Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сүүлийн жилүүдэд Венесуэлийн хэдэн арван мянган иргэн улс орондоо нүүрлээд буй эдийн засгийн хямрал, улс төрийн үймээн самуунаас зугтаж, Бразилийн хилийг даваад буй аж. Бразилийн эрх баригчдын мэдэгдэж байгаагаар энэхүү шилжилт хөдөлгөөн нь нийгмийн үйлчилгээнд саад учруулж, гэмт хэрэг, биеэ үнэлэлт, өвчний гаралтыг нэмэгдүүлж, нийгэмд айдас хүйдэс бий болгож байна гэж үзжээ. Венесуэлтэй хил залгаа Рорайма мужийн удирдлагууд цагаачдын шилжилт хөдөлгөөний улмаас нийгэмд хямрал үүсэж байна хэмээн үзэж Бразилийн Засгийн газарт хандан хилээ хаах хүсэлт тавьсан байна. Венесуэлийн оршин суугчид Бразилаас гадна Эквадор болон Перу улсад амьдрахаар явж буй ажээ.