

2 Венецийн кино наадмын үеэр нээлтээ хийсэн кинонууд

Лука Гуаданьино (Luca Luca Guadagnino)-гийн найруулсан "Suspiria" кино яахын аргагүй энэ наадмын үеэр нээлтээ хийсэн чанартай бүтээлүүдийн нэг болж чадсан юм. Энэ бол 1977 онд домогт найруулагч Дарио Аргенто (Dario Argento)-гийн найруулсан сонгодог киноны шинэчилсэн хувилбар юм. Дакота Жонсон (Dakota Johnson) болон Тильда Суинтон (Tilda Swinton) нар гол дүрийг нь бүтээсэн тус киноны үйл явдал 1970 онд Берлин хотноо өрнөдөг бөгөөд нэр хүндтэй бүжгийн академид элсэж буй залуу бүжигчний тухай өгүүлдэг юм. 

Венецийн кино наадмын үеэр нээлтээ хийсэн кинонууд

Саран дээр анх хөл тавьсан хүн болох Нил Армстрон (Neil Armstrong)-ы тухай өгүүлэх, Дэмьен Шазелл (Damien Chazelle)-ийн найруулсан "The Firstman" киноны нол дүрийг Райан Гослинг (Ryan Gosling) бүтээсэн байна.  

Жүжигчин Брэдли Купер (Bradley Cooper)-ийн найруулсан "A star is Born" киноны гол дүрийг дуучин Лэди Гага (Lady Gaga) бүтээсэн бөгөөд тус киног 1937 онд хэвлэгдэж байсан ижил нэртэй зохиолоос сэдэвлэжээ. 

Жүжигчин Брэди Корбет (Brady Corbet)-ийн зохиолыг нь бичиж найруулсан "Vox Lux" кинонд Натали Портман (Natalie Portman) Жүүд Лоу (Jude Law) нар тогложээ. Тус кинонд багадаа өнчирч хоцорсон охин буюу Натали Портманы тоглосон гол дүр хэрхэн алдартай дуучин болж байгаа талаар харуулдаг аж. 

3 Улааны хивсний ёслолд одууд хэрхэн гоёж ирсэн бэ?

Улааны хивсний ёслолд одууд хэрхэн гоёж ирсэн бэ?

Жүжигчин Кэйт Бланчетт (Cate Blanchett)

Загвар өмсөгч Лотти Мосс (Lottie Moss)

Жүжигчин дуучин Лали Эспосито (Lali Espósito)

Жүжигчин Хонг-Ху Ада (Hong-Hu Ada)

Загвар өмсөгч Алиса Кампелло (Alice Campello)

Загвар өмсөгч Ана Мояа (Ana Moya)

Жүжигчин Дакота Жонсон (Dakota Johnson)

Жүжигчин Марина Орлова (Marina Orlova)

Загвар өмсөгч Николь Варнэ (Nicole Warne)

Жүжигчин Райан Гослинг (Ryan Gosling)

Жүжигчин Юү Аои (Yu Aoi)

Жүжигчин Клаудиа Пепа (Klaudia Pepa)

Дуучин Леди Гага (Lady Gaga)

Жүжигчин Жулия Элеттра (Giulia Elettra)

Жүжигчин Тилда Свинтон (Tilda Swinton)

Загвар өмсөгч Патришиа Мэнфилд (Patricia Manfield )

Жүжигчин Саскиа Росэндал (Saskia Rosendahl)

Жүжигчин Николас Хоулт (Nicholas Hoult)

Жүжигчин Оливия Колман (Olivia Colman)

Жүжигчин Эмма Стоун (Emma Stone)

Жүжигчин Жефф Голдблум (Jeff Goldblum)

Жүжигчин Каролина Кресчентини (Carolina Crescentini)

Жүжигчин Аннабелл Белмондо (Annabelle Belmondo)

Жүжигчин Брэдли Купер (Bradley Cooper)

Жүжигчин Паола Стелла (Paola Stella)

Найруулагч Тайка Вайтити (Taika Waititi)

Жүжигчин Натали Портман (Natalie Portman)

Жүжигчин Кристина Кабрини (Cristina Cabrini)

Жүжигчин Эшлинг Франчози (Aisling Franciosi)

Жүжигчин Гуан Шиаотунг (Guan Xiaotong)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()