Өндөр технологийн хөгжилд гарсан 10 том алдаа

Яагаад юунаас болж єндєр технологийн ертєнцєд зарим томоохон гэрээ хэлцэл амжилттай явагдаж чаддаггvй, тэгээд боломжийн бvтээгдэхvvнvvд тєлєвлєгєє тєдий vлддэг вэ? Учир нь тухайн компаний мэргэжилтнvvд юун дээр алдаж байгаагаа, мєн vйл явцын дараагийн єрнєл ямар болохыг урьдчилж хараагvйгээс болдог байна. Хэрэв зарим нєхцєл байдал єєр болоогvйсэн бол бид єнєєдєр Apple, Microsoft-ын тухай мэдэхгvй ч байж болох байсан.

Өндөр технологийн хөгжилд гарсан 10 том алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Google-ийг ардаа хол хаяж хайлтын системийг Yahoo хошуучилж болох байсан. Энэ нийтлэлийг та бvхэн CompuServe сервисийг ашиглахдаа, RealPod-оор дамжуулж дуртай хєгжимєє чагнахдаа, Xerox маркийн компьютер дээр уншсан биз дээ. Хvн бvхэн цаад утгаараа ухаантай гэж ярьдаг. Vvнийг ашиглан єндєр технологийн хєгжлийн тvvхэнд гарсан алдааны жагсаалтыг vзvvлье.

 

1 Microsoft хэцvvдсэн «алимыг» аварсан нь

Арван жилийн ємнє Apple хvнд байдалд ороод байв. Mac-уудын худалдан авалт унав. Эдгээрийг Power Computing, Radius-ын хямдхан бvтээгдэхvvнvvд шахаж байв. Apple компани санхvvгийн хувьд хvнд байдалд орж, бирж дээрх тvvний хувьцааны єртєг 5 долларын тvвшинд унаж, компаний удирдлага Жила Амелио (Gil Amelio)-гийн оронд шинэ ерєнхий захиралыг хайж байв.

Ийм нєхцєлд Apple санамсаргvйгээр Microsoft-оос 150 сая долларын санхvvгийн дэмжлэг авав. Vvнээс гадна Microsoft MacOS-т зориулсан офисын програмын багцыг боловсруулахааар ажиллаж байв. Apple-ийн ирээдvйн зєвлєх болох Стив Жобс тэр vед хэлэлцээрийн асуудлыг эрхлэж, Macworld Expo-гийн хэвлэлийн бага хурал дээр хийх гэж буй хэлэлцээрээ зарлахад хvмvvс заал дvvрэн шvгэлдэж байв. Ингээд тодорхой хугацааны дараа Жобс Apple-ийн «тvр» ерєнхий захиралын албыг хаших болов. Дараа нь юу болсныг бид мэднэ. Хэрэв Microsoft Apple-д туслаагvй бол юу болох байсан бэ? Тэгвэл бид дууг Win Phone-доо Win Tunes-ээр дамжуулж татаж, онлайн-дуу, кино зогсонги байдалд орж, Холливудаар бvх юмаа захируулж байх байсан. Магадгvй ОС Windows-ын єєр хувилбар гараасай хэмээн тэсэн ядан хvлээх байсан биз... 

Microsoft хэцvvдсэн «алимыг» аварсан нь

2 Google Google-ийг байхгvй байсан vед

1990-ээд оны дундуур хайлтын хамгийн vр дvнтэй ситем бол Yahoo, Alta Vista, Lycos, Hot Wired системvvд биш, харин Open Text байлаа. Open Text єнєєдрийн Google шиг тvргэн хvчээ авч байв.
1995 онд Open Text компанийг эзэмшигчид Open Text системийг 5 сая бичиг баримтыг индексvvлж чаддаг хэмээн батлаж байв. Тэр vеийн интернет орчин бvхэлдээ гэсэн vг. Мєн энэ онд Yahoo Open Text-ийг vйлчилгээндээ хэрэглэх болов. Хоёр жилийн хамтын ажиллагааны дараа Open Text єєрийнхєє технологийн хєгжлєєс татгалзаж, корпорацийн удирдлагын системийг боловсруулахад шилжив. 

