Занданшуулсан шарил дотроос олдсон хачирхалтай олдворууд

Занданшуулсан цогцос буюу муми үргэлж хүн төрөлхтний анхаарлыг татдаг бөгөөд археологичдын хувьд хамгийн чухал олдвор байдаг билээ. Заримдаа дотроос нь маш өндөр үнэ хүрэх үнэт эдлэл гарч ирдэг нь тухайн шарилыг илүү их үнэ хүрэхэд нь нөлөөлдөг. Ингээд мумин дотроос олдсон хачирхалтай олдворуудыг танд сонирхуулъя.

Занданшуулсан шарил дотроос олдсон хачирхалтай олдворууд

1 Эр бэлэг эрхтэн

Тутанхамон 10 насандаа фараон болсон гэдгээрээ алдартай. Гэхдээ түүнийг босоо бэлэг эрхтэнтэй занданшсан цогцос гэдгийг хүмүүс мэдэхгүй. Үүнээс гадна Тутанхамоны муми тун хачирхалтай бүтэцтэй аж. Түүний зүрх ор сураггүй алга болж, бие дээр нь хар шингэн асгасан байжээ. Хамгийн хачирхалтай нь Тутанхамон боссон бэлэг эрхтэнтэйгээр нас бараагүй бөгөөд түүний цогцсыг занданшуулагчид бэлэг эрхтэнийг нь 90 градус босгосон байна.

Каир дахь АНУ-ын их сургуулийн ажилтан Салим Икрам "Тутанхамоны биеийг газар доорх бурхан Осиристэй адилхан болгохын тулд ийнхүү бэлэг эрхтэнийг нь босгож өөрчилсөн байх магадлалтай. Учир нь Осирис амьдрал бэлэглэгч бурхан гэдгээрээ алдартай” гэж ярьжээ.

Эр бэлэг эрхтэн

2 Бүдүүн гэдэсний хавдар

Бүдүүн гэдэсний хавдар хамгийн хурдан тархацтай хавдрын гуравдугаарт ордог. Энэхүү хавдар нэн түрүүнд эрүүл бус хооллолтоос үүдэлтэй учир хүмүүс бүдүүн гэдэсний хавдрыг саяхнаас л бий болсон гэж боддог.

Гэтэл XVII-XVIII зууны үеийн, Унгараас олдсон муминаас бүдүүн гэдэсний хавдар илрүүлсэн байна. Унгарын Вацегаас олдсон 20 мумид судалгаа хийсэн бөгөөд үүний ачаар бүдүүн гэдэсний хорт хавдар эрт дээр үед ч байсан гэдгийг нотолсон аж.

Бүдүүн гэдэсний хавдар

3 Шороо

3200 жилийн настай мумид компьютер оношилгоо хийхэд түүний тархинаас шороо олдсон байна. Үүнээс гадна түүний тархи орчин үеийн хүний тархины бүтцээс ямар  ч өөрчлөлтгүй байсан аж. Ийнхүү хүн МЭӨ XVI-XI зууны үед Шинэ хаант улсын эрийн үед амьдарч байсан гэх таамгийг дэвшүүлж болно. Харин үүний дараа цогцсыг занданшуулахдаа тархийг нь авдаг болжээ.

Хатасон мумигийн толгойн гавалд судалгаа хийсний дараа уг мумиг эмэгтэй байсан хэмээн тодорхойлсон юм. Хэдийгээр судлаачид таазыг нь хүйс тодорхойлоход ашигладаг байсан ч энэ удаа тааз нь ор мөргүй устсан байжээ. Харин толгой доторхи шороо нууц хэвээр үлдсэн бөгөөд хүн төрөлхтөн үүнээс өмнө нь Египетийн мумиг ийм аргаар занданшуулж байгаагүй гэнэ.

Шороо

4 Бөглөрсөн артер

Судасны хатуурал, бөглөрөл аюултай өвчин гэдгийг хүн бүр мэднэ. Судас битүүрснээр харвалт өгөх, зүрхний шигдээс тусах гэх мэт олон эрсдэл тулгардаг учир нас баралтын нэг үндсэн шалтгаан болдог.

Судасны хатуурал, бөглөрөөс сэргийлэхийн тулд уламжлалт анагаах ухааныг орчин үеийнхтэй хослуулах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг зарим хүн өгдөг билээ. Өөрөөр хэлбэл, идэвхтэй хөдөлгөөнтэй байх, уураг, ханасан өөх тосоор баялаг хоол хүнс хэрэглэх гэх мэт. Гэхдээ бодит байдал дээр тийм биш бололтой.

Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Грег Томас болон түүний судалгааны багийнхан эртний 100 гаруй муми дээр компьютер оношилгоо хийжээ. Тэгэхэд 137 муми тутмын 47 нь судасны бөглөрөлтэй байсан гэнэ. Үүнээс гадна орчин үеийнх шиг энэ асуудал тухайн үед өргөн тархсан байсныг илрүүлжээ.

Бөглөрсөн артер

5 Тархи гаргах багаж

3500 жилийн өмнөөс египетчүүдийн занданшуулах үйл ажиллагаанд өөрчлөлт орсон бөгөөд цогцосны тархийг занданшуулахаас өмнө гаргаж авдаг болжээ. Тэд үүнийг хийхдээ тусгай багаж ашигладаг байсан ч зарим тохиолдолд уг багажаа тархин дотор мартаж үлдээх тохиолдол ч гардаг байсан гэнэ. 2008 онд Хорватын эрдэмтэд 2400 жилийн настай эмэгтэй мумиг компьютер оношилгоонд оруулжээ.

