Хүнсний бүтээгдэхүүн дээрх хуурамч мэдээллүүд

2013-05-20, 23:24
19,736
Бид ямарваа нэгэн бүтээгдэхүүн худалдаж авахдаа нэр хаяг, шошго, найрлагыг нь ихээхэн хардаг. Гэхдээ үйлдвэрлэгч байгууллагууд бүтээгдэхүүн дээрх мэдээллээ зуун хувь үнэн бичдэггүй байна. Ингээд хүсний бүтээгдэхүүн дээрх хамгийн худал мэдээллүүдийн талаар хүргэе.
Хүнсний бүтээгдэхүүн дээрх хуурамч мэдээллүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Холестирингүй зүйлс”
Зүрхээ эрүүл байлгахын тулд, таргалахгүйн тулд гэх мэт маш олон шалтгаанаар хүмүүс холестирингүй бүтээгдэхүүн сонгох нь элбэг байдаг. Үнэндээ холестирин бол зөвхөн малын гаралтай бүтээгдэхүүнд л бий. Үүнээс гадна эрүүл мэндэд төдийлөн сайн биш бүтээгдэхүүнүүд ч холестирингүй байх тохиолдол байдаг. Тиймээс зүрхээ эрүүл саруул байлгая гэвэл аль болох нүүрс ус болон элсэн чихэр идэхгүй байх нь зүгээр юм.



“Ногоон шошго”
Ногоон өнгө байгалийн өнгө учир яагаад ч юм бид ногоон өнгөтэй зүйлсийг эрүүл мэндэд тустай гэдэгт итгэдэг. Эрдэмтдийн үзэж байгаагаар ихэнхи худалдан авагчид ногоон шошготой шоколадыг бусад цагаан болон улаан шошготой шоколаднаас илүү аюулгүй хэмээн үздэг байна. Гэхдээ доторхи найрлага илчлэгийн хэмжээ нь ижил байдаг тул гадаад өнгөнд битгий хууртаж байгаарай.



“Натрийн хэмжээ бага”
Хүнсний бүтээгдэхүүний натрийн хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний бодит байгалийн натрийн хэмжээнээс бага байх ёстой. Ер нь таны хэрэглэж буй бүтээгдэхүүн өндөр натрийн агууламжтай байвал энэ нь зөвхөн таны өдрийн хэрэгцээнээс 20%-иар илүү байдаг. Тиймээс натрийн хэмжээ нь 5%-иас ихгүй бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай.



“Нэмэлт амин дэм агуулсан”
Нэмэлт амин дэм агуулсан гэхээр та үүнийг бусад бүтээгдэхүүнүүдээс илүү таны биед хэрэгтэй хэмээн үздэг. А,С,Е болон В амин дэмүүд нь ихэвчлэн шош болон жигнэмэгт байдаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар тухайн бүтээгдэхүүний нэмэлт амин дэм нь үүргээ хангалттай биелүүлж чаддагүй гэнэ. Тиймээс амин дэмийг хүнсний ногоо, буудай болон өөхгүй шинэхэн махнаас авах нь илүү тохиромжтой.



“Гормон агуулаагүй тахиа”
Энэ тохиолдолд бид эрүүл мэндэд тустай, экологийн бүтээгдэхүүн идэж байна гэж ойлгодог. Амьтанд хэзээ ч нэмэлт гормон өгдөггүй учир тухайн бүтээгдэхүүн дээр байгаа “гормонгүй” гэдэг шошго үнэн байж таарах уу. Ингээд та өөрийгөө экологийн цэвэр бүтээгдэхүүн худалдаж авсан хэмээн итгэж байгаа ч үнэн хэрэгтээ энэ амьтан эрүүл гэдэг баталгаа байхгүй.



“Чихэр орлуулагч нэмсэн”
Энэ тохиолдолд та энэ бүтээгдэхүүнд фруктоз (HF CS) их хэмжээгээр агуулсан эрдэнэ шишийн чихэр ороогүй гэж бодно. Үнэн хэрэгтээ чихэр орлуулагч нэмсэн бүтээгдэхүүн энгийн бүтээгдэхүүнээс хамаагүй их чихэртэй болдог байна. Тиймээс найрлагыг нь харж байхдаа эрдэнэ шишийн сироп, улаан манжингийн сироп, олон жимсний концентрат зэрэг нь бүгд л элсэн чихэр болохыг санаарай. Зүрхний эмч нарын үзэж байгаагаар өдөрт 6 цайны халбага чихэр хэрэглэхэд хангалттай гэнэ.



“Бүхэл үрийн”
Бүхэл үрийн бүтээгдэхүүн гэхээр тухайн бүтээгдэхүүн тэр чигтээ бүхэл үрээс бүтсэн гэж ойлгодог. Гэтэл үнэндээ тухайн бүтээгдэхүүний 8 грамм нь л бүхэл үрээс тогтдог байна. Судалгаанаас харахад “бүхэл үрийн” гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнүүд нь энгийн бүтээгдэхүүнүүдээс илүү элсэн чихэр болон илчлэгтэй болохыг баталжээ. Хэрвээ та 100% бүхэл үрийн бүтээгдэхүүн хайж байгаа бол олдохгүй л болов уу.



“100 гр дахь илчлэгийн хэмжээ”
Зарим тохиолдолд анхааралгүй харснаар бид 100 грамм илчлэгийг тухайн бүтээгдэхүүний илчлэг гэж боддог. Ингээд та андуурч 300 грамм бүтээгдэхүүнийг нэг дор идчихвэл таны харсан илчлэгээс 3 дахин их илчлэг болж биенд чинь орох нь байна. Харин та жин хасах гэж байгаа бол савалгаан дээр бичигдсэн илчлэгийн хэмжээнд хууртагдахгүй байсан нь дээр. Учир нь үйлдвэрлэгч байгууллагууд илчлэгийнхээ хэмжээг ихэнхи тохиолдолд багасгасан байдаг.



“Органик бүтээгдэхүүн”
Органик бүтээгдэхүүн гэхээр л бид эрүүл мэндэд тустай зүйл гэж ойлгодог. Үйлдвэрлэгч тухайн бүтээгдэхүүнээ органик найрлагатай хэмээн гайхуулахын тулд дор хаяж найрлагынхан 70% нь органик бүтээгдэхүүн байх ёстой бөгөөд цэвэр органик бүтээгдэхүүн хэмээн нэрлэхийн тулд 95% нь органик найрлагатай байх ёстой юм байна. Гэхдээ органик бүтээгдэхүүн бүр илчлэг багатай байдаггүй.



“30%-ийн тослог багатай”
Тослог нь л бага байвал жин хасахад тусална гэж бид ойлгодог. Гэтэл үнэндээ үйлдвэрлэгчид тосыг ямар нэг өөр бүтээгдэхүүнээр орлуулдаг бөгөөд энэ нь элсэн чихэр ч байж болно. Энэ нь бүтээгдэхүүний амтыг хадгалж өгдөг. Тиймээс таны биед хэрэгтэй хамаагүй өөх тостой бүтээгдэхүүнийг авч хэрэглэх нь чухал. Энэ нь авокадо, шоколад, омега 3 болон загас гэх мэт бүтээгдэхүүнд байдаг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()