Жилийн дараа Google гарч ирэв. Open Text боломж алдав уу? Open Text єєрийнхєє хайлтын системийг дутуу vнэлжээ. «Хэрэв ямар нэг зvйл Open Text-ийг тэр vеийн хайлтын системvvдээс ялгадаг гэвэл тэр нь Open Text анх удаа Google-тэй адил тєстэй хайлтын системийг эрж олсон явдал юм» хэмээн Yahoo дахь Open Text-ийн рекламыг хариуцаж байсан олон нийттэй харилцах албаны зєвлєх Стив Паркер (Steve Parker) ярьдаг.
«Google зах зээл дээр гарахдаа хайлтын системийн vйлдвэрлэлээс гурван жилээр хоцорч байв. Иймд Open Text-ийг гvйцэж тvрvvлэхийн тулд цаашдаа санхvvгийн их хєрєнгє оруулалт хийх vv, vгvй юу гэдэг талаар бодох хэрэгтэй байсан байх. Хэрэв зах зээл Open Text-ийн талд ашигтайгаар эргэсэн бол Google огт єєр байдалтай байх байсныг vгvйсгэх аргагvй.».

Google Google-ийг байхгvй байсан vед

3 Craigslist: сонингууд єєрсдєє буруутай

Сонингуудын «vе єнгєрч», сонингийн зарлал арилж, олон хvмvvс vvнд Craigslist-ийг буруутгаж байв. 2005 онд сонин, сэтгvvлvvдийн зарлал жилд эзэддээ 17,3 тэрбум долларын ашиг олж єгдєг байв. Энэ vед зах зээл дээр Craigslist (мєн Amazon, eBay, Google ч гэсэн)-ийн эзлэх хувь хамгийн багаар бодоход хоёр дахин єсєв (Pew Research Center-ийн судалгаагаар). 
Харин сонин, сэтгvvлvvдийн зарлал хоёр дахин буурав. 2005 онд сонин, сэтгvvлvvдийн зарлал зах зээл дээр давамгайлж байсан vед сонинуудын зєвлєл Craigslist-ыг худалдаж авсан бол байдал огт єєрєєр эргэх байсан. Vvний тулд Craigslist-ийг vндэслэгч Крейг Ньюмарк (Craig Newmark)-тай гэрээ хийх нь гарцаагvй. 2008 оны нэгдvгээр сард Ньюмарк InfoWorld сонинд єгсєн ярилцлагадаа тvvний компани сонингуудын «vхэлд» буруутай гэсэн нь хэтрvvлэг. Сонингууд єєрсдєє буруутай гэжээ. Цааш нь хэлэхдээ: «Сонингуудын єнєєдрийн хамгийн гол асуудал бол баримтуудаа ямар байдлаар дэлгэх» явдал юм гэжээ.

Craigslist: сонингууд єєрсдєє буруутай

4 CompuServe: сvлжээнд хошуучлах боломжоо алдсан нь

Єнєєдрийн интернэт интерактив нєєц, контентыг бvтээгчдийн нийгмийн сvлжээгээр нэгэнтээ хангагджээ. Vнэндээ энэ бол 1994 онд ажиллаж байсан CompuServe-ийн хийж байсан хувилбарууд. Гэвч CompuServe сvлжээний технологид хошуучлахын оронд AOL, тvvний 50 тэрбум «vнэгvй» CD-д боломжоо алджээ. 
Кип Грегори (Kip Gregory) єєрийн «Интернэтийн ертєнцєд хэрхэн vйлчлvvлэгч олох вэ?» (Winning Clients in a Wired World) номондоо бичихдээ: 1990-ээд оны эхээр CompuServe-ийн мэдээллийн алба «гайхамаар давамгайлж, бусдыг хол хаясан байв. Vнэнч vйлчлvvлэгчдын хvчирхэг баазтай, асар их мэдлэг мэдээлэл агуулсан, бараг єрсєлдєгчгvй гээд олон давуу талтай байв.». 
«CompuServe-ийн ялагдлын гол шалтгаан нь … дээрх давуу талуудаа мєнгєжvvлэхийн тулд хєрєнгє оруулалт хийгээгvй явдал». CompuServe-ийн дараа AOL компани гарч ирэн хязгааргvй нэгдмэл тариф, хvчтэй CD-диск маркетингтэй энгийн интерфейсийг хэрэглэгчдэд санал болгов. CompuServe-ийг ашиглаж байсан компаниуд интернетэд шилжив. 1997 онд AOL CompuServe-ийг худалдан авснаар мєн оны зургадугаар сарын сvvлчээр CompuServe байхгvй болов. Грегори Кипа CompuServe-ийг нэг биш, хэд хэдэн алдааг дараалан хийсэн хэмээн vзэж байна. Тэрээр цааш нь хэлэхдээ: «CompuServe-ийн хувь зохиол, сайхан санааг хэрхэн гутаадагийн гашуун сургамж болох ёстой» гэжээ.

