Эд Ширан "Shape of you" дууныхаа эзэнтэй нууцаар хуримаа хийсэн үү?

"Shape of you" дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа Их Британийн дуучин Эд Ширан (Ed Sheeran) энэ оны нэгдүгээр сард хоккейчин бүсгүй Черри Сиборнтой (Cherry Seaborn) сүй тавьснаа зарлаж байсан билээ. Тэгвэл өнгөрөгч зургадугаар сард тэднийг нууцаар хуримаа хийсэн гэж зарим эх сурвалжууд мэдээлж эхэлжээ. Хосууд сошиал ертөнцөд тун идэвхтэй байдаг ч тухайн үед хуримынхаа талаар огт ам нээгээгүй нь хэрэгт дуртай олны хэл амнаас залхсаных биз ээ. Тэгвэл хосуудыг хэдийнэ гэрлэсэн гэдгийг дараах зургууд баталж байна. 

Эд Ширан "Shape of you" дууныхаа эзэнтэй нууцаар хуримаа хийсэн үү?

Хосууд саяхан Английн Лондон хотод олны өмнө гарч ирэхдээ хуруундаа бөгж зүүсэн байсан нь сэтгүүлчдийн дуранд өртсөн байна. Энэ нь тэднийг хуримаа хийсэн эсэхэд эргэлзэж байсан шүтэн бишрэгчдэд бараг баталгаа болсон юм. 

Эд Ширан, Черри хоёр дунд сургуульд байхдаа нэг ангид сурч байсан ч 2015 оноос албан ёсоор үерхэж эхэлсэн байна. 

 

Тэд хоорондоо нэг л насны зөрүүтэй гэнэ. Эд Ширан 2016 онд уран бүтээлээ түр завсарлаж, найз бүсгүйтэйгээ дэлхийг тойрон аялж цагийг хамтдаа өнгөрүүлжээ. Эхэндээ тэд харилцаагаа тайван байлгахын тулд олноос нууцалж нам гүм байдаг байв. Харин Эд Ширан өөрийн сайн найз болох Тейлор Свифт (Taylor Swift)-ийн үдэшлэг дээр найз бүсгүйгээ дагуулан ирснээр олонд тэдний харилцаа ил болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()