Сэтгэл зүйчид богино настай гэрлэлтийг ийнхүү тодорхойлж байна

Хүн бүрийн амьдралд тохиолдох хамгийн аз жаргалтай мөчийг бүрэн утгаар нь төгс бүрдүүлж өгдөг хуримын зохион байгуулагчдыг бид хамгийн сонирхолтой, таатай ажлуудын нэг хэмээн хүлээж авдаг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ бүх зүйл тийм ч хялбар байдаггүй бөгөөд хуримын зохион байгуулагчийн сургалт хүртэл байдаг гэнэ шүү. Сургалтын ачаар энэхүү мэргэжлийг эзэмшсэн хүмүүс тухайн гэрлэлт хэр удаан хугацааны туршид үргэлжлэх эсэхийг тогтоож чаддаг байна. Ингээд урт хугацааны бус гэрлэлт ямар шинж тэмдэгтэй байдаг талаар сонирхоцгооё.

Сэтгэл зүйчид богино настай гэрлэлтийг ийнхүү тодорхойлж байна

1 Сүйт залуу болон сүйт бүсгүй нэгнийгээ хочилж дуудах

Хуримын зохион байгуулагчид хосууд хоорондоо хэрхэн харилцаж байгаагаас нь хамаарч тухайн гэрлэлтийн хугацааг тодорхойлж чаддаг байна.  Нэг нэгнийгээ  хочилж буй  хосуудын гэрлэлт удаан  хугацаанд оршин тогтнож чаддаггүй гэнэ. Магадгүй та өхөөрдөөд ингэж дуудаж болох ч харилцаа тань удаан байж чадахгүй.

  • Судалгаанаас харахад, хосууд нэг нэгнээ таатай нэрээр нэрлэх нь урт удаан харилцааны үндэс болдог гэжээ. Харин тоглоом шоглоомоор нэгнийгээ дорд үзэх, хүндэтгэлгүй харьцах нь гэрлэлт тань удаан үргэлжлэхгүйн дохио болно.

Сүйт залуу болон сүйт бүсгүй нэгнийгээ хочилж дуудах

2 Хосуудын нэг нь хуримын зохион байгуулалтад нууцаар оролцох

Хосууд хамтдаа хуримын талаар бүх зүйлийг ярилцсаны дараа хосуудын нэг нь нууцаар ямар нэгэн зүйл өөрчлөхийг хүсэж буйгаа илэрхийлэх тохиолдол гардаг. Сүйт залуу эсвэл сүйт бүсгүй хосдоо гэнэтийн бэлэг барих зорилгоор хандаж байвал энэ нь мэдээж таатай зүйл. Харин зарим тохиолдолд нөгөө хосдоо мэдэгдэхгүйгээр хэн нэгэнд хуримын урилга илгээхгүй байх хүсэлт тавьж болно. Энэ нь хосуудын харилцаанд муугаар нөлөөлж, гэр бүл салах нөхцөлийг бүрдүүлдэг.

  • Хувийн нууцтай байна гэдэг нь энгийн зүйл хэмээн сэтгэл судлаачид үздэг. Харин энэ төрлийн нууц нь хамтрагчийнхаа эрх ашигт нөлөөлж байгаа бол хожим нь нэг нэгэндээ итгэх итгэлгүй болно. Мэдээж харилцан итгэлгүй гэрлэлт удаан оршин тогтнох нь юу л бол.

Хосуудын нэг нь хуримын зохион байгуулалтад нууцаар оролцох

3 Хосуудын нэг нь хуримын зохион байгуулалтын үйл ажиллагаанд огт оролцохгүй байх

Хуримын зохион байгуулагчдын ажигласнаар эрчүүд хуримын бэлтгэл үйл ажиллагаанд оролцох нь цөөн байдаг гэнэ. Тэдний хувьд сандлын өнгө, бялууны амт төдийлөн хамааралгүй байдаг аж. Гэхдээ тэд энэ талаар ярилцах үед хосынхоо хажууд байж зүгээр л дэмждэг байна. Зарим хурим зохион байгуулагчдын хэлж байгаагаар тэд зөвхөн хуримын өдөр л сүйт бүсгүй эсвэл сүйт залуутай танилцах тохиолдол гардаг гэнэ. Энэ төрлийн хосуудыг тэд урт удаан хугацааны турш амьдрахгүй гэж үздэг байна.

  • Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар гэрлэлт гэдэг бол хамтын үйл ажиллагаа юм. Хэрвээ хуримын бэлтгэл ажиллагаа зөвхөн нэг хүний мөрөн дээр тохогдож байвал тухайн хүн хамтын аз жаргалаа авч явах хүч нь хүрэхгүй л болов уу.