CompuServe: сvлжээнд хошуучлах боломжоо алдсан нь

5 Дуу бичлэгийн vйлдвэрлэлийнхний алдаа

Дуу бичлэгийн vйлдвэрлэл шиг олон алдаа гаргасан vйлдвэрлэл байхгvй. 1999 онд Шон Фэннинг (Shawn Fanning)-ийн Napster гэдэг файл солилцох сvлжээ хvмvvст бодит хугацаанд хялбархан дуу солилцох боломжийг бий болгосон. Дуу бичлэгийн компаниуд Napster-ыг тэр дор нь зохиогчийн эрхийг зєрчлєє хэмээн гомдол мэдvvлжээ. Дараа нь Napster компаний ерєнхий захирал Хэнк Барри (Hank Barry) дуу хєгжмийн vйлдвэрлэлийнхэнд хандан дуу хєгжмийг радио нэвтрvvлэгийн зарчмын дагуу тєлбєртэй явуулж дуучдад нь зохих хувийг нь єгч байя гэсэн санал дэвшvvлсэн боловч vvнийг хэн ч хvлээж авсангvй. 
Napster-ын хэрэглэгчид бусад P2P-сvлжээ рvv дvрвэж (Жишээ нь Gnutella, Grokster гэх мэт), дуу хєгжмийг хууль бусаар хуулагчид америкийн дуу бичлэгийн нийгэмлэгийн дайсан болж хувирав. 2000 онд MP3.com сайт хэрэглэгчдэд хувийнхаа CD-ний цуглуулгаас дуу татах vйлчилгээг бий болгосноор энэ нь бусад хэрэглэгчдэд тvгэв. Дуу бичлэгийн компаниуд бас л энэ vйлчилгээг шvvхэд єгєв. Тэд ялж MP3.com vйлчилгээг худалдаж бизнес-моделиэр солив. Америкийн дуу бичлэгийн нийгэмлэг Grokster, Morpheus, Kazaa зэрэг компаниуд, болон хэдэн арван мянган дуу «хулгайлагчдыг» шvvхэд єгч байсныг дурьдахгvй єнгєрч болохгvй. Одоо тоон програмд дуу хєгжмийн ертєнцєд дууны контентыг худалдах захиалгыг Pandora мэтийн vйлчилгээ хийж гvйцэтгэж байна. Хэрэв дуу бичлэгийн аврага компаниуд Napster, MP3.com болон бусад провайдеруудтай нэгдсэн бол єнєєдєр дуу «хулгайлагчдын» асуудал арай єєр байх байсан.

