1
Эйфелийн цамхаг
Эйфелийн цамхгийн барилгын ажил 1889 онд дууссан. Анх Парисын худалдааны үзэсгэлэнд зориулан барьсан боловч дайны үед радио, цахилгаан дамжуулагч цамхаг болгон ашиглаж байжээ. Тэр цагаас хойш тус цамхаг нь Франц улсын бэлгэ тэмдэг болсон билээ.
2
Таж Махал
Эхний зураг дээрээс та Таж Махалыг хараад бараг танихгүй болов уу. Хэдий энэ гайхамшигт бүтээлийг аль 1600 оны дундуур барьж босгосон ч XIX зууны сүүлээр Их Британийн вангийн төлөөлөгч шинэчлэхийг албатууддаа тушаажээ. Өдгөө Таж Махал нь дэлхийн долоон гайхамшгийн нэгд тооцогдож, жил бүр сая сая жуулчныг өөртөө татах болсон юм.
3
Рашмор уул
Эхний зургийг 1938 онд Рашмор уулын бүтээн байгуулалтын ид үед авчээ. АНУ-ын хамгийн агуу гэгдэх дөрвөн Ерөнхийлөгчийн дурсгалт хөшөөний ажлыг 1927 онд эхэлж 1941 онд дуусгажээ. Ажилчид уулыг динамитаар тэсэлж, хөшөөний дүрсийг сийлэхэд бэлддэг байсан юм. Хэдий аюултай орчинд ажиллаж байсан ч бүтээн байгуулалтын явцад нэг ч хүний амь эрсдээгүй байна. Дөрвөн Ерөнхийлөгч тус бүрийн нүүрний урт 18 метр ажээ.
4
Таймс Скуэр
Эхэнд байгаа зургийг 1921 онд авчээ. Нью-Йорк хотын энэ хэсгийг яагаад Таймс Скуэр гэж нэрлэдэг юм бол гэж та гайхаж байсан уу? Анх 1905 онд энэ гудамжинд “Times” сонины төв оффис нүүж орсноор ийнхүү өвөрмөц нэршилтэй болсон түүхтэй. Харин 2007 онд тус сонины газар хотын өөр дүүрэг рүү нүүсэн юм. Өдгөө Таймс Скуэрт тус хотын хамгийн өндөр үнэтэй орон сууцнууд байрлах болжээ. Мөн олон тооны дэлгэц, зар сурталчилгааны орон зай болж өргөжсөн болохоор чухам энэ газарт л хотын оршин суугчид ирж шинэ оноо угтдаг болжээ.
5
Букингемийн ордон
Лондон хотод 1700-гаад оноос хойш Букингемийн ордны барилгын ажил явагдсан ч Дэлхийн II дайны үеэр нэлээд эвдэрч гэмтсэн. Өдөр шөнөгүй үргэлжилж байсан германчуудын бөмбөгдөлтөнд Букингемийн ордон хүртэл өртсөн. Эхний зураг дээр бөмбөгдөлтөнд өртсөн ордны зүүн хэсэгт байрлах хатан хаан Викториагийн хөшөө харагдаж байна.
6
Эрх чөлөөний хөшөө
Нью-Йорк хотын нүүр царай болсон Эрх чөлөөний хөшөө сүндэрлээд нэгэн зууны нүүрийг үзжээ. Эхний зураг дээр хөшөөний бамбар дээрээс хүмүүс хэрхэн ойр орчноо харж байгааг дүрсэлжээ. Тухайн үед Эрх чөлөөний хөшөөний бамбар дээр хүмүүс гарч болдог байсан ч одоо үед зөвхөн титэм дээр нь гарч, ойр хавийг нь харах боломжтой. Дашрамд дуулгахад, 1986 онд хөшөөний бамбарыг сольжээ.
7
Холливудын бичиг
Лос Анжелес хотын хамгийн алдартай газруудын нэг бол яах аргагүй "Hollywood" бичиг билээ. Гэхдээ анх энэ бичгийг сурталчилгааны зориулалттай байгуулсан гэнэ шүү. Тэр хавьд байдаг үл хөдлөх хөрөнгөө сурталчлахыг хүссэн, "Лос-Анжелес Таймс" сонины нийтлэгч Харри Чандлер (Harry Chandler) хэмээх эр дээрх самбарыг бүтээжээ. Анх “Hollywoodland” гэж тус бичгийг хийлгэж байсан ч 1949 онд Холливудын худалдаа аялал жуулчлалын газар "land" гэсэн хэсгийг нь авч хаясан гэдэг.
8
Сфинкс
Египетийн пирамид болон Сфинкисийг ойролцоогоор 3000 жилийн өмнө барьсан гэсэн тооцоо бий. Өдгөө энэ нь хүн төрөлхтний хамгийн аугаа бүтээлд тооцогддог, дэлхийн эртний долоон гайхамшгийн нэг билээ. Гэхдээ олон зуун жилийн өмнө энэ аугаа зүйл нь Сахарын элсэн цөлд дарагдаж, зөвхөн толгой нь л цухуйдаг байв. Анх 1817 онд анхны малтлагыг хийсэн бөгөөд хөшөөг цогцоор нь цөлийн элснээс гаргаж ирж чадаагүй юм. Хожим 1930- аад онд Египетийн археологич Сэлим Хассан (Selim Hassan) бүрэн ухаж гаргаж иржээ.
9
"Голдэн гэйт" гүүр
Сан Франциско хотын зүрх нь болсон "Голдэн гэйт" гүүр сүндэрлээд зуун жил ч өнгөрөөгүй гэдэгт та итгэж байна уу. Эхний зургийг 1936 онд авсан бөгөөд гүүрний бүтээн байгуулалтын ажил хийгдэж буй харагдаж байна. Гүүр 1937 онд нээлтээ хийсэн юм. Тэр цагаас хойш Америкийн бас нэгэн онцлох бэлгэ тэмдэг болж чадсан.
10
Луврын музей
Францын Парис хотын түүхэн бахархалт газруудын нэг бол яах аргагүй Луврын музей билээ. Жил бүр ойролцоогоор есөн сая хүн музейг үзэхээр ирдэг гэсэн судалгаа байдаг. 1989 он хүртэл музейн шилэн пирамид байгаагүй ажээ. Хүмүүс тухайн үед пирамидыг эсэргүүцэж байсан ч өдгөө музейн нүүр царай болжээ.