Хятад хосын этгээд үзүүлбэр

Нэгнийгээ хүлж таашаал авах урлаг буюу буюу "BDSM” нь XVII зууны үеэс эхэнд гарсан бөгөөд үүнээс хойш дэлхийн хамгийн алдартай эротик үзүүлбэрүүдийн нэг болжээ. Хэлбэрийн хувьд хоёр буюу түүнээс олон хүн бие биенээ төрөл бүрийн байдлаар хүлж дээрэлхэх байдлаар таашаал авч байгаагаа бусдад харуулдаг юм. Энэ урлагт дуртай хүмүүс өөрсдөө ийм аюултай зүйл хийхийн оронд бусдыг харж таашаал авдаг юм. Тиймээс үүнийг гаж соёл эсвэл этгээд урлагийн хэлбэр хоёрын аль нь болохыг тодорхойлон хэлэхэд хэцүү. Энэ үүднээс өнөөдөр та бүхэнд "BDSM”-ын талаар нэгэн сонирхолтой мэдээ хүргэхээр бэлтгэлээ.

Хятад хосын этгээд үзүүлбэр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шанхайд амьдардаг нэгэн хос бусдаас илүү гарах гэсэн мэт  бүр ч этгээд "BDSM” үзүүлбэр хийж эхэлсэн байна. Тэдний нэрийг Вэй Илиан (Wei Yilaien) болон Виктор Лиу (Viktor Liu) гэдэг.

Тэд Шанхайн нэгэн шөнийн клубд "BDSM" үзүүлбэр үзүүлдэг бөгөөд хэдэн сарын өмнөөс бүрч гаж гэмээр зүйл үзүүлж эхэлжээ. 

Тэд тусгай мэргэжилтнүүдээр арьсаа цоолуулан, гарсан нүхээрээ дэгээ оруулан дээш өргөгддөг байна. 

"Эхлээд бага зэрэг өвддөг ч дараа нь би юу ч мэдэрдэггүй. Агаарт байхдаа яг л нисэж байгаа юм шиг санагддаг" гэж Вэй Илиан хэлсэн байна.

Тэрбээр 2017 оноос эхлэн энэ үзүүлбэрээ бэлдэж эхэлсэн бөгөөд энэ шийдвэрээ согтуу байхдаа гаргасан аж.

"Эхлээд үнэхээр аймшигтай байсан ч дараа нь би арьснаасаа өргөгдөх бүрд тайвшралыг мэдрэх болсон. Гэхдээ газарт буусны дараа аймшигтай өвдөж эхэлдэг" гэж Виктор Лиу хэлсэн байна. 

Мэдээж хэрэг ийм төрлийн үзүүлбэр олон нийтэд үзүүлэх нь Хятадад хориотой учраас тэд зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан нууц шөнийн клубуудэд үзүүлбэрээ үзүүлэх болжээ. Азаар Шанхайд жил бүр болдог орчин үеийн урлагийн наадмууд дээр Вэй Илиан өөрийн аймшигт үзүүлбэрээ үзүүлж олон зуун шүтэн бишрэгчтэй болж чадсан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()