Дуу бичлэгийн vйлдвэрлэлийнхний алдаа

6 Xerox єєр замаар явж байна.

Энэ их сонин тvvх. Macintosh, Windows, микрокомпьютер MITS Altair vvсэхээс бараг 10 жилийн ємнє хэрэглэгчийн цонхон интерфейс vйлчилгээтэй Alto компьютер байв. Энэ Xerox компаний компьютерт локаль сvлжээ, текстийн баримт бичгийн «визивиг» редакторт («харж буй зvйлээ чи авах болно» зарчим дээр суурилсан) холбож болдог хулгана байв. Аль 1973 онд персональ компьютерийн зах зээл байхгvй байхад Xerox Alto-гоо яахаа мэдэхгvй байв. 
Компани хэдэн мянган компьютер vйлдвэрлэж тэдгээрийг нь олон их дээд сургуулиуд худалдан авч байв. 1979 онд Стив Жобс Пало-Альто дахь Xerox-ийн судалгааны тєвд зочлоход Alto-гийн олон шинжээс санаа аван Lisa болон Mac-ийн компьютерт шингээсэн байв. Удалгvй Xerox алдаагаа ойлгож Alto-д зориулсан технологид суурилсан Xerox Star-ын графикийг сайжруулахаар болов. Нэгэнт оройтсон учир яах ч аргагvй. Vvний араас Napster, CompuServe, Craigslist-ийн холбоотой таван хэцvv алдаа гарсан юм. 

Xerox єєр замаар явж байна.

7 Digital Research биш, Microsoft

Энэ бас нэг сонгодог жишээ. 1980 онд IBM дискэн vйлдлийн системийг боловсруулах компанийг шинэ персональ компьютертаа хайж байхдаа Microsoft-ыг огт тоогоогvй. Vнэн хэрэгтээ Билл Гейтс IBM-д Digital Research компаний микро тооцоолон бодох машины CP/M vйлдлийн системийг зохиосон Гэри Килдалл-тай (Gary Kildall) гэрээ хийгээд vзэхийг санал болгосон гэдэг. 
Килдалл IBM-ийн саналыг vл ойшоон єєр захиалагч руу онгоцоор нисчээ. Харин эхнэртээ IBM-тэй гэрээ хэлэлцээр хийх vvргийг єгчээ. Эхнэр Дороти нь IBM-ийн саналыг ашигvй хэмээн vзэж, IBM-ийнхнийг буцаажээ. Digital Research компанийхан эргээд Гейтсд ханджээ. Гейтс хариуд нь єєрийн тvнш Пол Аллен (Paul Allen)-тай CP/M, Тим Патерсоны хийсэн QDOS (английн Quick and Dirty Operating System) баазын vндсэн дээр хийсэн MS-DOS-ыг санал болгожээ. Энэ бvхний дvнд IBM хэрэглэгчдэд анхны персональ компьютер, MS DOS (60 доллар), CP/M-ийн нэг хувилбарыг (240 доллар) бvтээж єгчээ. Хямд бvтээгдэхvvн ийнхvv хєл дээрээ босч амьдралд нэвтэрчээ. DOS-ыг бvтээхээс ємнє Microsoft-ын «basic» програмчлалын хэлэн дээр суурилсан янз бvрийн хувилбарууд байжээ. Гейтс IBM-тай гэрээ хийгээгvй бол Microsoft компани байхгvй ч юм билvv?...

Digital Research биш, Microsoft

8 Sony, Toshiba компаниуд нэгдмэл форматтай дискгvй байхаар тохирчээ.

Форматын тєлєєх єрсєлдєєн оролцогчдынх нь хувьд єндєр vнээр тусч байв. Єндєр vзvvлэлттэй дискийн формат ч нэгэн адил. Sony-гийн Blu-ray формат, Toshiba-гийн HD DVD гол єрсєлдєгчид юм. 2002 оноос эхлэн энэ хоёр єрсєлдєгчийн маргаан намдсангvй. 2008 онд Sony єрсєлдєгчєє хулхидаж, HD DVD –г шvтэгч Warner Brothers Studios компанийг 400 сая доллараар «ятгаж», Blu-ray-г дэмжихийг хvсчээ. 1990-ээд оны дундуур дээрх хоёр компани єндєр vзvvлэлттэй янз бvрийн форматтай видео дискийн тєлєє тулалдаж, аль алиныхаа шинжийг хадгалсан формат хийхээр тохиролцжээ. Vр дvнд нь Digital Versatile Disc (универсаль тоон диск) буюу DVD бvтээгдэв. Дээрх тулаанд хоёр компани vлэмж мєнгєєр хохирсон аж. Хоёр компани 2002 онд хvчээ нийлvvлж єндєр vзvvлэлттэй нэгдмэл формат видео диск хийчихсэн бол єнєєдєр бидний амьдралд видео бvтээгдэхvvний зах зээл дээр єндєр vзvvлэлттэй диск аль хэдийн ноёлсон байх байсан. Одоо зарагдсан 10 ширхэг DVD-дискийн 1 –нь Blu-ray форматын диск байна. 