Хосуудын нэг нь хуримын зохион байгуулалтын үйл ажиллагаанд огт оролцохгүй байх

4 Сүйт залуу болон сүйт бүсгүй харилцан тохирохыг хүсэхгүй байх

Хуримын үеэр бүжиглэх ая дээр маргалддаг хосууд цөөнгүй байдаг хэмээн хуримын үйл ажиллагаа зохион байгуулагчид хэлж байна. Зарим тохиолдолд ялихгүй зүйлээс маргалдаж энэ бүхэн нулимс, гомдол, хэрүүлээр төгсөх нь ч бий. Ийнхүү хуримын бэлтгэлийн үеэр маргалдсан хосууд амьдралынхаа хамгийн аз жаргалтай өдөр биеэ барих тохиолдол гарна. Жишээлбэл, хуримын үеэр маргалдаж байсан бүжгийн ая явахад нэг нь дурамжхан байх эсвэл хостойгоо бүжиглэхээс татгалздаг. Харилцан тохиролцож чадахгүй байх нь гэр бүлийн  харилцаанд сөрөг үр дагавар авчирна.

  • Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, харилцан тохирох нь бат бөх харилцааны бас нэгэн чухал зүйл гэжээ. Тиймээс гэрлэхийн өмнө нэг нэгнийхээ хүслийг харгалзан үзэж, хоорондоо ойлголцдог байх хэрэгтэй.

Сүйт залуу болон сүйт бүсгүй харилцан тохирохыг хүсэхгүй байх

5 Хамаатнууд нь сүйт залуу эсвэл сүйт бүсгүйн талаар олны өмнө муу хэлэх

Гэрчүүд хуримын үеэр сүйт бүсгүй, эсвэл сүйт залуу ирээдүйн нөхөр, гэргийн талаар дурдахгүй байх тохиолдол гардаг. Харин заримдаа хосуудын хэн нэгний гэр бүлийнхэн нь миний хүү, охин үүнээс илүү хүнтэй суух байсан юм гэж ярих үе ч бий. 

Гэхдээ хосууд хуриманд оролцож буй бүх хүнд таалагдах албагүй. Ингээд хэн нэгнийг нь муулах үед хосууд бие биенээ хамгаалж чадахгүй байх нь гэр бүлийн маргааны эх үүсвэр болдог. 

  • Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ төрлийн яриа гарах үед хосууд тэр дор нь ярианы сэдвийг өөрчлөх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй гэжээ.

Хамаатнууд нь сүйт залуу эсвэл сүйт бүсгүйн талаар олны өмнө муу хэлэх

6 Хосууд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг

Зоригоо чангалахын тулд ганц хундага дарсыг хэрэглэх нь төдийлөн асуудал биш хэдий ч хуримыг согтууруулах ундааны найр болгох хэрэггүй. Ихэнхдээ хосуудын гэр бүл, хамаатан садан, найз нөхөд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх тохиолдол гардаг ч заримдаа хосууд өөрсдөө тасартлаа согтож унах нь бий. Гэхдээ үүнийг хүн бүртэй тохиолддог зүйл хэмээн битгий хүлээн аваарай. 

  • Хүн ирээдүйн ханиа өөрөө сонгодог гэдгийг мартаж болохгүй. Тиймээс гэрлэлтийн өмнө нэг нэгнийгээ сайн таньж мэдэх хэрэгтэй бөгөөд хуримын дараа өөрчлөгдөнө гэсэн итгэлтэйгээр гэрлэх хэрэггүй гэдгийг сэтгэл судлаачид сануулж байна.

Хосууд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг

7 Хурим хийх зардал гаргахын тулд өрөнд орох

Хурим хийхийн тулд их хэмжээний өрөнд орох нь хосуудын цаашдын амьдралд муугаар нөлөөлдөг. Тиймээс хэрвээ хуримандаа зориулж мөнгө зээлж байгаа бол дараа нь төлж болохуйц бодит мөнгийг л зээлэх хэрэгтэй. Их хэмжээний өрөнд орсноор бал сараа аз жаргалтай тэмдэглэхийн оронд өрөө хэрхэн дарах вэ хэмээн бодох шаардлагатай болно. Энэ төрлийн гэрлэлт нь өрөө дарж дуусахаас өмнө төгсгөл болдог.

  • Санхүүгийн асуудал нь ялангуяа шинэхэн гэр бүлийн хувьд ихээхэн тохиолддог. Тиймээс хурим хийхээр шийдсэн бол хуримтлал үүсгэсний дараа аль болох бага өр тавьж, асуудлаа шийдээрэй.

Хурим хийх зардал гаргахын тулд өрөнд орох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()