1
2018 оны намрын өдөр шөнийн тэнцэл
Энэ жилийн есдүгээр сарын 22-нд бөмбөрцгийн хойд талд намрын эхний өдөр зүүн бүсийн цагаар оройны 9 цаг 54 минутанд тохиож, нар буцах болно. Нар жил бүрийнхээ ээлжит аяллыг хийж, ийнхүү улирал солигдох нь ээ. Ирэх зургаан сарын турш нар бөмбөрцгийн өмнөд хагаст тусаж, хойд хагаст сэрүүснэ.
2
Өдөр шөнийн тэнцэл гэж юу вэ?
Өдөр шөнийн тэнцэл нь “шөнө тэнцэх” гэсэн латин хэлнээс гаралтай юм. Товлосон өдөр болоход дэлхийн ихэнх хэсэгт шөнө нь урт, өдөр нь богино болдог. Харин хойд хэсэгт зургадугаар сарын дунд үеэр нар жаргалгүй, бүтэн хоногийн турш манддаг ажээ. Үүнийг нар буцах өдөр гэж нэрлэдэг юм байна.
3
Өдөр болон шөнө тэнцдэг нь үнэн үү?
Намрын өдөр шөнийн тэнцэл буюу есдүгээр сарын 22-нд дэлхийн бүх газар өдөр шөнө хоёр тэнцдэг. Нар мандах хугацаанд үзүүр хэсэг нь таван минутын турш цухуйж харагдах бөгөөд мандаж эхлэх тэрүүхэн агшинд үүр хаяарах нь цөөн минут үргэлжилнэ. Timeanddate.com сайтад бичсэнээр бид зөвхөн нарны жижиг хэсгийг л хардаг бөгөөд нар хэмээх асар том одны дэлхийн агаар мандалд туссан зураг ажээ. Дэлхийн тэнхлэгийн хазайлт нь улирал солигдох шалтгаан болдог бөгөөд дэлхийн тэнхлэг 23.5 хэмийн хазайлттайгаар нарыг тойрдог байна. Өөрөөр хэлбэл тэнхлэгийн хазайлт нь дэлхийн гадарга дээр нарны эгц тусгал урагшаа, хойшоо шилжсэнээр бидэнд улирлын ялгааг харуулдаг гэсэн үг.
4
Нар өмнө зүгийг зорьдог
Өдөр шөнийн тэнцлийн үеэр нарны туяа дэлхийн тал хэсэгт тусдаг бөгөөд нар экваторын бүсэд шууд эгц тусдаг ажээ.
Дэлхийн хойд бөмбөрцөгт намар болоход дэлхийн тойрог зам бага зэрэг цаашилдаг бөгөөд хавар болоход бөмбөрцгийн өмнөд хагаст нарны радиац илүү төвлөрдөг. Гуравдугаар сарын өдөр шөнийн тэнцэл хүртэл туйлын туяа өмнө талд үзэгдэнэ.
5
Бусад гариг бас өдөр шөнийн тэнцэлтэй
Зарим тэнхлэгтэй гаригууд нь хазайдаггүй бөгөөд Сугар, Бархасбадь гаригууд нь нарны тойрог замд шууд перпендикуляр байрласнаар жилдээ бага зэргийн улирлын өөрчлөлтийг үүсгэдэг байна. Тэнгэрийн ван гариг нь 98 хэмийн туйлын хазайлттай төдийгүй нарны тойрог зам дээр байрладаг. Мөн нэмж хэлэхэд нарны тойрон аялал нь Тэнгэрийн ван гаригийн 84 гэрлийн жилтэй тэнцдэг байна. Энэ нь дэлхийн жилээр тооцоход 42 жил тутамд (нарны гэрэл бөмбөрцгийн нэг талаас экваторт тусахад) нэг удаа өдөр шөнө тэнцэнэ гэсэн үг.
6
Өндөг тэнцвэрээ олох боломжтой юу?
Хуучны нэгэн яриагаар нарны ер бусын татах хүчний нөлөөгөөр намрын эхний өдөр өндгийг босгож тавихад тэнцвэрээ олж зогсдог гэдэг. Үнэндээ намрын эхний өдөр ч гэлтгүй жилийн аль нэг өөр өдөр ийм үзэгдэл харах боломжтой ажээ. Одон орон судлаач Фрэнк Жиго үүнийг туршиж үзсэн бөгөөд 1987 онд өндөг ийн тэнцвэрээ олох нь илүү хялбар байсан тухай шинжлэх ухааны өгүүлэлдээ тайлбарласан байдаг.
