Хамгийн алдартай 10 илбийн нууц

Алдартай илбэчид өөрийн илбийн нууцаа тэр болгон олон нийтэд задлаад байдаггүй билээ. Харин хүмүүсийн техник технологи, шинжлэх ухааны мэдлэг нэмэгдэх тусам тухайн үедээ алдартай байсан илбүүдийн нууцууд илж болж эхлээд байгаа юм. Ингээд уншигч танд дараах илбийн нууцуудыг хүргэе.

Хамгийн алдартай 10 илбийн нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аягатай кофег зоос болгох

Илбэчин Дэвид Блэйний (David Blaine) зохиосон уг илбэ Дэлхий даяар тун алдартай. Илбэчин 2 хуванцар аяга аваад, нэгийг нь голоор нь тайраад дараа нь зоосоор дүүргэдэг.  Харин гадуур нь байрлах том аяганы ёроолд жижиг нүх гаргаж, нүхнийхээ дээр хөөсөнцөр байрлуулаад дээр нь зоосоор дүүргэсэн аягаа тавина. Эцэст нь илбэчин хуруугаа гаргасан нүхэндээ хийх бөгөөд жижиг аягыг дээш түлхэхэд, зоос ил гарч харин кофе доор байрлуулсан хөөсөнцөрт шингэх болно. 

Аягатай кофег зоос болгох

2 Агаараас хөзөр гаргаж ирэх

Илбэчин тусгай хөзөр тогтоогчийг гарынхаа ард нуух бөгөөд уг тогтоогчийн тусламжтайгаар хөзрийг агаараас гаргаж буй мэтээр харагдуулах боломжтой. Харин зарим илбэчид үүнийг тогтоогчгүй хийж чаддаг бөгөөд үүний тулд маш их туршлага, чадвар шаарддаг гэнэ. 

Агаараас хөзөр гаргаж ирэх

3 Бууны сумыг амаараа барих

Энэхүү илбэ багагүй бэлтгэл болон гарын хурд шаарддаг. Илбэчин үзэгчдээр шалгуулсан бууны сумыг өөрийн бэлдсэн хуурамч тосон сумаар солих бөгөөд үүнийгээ буундаа сумладаг. Гал нээх үед уг сум хайлж цацраад шилэн хаалтад нүх үүсгэнэ. Харин нөгөө илбэчин амандаа нуусан байсан жинхэнэ сумаа яг зөв цагт нь гаргаж ирэх юм. 

Бууны сумыг амаараа барих

4 Шаар залгих

Уг илбийн гол нууц нь шаарын дээр байрлах нүхнүүд юм. Илбэчин шаарыг амандаа хийн хэлээрээ шааранд даралт учруулах бөгөөд ингэснээр дээр нь байрлах нүхээр агаар гарч эхэлдэг. Үүнийг харсан үзэгчид илбэчнийг шаарыг жинхнээсээ залгиж байна гэж бодох юм. 

Шаар залгих

5 Ид шидтэй сэлэм

Жэймс Морийн (James More) Бритианс Гот Талент шоу дээр үзүүлсэн уг илбийн нууц нь маш энгийн.  Илбэчин хувцсан дороо урьдчилан бэлдсэн хамгаалалттай байх бөгөөд хурц үзүүртэй сэлмэн дээр хэвтэхэд энэхүү хамгаалалт нь сэлэмний үзүүрийг аюулгүй болгохоос гадна илбэчний биеийг тэнцвэртэй байхад тусалдаг. Үүний дараа илбэчний цээжинд байрлах төхөөрөмжөөс хуурамч сэлэмний үзүүр гарч ирдэг. 

Ид шидтэй сэлэм

6 Ачааны машинаар дайруулах

Энэхүү илбэ тэр чигээрээ физикийн хууль дээр суурилсан байдаг. Ачааны машин ямар ч хамгаалалтгүй илбэчин дээгүүр дугуйгаараа дайран гарах боловч, илбэчин ямар ч гэмтэл авдаггүй. Гол нууц нь ачааны машины ар хэсэгт ачаа тавих юм. Ингэснээр ачааны машины тэнцвэр, хүндийн төв өөрчлөгдөх бөгөөд энэ нь илбэчнийг гэмтээхгүй байх гол хүчин зүйл болдог.

Ачааны машинаар дайруулах

7 Хайчлаад буцааж хэвэнд нь оруулах

Илбэчин олсыг хайчлаад ахин бүтэн болгодог. Гэхдээ үнэндээ үзэгчдэд үзүүлсэн олсыг хайчилдаггүй, харин гартаа өөр нэгэн богино олс нуусан байх бөгөөд  энэхүү олсоо хайчилдаг. Гарын хурд болон уг нэмэлт олсны тусламжтайгаар энэхүү илбэ амжилттай болох юм.

Хайчлаад буцааж хэвэнд нь оруулах

8 Эд зүйлсийг агаарт тогтоох

Энэ илбийг хийхийн тулд танд маш нарийн резинэн боолт хэрэгтэй. Агаарт хөөргөх гэж буй эд зүйлсээсээ хамаараад өөр, өөр арга хэрэглэх боловч илбийн нууц нь нэг л ижил юм.

Эд зүйлсийг агаарт тогтоох

9 Асгардаггүй ус

Илбэчин аяга аваад түүнийгээ усаар дүүргэнэ. Дараа нь картон цаасаар таглаад аягатай усаа доошоо харуулдаг. Аяган дотор вакум орчин үүсэх учраас ус асгарахгүй. Гэхдээ илбийн хамгийн сонирхолтой хэсэг нь илбэчин картон цаасаа авсан ч ус асгардаггүй. Аяганы ёроолд байх жижиг нүх болон тунгалаг тагийн тусламжтайгаар уг илбийг гүйцэлдүүлэх боломжтой. 

Асгардаггүй ус

10 Үл үзэгдэгч

Зач Кингийн (Zach King) үзүүлсэн уг илбэ цахим ертөнцөд маш олон хүмүүсийн хүртээл болсон байдаг. Дүрс бичлэгээс харахад тэрээр цээжгүй мэт харагдах боловч үнэн хэрэгтээ нурууныхаа ард камер байрлуулж ардаа болж байгаа үйл явдлыг бичих бөгөөд сүүлд нь эвлүүлгийн программ ашиглан засдаг аж.

Үл үзэгдэгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()