Sony, Toshiba компаниуд нэгдмэл форматтай дискгvй байхаар тохирчээ.

9 Real Networks iPod-ыг

iPod-ыг Стив Жобс (Steve Jobs) анх бодож олсон хэмээн хvмvvс боддог. Vнэндээ тийм биш. Харин тvvнд Тони Фэделл (Tony Fadell) iPod-ыг анх санал болгосон. 2000 онд Real Networks Тони Фэделлийн боловсруулсан хєгжимийн плэйрийг хvлээн аваагvй. Хэдийгээр тэр vед MP3-плэйрvvд хаа сайгvй байсан боловч Тони Фэделлийн iPod плэйр нь бага овортой, нимгэн их бие, контентын систем євєрмєц бєгєєд плэйрээ шинэ дуунуудаар байнга баяжуулах боломж єгсєнєєрєє чухал байв. Гэхдээ Стив Жобс iPod плэйрийн дизайныг vлэмж сайжруулсан. Энэ сайжруулсан хувилбарыг єнєєдєр «iTunes» гэдгээр бид мэддэг. Apple компанид тоон програмт дуу хєгжмийн зах зээлийн 80% оногддог. Тони Фэделл iPod-ыг боловсруулдаг хэсэгт 2008 оны 11-р сар хvртэл ажиллаж байгаад тэндээсээ єєр ажил руу шилжжээ. Real Networks одоо болтол нь плэйрvvдийг vйлдвэрлэдэг хэдий ч, Apple iTunes орлогоороо хол давуу билээ.

Real Networks iPod-ыг

10 Yahoo Facebook-ийг алдав.

2006 онд Facebook бий болсноос хойш хоёр жил єнгєрч байв. Ихэнх хvмvvс нийгмийн сvлжээг их сургуулийн оюутан залууст зориулсан виртуаль зvйл гэж ойлгож байв. 100 сая хэрэглэгчтэй MySpace-ийн хажууд 8 сая хэрэглэгчтэй Facebook юу ч биш байв. Yahoo Марк Цукербергийн (Mark Zuckerberg) бvтээлийг 1 тэрбум доллараар буюу 2005 онд MySpace-д тєлж байснаас хоёр дахин vнэ тєлж худалдан авав. Бvх хvмvvс Маркийг бодоод байлгvйгээр мєнгийг нь шvvрээд ав хэмээн ятгаж байв. 2006 оны зургадугаар сард Yahoo 23 нас хараахан хvрээгvй Марктай гэрээ байгуулав. Хожим нь Yahoo єєрийн санхvvгийн байдлаа тааруу байгаа талаар мэдээллэж, нэг шєнийн дотор хувьцаа нь 22%-иар унасан байна. Тэр vеийн Ерєнхий захирал Терри Сэмел (Terry Semel) гэрээний мєнгийг 800 сая доллар болгоё гэснийг Марк Цукерберг хvлээж авахаас татгалзажээ. Хоёр сарын дараа Yahoo эхний болзол буюу 1 тэрбум доллар болгоё гэсэн боловч энэ нь дэндvv хожимдсон байв. Facebook одоо 250 сая хэрэглэгчээрээ данхайж, тvvний єртєг нь 5-10 тэрбум долларын хооронд хэлбэлздэг гэсэн тоо байдаг. Гурван жилийн дотор Yahoo хоёр захирал сольсон хэдий ч єрсєлдєєнд ялагдахгvйн тєлєє тэмцсээр л байна. 

Yahoo Facebook-ийг алдав.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()