Тэд мумины толгойн гавал дотроос тархи ухаж гаргах эртний багаж олж илрүүлсэн байна. Үнэн хэрэгтээ энэ төрлийн үзэгдэл тийм ч элбэг тохиолддоггүй. Тархи гаргах багажийг мартсан хоёр дахь тохиолдол 2200 жилийн настай муми дээр гарсан аж.  Уг багаж ердөө долоон см урттай, органик материалаар хийгджээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, багаж үүнээс ч урт байх магадлалтай бөгөөд тархийг гаргаж авах үед хугарсан байж болох гэнэ. Ийнхүү хугарсан багажийг гаргахад нэлээд асуудалтай учир цогцос занданшуулагчид багажийг дотор нь үлдээхээр шийдсэн бололтой.

Тархи гаргах багаж

6 Мансоны шистосомоз

Жил бүр 200 сая орчим хүн дэлхий даяар шээсний замын болон элэг, уушги, бүдүүн нарийн гэдэсний өвчин шистосомозыг тусдаг.  Энэхүү халдварт өвчнийг үүсгэдэг нян нь урсгал болон тогтоол усанд байдаг бөгөөд хүний биед арьсаар дамжин ордог аж.

Мансоны шистосомоз нянг эртний муминаас олжээ. Хэдийгээр энэ өвчнийг орчин үеийн өвчин гэж үзэж байсан ч мумигийн ачаар эрт дээр үед ч гэсэн байсан болохыг нь тогтоосон байна.

Мансоны шистосомоз

7 Хүнцэл

Чилийн хойд нутгийн иргэд олон мянган жилийн турш хүнцэлд тодорхой хэмжээгээр хордож байжээ. Атакама цөлийн ойролцоогоос олдсон Андын 45 мумигийн үсийг шинжилснээр ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Хүнцэл амтгүй, өнгөгүй биет бөгөөд газар доорх ус болон бохирдсон усанд агуулагддаг.

Харамсалтай нь Атакама цөлийн ойролцоо хүнцэл их хэмжээгээр тархсан байсан гэнэ. Энэ нь хүний биед орсон тохиолдолд арьсны болон мэдрэлийн өвчин тусах магадлалтай бөгөөд үүнээс гадна дутуу төрөлт, хавдар үүсгэдэг  аж. Ер нь л амь насанд тун аюултай хор юм.

Олон судалгаанаас харахад мумигийн 31 хувьд нь литр тутамд 2.6 микрограмм хүнцэл агуулагдаж байсан гэнэ. Эрт дээр үеэс эхлэн Чилийн хойд нутгийн иргэд хүнцэлд ихээхэн хордож байсан учир ийнхүү амь насаа алдсаар байжээ.

Хүнцэл

8 Түрүү булчирхайн хавдар

Компьютер томографын ачаар эрт дээр үеийн хүн төрөлхтөн ямар өвчнөөр өвчилж байсныг мэдэх боломжтой болсон юм. 2250 жилийн өмнөх мумид томографын шинжилгээ хийж, түүнийг түрүү булчирхайн хорт хавдартай болохыг нь илрүүлсэн байна.

2700 жилийн өмнө амьдарч байсан Скифийн хаан мөн түрүү булчирхайн хавдартай байсан аж. Үүнээс харахад хавдар орчин үеийн өвчин биш бөгөөд эрт дээр үед ч байсан болох нь батлагджээ.

Түрүү булчирхайн хавдар

9 Сайтар хадгалагдсан тархи

2010 оны наймдугаар сард Оросын эрдэмтэд 39 мянган жилийн настай хөхтөн амьтны муми олсон байна. Уг амьтныг Сибирээс олсон бөгөөд түүний тархи нь маш сайн хадгалагдаж үлдсэн байсан нь олны анхаарлыг татсан юм.

Уг амьтныг Юка хэмээн нэрлэжээ. Судалгаанаас харахад тэрээр 6-9 насандаа үхсэн байх магадлалтай аж. Томографаар Юкагийн тархийг судалж үзэхэд орчин үеийн зааны тархины бүтэцтэй төстэй байсан гэнэ.

Сайтар хадгалагдсан тархи

10 Антибиотикт тэсвэртэй ген

Антибиотикийг сүүлийн үед ихээр хэрэглэх болсон бөгөөд энэ нь эрүүл мэндэд маш их хохирол учруулдаг гэдгийг хүн бүр мэднэ.

Олон жилийн судалгаанаас харахад хэдий чинээ их антибиотик хэрэглэнэ, төдий чинээ таны бие антибиотикт тэсвэртэй болдог гэсэн дүгнэлт гарсан байна. XI зууны үеийн мумид шинжилгээ хийсний дараа антибиотикт тэсвэртэй байх нь хүний бие организмын төрөлх чанар болохыг илрүүлсэн байна.

Перугийн Кузко хотоос олдсон, 18-23 насны эмэгтэй мумины биенээс антибиотикт тэсвэртэй хэд хэдэн ген олсон байна. Хэрвээ тэрээр орчин үед амьдарч байсан бол одоогийн хүчтэй эм тариа түүнийг аврах нь юу л бол.

Антибиотикт тэсвэртэй ген

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()