7
Хиймэл дагуулын холбоог тасалдуулах боломжтой
Нарны ер бусын татах хүчний нөлөөнд зарим хиймэл дагуулууд өртөмтгий болдог байна. Тэдний ихэнх нь эквадорын эргэн тойронд тойрог зам дээр байрладаг учраас өдөр шөнийн тэнцлийн үеэр нарны цацраг нь интернэтийн сүлжээ, радио холбоог удаашруулдаг гэдгийг "National Geographic" сэтгүүлд бичжээ. Өдөр шөнийн тэнцлийн өмнө болон дараа нь өдрийн турш “нарны тасалдал” болдог ч цөөн минут үргэлжилдэг гэжээ.
8
“Autumn”-аас “Falling” руу
Яагаад намар гэдэг үг англи хэлээр хоёр нэртэй байдаг вэ? “Autumn” гэдэг нь латин үгнээс гаралтай бөгөөд 1300-гаад онд Англид ихээр хэрэглэгдэх болжээ. Хүмүүс намрын улирлыг "навч унах" гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ нь эцэстээ 1600-гаад онд “falling” болжээ. Хэдэн зуун жилийн дараа америкчууд “falling”-ийг нь илүү хэрэглэх болж, англичууд “autumn” гэх нэршилдээ үнэнч үлджээ. Гэхдээ яагаад гэдгийг хэн ч мэдэхгүй.
9
Маяагийн одон орончид өдөр шөнийн тэнцлийг тодорхойлсон
Эртний маяачуудын хамгийн чухал хотуудын нэг болох Мексикийн Юката хойгт байрлах Чичен Итза (Chichén Itzá) хотод Кукуланы (El Castillo гэж нэрлэгддэг) пирамид байдаг. Тус пирамид нь яг л жилийн нийт хоногтой адил яг 365 алхамтай ажээ. Маяачуудын тооллын зарчмыг пирамидын үндэс байсан гэж үздэг. Пирамидын бэлгэ тэмдэг нь “могой” бөгөөд намар, хаврын өдөр шөнийн тэнцлийн үеэр гадаргуу дээр нь могойн дүрс мөлхөх мэт сүүдэр үзэгддэг байна.
10
Эртний Египетийн одон орончид нарыг ажиглаж байсан уу?
Агуу Гизагийн пирамидын гаднах байдал нь хойд, өмнөд, зүүн, баруун гээд дөрвөн зүгт тэнцүү зэрэгцсэн бөгөөд Кафрегийн пирамидын зүг болон Дахшур дахь Улаан пирамидтай их ойрхон байрладаг. Судлаачид зөвхөн 4000 жилийн тэртээ ийм барилга байгууламжийг хэрхэн зохион бүтээсэн тухай өөрсдийн онолыг гаргасан байдаг. Харин инженер Глен Даш (Glen Dash) "Эртний Египетийн архитектур" сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ, пирамидуудыг зохион бүтээгч нь намрын өдөр шөнийн тэнцлийн үеэр савааны сүүдрийг ажиглаж байгаад зүүнээс баруун зүг рүү чиглэсэн шугамыг (газар хэмжигч нар үүнийг гномон гэж нэрлэдэг) төгс ашигласан гэх онолыг дэвшүүлжээ. Түүний онолыг яагаад пирамид тус бүр цагийн зүүний чигийн дагуу өчүүхэн ч алдаагүй байрладаг гэдгээр тайлбарлаж болох юм.
11
Еврейн ариун дээд өдөр нь намрын өдөр шөнийн тэнцэлтэй ойрхон тохиодог
Еврейчүүдийн шинэ жил нь Пассоверын баяраас хойших 163 дахь өдөрт тохиодог бөгөөд энэ нь гуравдугаар сарын хаврын өдөр шөнийн тэнцлийн үеэр таардаг. 2018 онд Рош Хашанах баяр нь есдүгээр сарын 10-11-нд, Өөрийгөө наминчлах Юм Киппур баяр нь есдүгээр сарын 9-нөөс эхэлж 18-нд дуусдаг байна. Энэ нь еврейчүүдийн жилийн хамгийн ариун өдөр буюу гэм нүглээ наминчлах өдөр ажээ.
12
Францын хувьсгалын үеэр шинэ жилийн өдөр байсан
Францын хувьсгалчид Христийн уламжлалаас хамааралгүйгээр илүү зохистой он тооллын тогтолцоотой нийгмийг бий болгохыг хүсчээ. 1793 онд тэд нэг долоо хоногийг 10 өдөртэй болгон тооцдог Францын Бүгд Найрамдах хуанлиг ашиглаж эхэлсэн байна. Тэд 1792 оны есдүгээр сарын 22-ны өдөр Францын бүгд найрамдах улсаа тунхаглаж, энэхүү өдрөөс жилийн эхний өдрийг тооцож эхэлсэн байна. Энэ нь шинэ эрин зууны эхлэлийн жил гэсэн утгатай байжээ. Гэвч удалгүй 1806 онд Напелеон Грегорийн хуанлийг эргээд ашиглах болсон байна.