Гэртээ "Фанта" ундаа хийж сурцгаая!

2018-09-01, 17:52
4,308

"Фанта"-ны амттай, эрүүл бас маш амтлаг компотыг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэх аргыг танд хүргэж байна. Энэхүү ундаа нь мэдээж дэлгүүрт зардаг савлагаатай "Фанта"-г бодвол химийн ямар нэгэн орц найрлагагүй гэдгээрээ онцлог. Хүүхдүүд үүнд маш их дуртай байдгийг орос бүсгүйчүүд хэлж байна. Томчуудад ч гэсэн таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд танд орцыг нь танилцуулъя.

Гэртээ "Фанта" ундаа хийж сурцгаая!

Орц:

  • Яснаас нь салгаж бэлтгэсэн тоор - 0.5 литр
  • Амтат жүрж - 3 аяга
  • Нимбэг - 1 аяга
  • Элсэнчихэр - 1 аяга

Бэлтгэх арга ерөнхийдөө маш хялбархан. Танд ариутгасан гурван литрийн тагтай шил хэрэг болно. 

Сайтар угааж, цэвэрлэсэн жимснүүдээ шилэндээ  хийж, элсэн чихэр, буцалсан халуун усаа хийгээд л гүйцээ. Тагласны дараа өнхрүүлээрэй. Ингэснээр илүү сайн холилдож амт нь сайн ордог. Ингээд "Фанта" маань бэлэн боллоо. 

Амтархан уугаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()