Таныг гайхшруулах түүхэн 27 баримт

Түүх гэдэг бол агуу том, үл хязгаарлагдах сэдэв юм. Тийм болохоор л урьд өмнө нь мэдээгүй өнгөрүүлсэн, эсвэл огт сонсож байгаагүй зүйлс ил болох үед бид яг л шинэ зүйл сурч байгаа мэт гайхшран хүлээж авдагийн учир тэр ээ. Ингээд таныг гайхшруулан, уулга алдуулж мэдэх сонирхолтой түүхэн баримтуудаас хүргэж байна, хүлээн авна уу!
Таныг гайхшруулах түүхэн 27 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хөрөнгө мөнгө бага, өмсөх хувцас хомс үед хүмүүс гурилын шуудайгаар хувцас хийж өмсдөг байжээ. Үүнийг мэдсэн гурилын үйлдвэрийнхэн шуудайгаа хувцас хийхэд илүү тохиромжтой болгож, янз янзын хэлбэр дүрс, олон өөр өнгөтэйгээр үйлдвэрлэх болсон гэдэг.



2. Уинстен Черчел өдөрт доод тал нь 15 тамхи татдаг байжээ.



3. Египетийн Фараон Тутанхамоны эцэг эх нь төрсөн ах дүү хоёр байсан бөгөөд цус ойртсоны улмаас тэрээр бие муутай, хорин нас ч хүрээгүй хорвоог орхисон байдаг. 



4. Альберт Эйнштэйнд Израйл улсын ерөнхийлөгч болох санал ирж байсан ч тэр өөрөө зөвшөөрөөгүй байна.



5. “Испани илжиг” гэдэг нь бүжиг биш, харин ялын нэг хэлбэр байжээ. Газраас олон метрийн өндөрт өргөгдсөн модон илжгин дээр нүцгэн суух нь мэдээж нэн тухгүй зүйл байж таарна.



6. Зураг дээрх хоёр залуу нэг хүн шиг харагдаж байна уу? Магадгүй л юм. Гэхдээ тэд хоёр өөр хүн бөгөөд ижил нэртэй, түүнчлэн хоёулаа нэг шоронд орсон ч бие биентэйгээ уулзаж байгаагүй ажээ. Иймээс л хурууны хээг ашиглах болсон бололтой.



7. Иргэний дайны үеийн генерал Joseph Hooker цэргүүдээ бэлгийн таашаалаар дутаахгүйн тулд биеэ үнэлэгчид авчирч байжээ.



8. Америк Занзибар-н хооронд 1896 онд болсон дайн 1 цаг хүрэхгүй хугацаанд болсон бөгөөд дэлхийн хамгийн хурдан болж өнгөрсөн дайн юм.



9. Эрт дээр үед хүмүүс Католик шашны гэгээнтнүүдийн цогцос мууддагүй гэж үздэг байжээ.



10. Anna Mae Dickinson бол дэлхийн хамгийн азтай хүн. Тэрээр "Титаник" болон “Лузетаниа” хөлгийн сүйрэл, Германы “Хинденбург” агаарын хөлгийн сүйрэл, “Сувдан эрэг”-ийн бөмбөгдөлтөнд өртсөн ч азын тэнгэр түүнийг ивээж амьд үлдэж чадсан юм. Үнэхээр л ус уух хувьтай хүн ажээ.



11. “Holy Grail” хөшөөн дээр хэн бичиж үлдээсэн нь үл мэдэгдэх “DOUOSVAVVM” гэсэн бичиг байдаг бөгөөд энэ нь магадгүй хөшөөний хаяг байх гэсэн таамаг бий.



12. Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ир 6 дуурь бичсэн байдаг.



13. Оросын XVIII зууны үеийн хар домч гэгддэг Григорий Распутинг хүмүүс үхэшгүй мөнх, ер бусын дархлаатай гэдэг байжээ. Түүнийг улс оронд асар их муу нөлөө үзүүлдэг хэмээн 5 хүнийг хордуулах хэмжээний цианидтай хоолоор хордуулах гэсэн ч энэ хэрэг талаар болж, 3 удаа буудсан ч бас л амьд үлдэж эцэст нь харин хүйтэн гол руу шидэж живүүлж алсан гэдэг.



14. Зураг дээр харагдаж буй энэхүү шувуу ойролцоогоор 6 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд  нэг далавчных нь урт 7 метр ажээ. Харин одоо Аргентин улсад энэхүү үзмэр байдаг.



15. Сэрүүлэгтэй цаг зохион бүтээхээс өмнө хүмүүсийн цонх руу вандуй үлээж сэрээдэг “амьд сэрүүлэг”-үүд ээлжээр ажилладаг байжээ.



16. АНУ-н 40 дэх ерөнхийлөгч мөн жүжигчин Роналд Реган амьдралынхаа туршид 77 хүнийг усанд живэхээс аварсан гэдэг.



17. “Хар шувуу” хэмээх нэртэй энэхүү Индиан эрийг өөрийнх нь хайртай морин дээр нь суулгаж оршуулж байжээ. Тэрхүү зургийг та яг одоо харж байна.



18. Өмнөд Африкийн хайгуулчид ойролцоогоор 3 тэрбум жилийн өмнөх гайхалтай өөгүй хэлбэртэй бөмбөрцөг олжээ. Харин гарал үүсэл нь тодорхойгүй байгаа юм.



19. Эрдэмтэд АНУ-н баруун хойд хэсэгт орших Идахо мужаас 1889 оны үеэр энэхүү хүүхэлдэйг олсон байна.



20. Принсетоны эрдэмтэд 1929 оны үеэр энэхүү мууран хэлбэртэй утсыг олжээ. Техник технологи ч дээр үед бидний бодсоноос өндөр хөгжилтэй байжээ.



21. Эмэгтэйчүүдийн хөлийг боож хатаадаг эртний Хятадын уламжлал нь охидыг гэрээс нь холдуулахгүй гэсэн утга санаатай бөгөөд “шувуун хөлтэй” болсон эмэгтэйчүүд эрчүүдийн хайрыг илүү их татаж сэрлийг хөдөлгөдөг байсан гэдэг.



22. Дэлхийн I дайны үеэрх энэхүү цэрэг сармагчин одонгоор шагнуулж байна. Тэр үнэхээр баатарлаг “эр” байсан бололтой.



23. Героин буюу мансууруулах бодисыг хүүхдийн ханиалгыг намдаахын тулд өгдөг байжээ.



24. Орегон мужид байрлах энэхүү аварга мөөг нь 2400 жилийн настай бөгөөд, одоог хүртэл ургасаар байгаа гэнэ.



25. Гуанахуато-ийн мумми нь дэлхий дээрх хамгийн аймшигтай төрхтэй мумми бөгөөд түүнийг амьдаар нь оршуулсан байж болзошгүй хэмээн үздэг ажээ.



26. Эрдэмтэд дуу авиан локаторыг ашиглан далайн түвшнээс доош 2000 метрийн гүнд Египетийн пирамидаас ч урт настай хос пирамид байгааг илрүүлсэн байна.



27. Писагийн “Налуу цамхаг”-ийг 1173 онд анх барихдаа л суурийг нь санаандгүй далий тавьсан бөгөөд барилгын ажлыг эхэлснээс нь бүр хожим 100 жилийн дараа л зогсоосон байна. Тэгэхээр энэ цамхаг хэзээ ч тэгшрэхгүй гэсэн үг юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()