Дэлхийн хамгийн ядуу удирдагчид

Ерөнхийлөгч бол улс орноо удирдан залж, хөгжлийн замд оруулах, ард түмний амьдралыг тайван амгалан, тансаг цатгалан байлгахад чадах чинээгээрээ гар бие оролцох үүрэгтэй хүн. Харин бүхэл бүтэн улсыг толгойлож буй тэдний өөрсдийнх нь цалин хэд байдаг бол? Төрийн тэргүүн гэхээрээ л бүгд маш өндөр цалин авч, баян тансаг амьдардаг гэсэн ойлголтыг үгүй хийхүйц мэдээлэл бидэнд байна. Жич: Доорхи цалингийн хэмжээ нь хангамжаасаа гаднах мөнгө болно. 

Дэлхийн хамгийн ядуу удирдагчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Борут Пахор (Borut Pahor) - Словени

Түүний жилийн цалин нь 44,280 доллар аж. Борут Пахор 2012 оны 12-р сард улсынхаа ерөнхийлөгчөөр томилогдсон байна. Тэрээр “Нийгмийн Ардчилсан Нам”-ын гишүүн агаад тус улсын “Үндэсний Чуулган”-ы гишүүн байсан аж. 2000-2004 онд “Үндэсний Чуулган”-ы хурлын даргаар ажиллаж байсан тэрээр 2008 оны сонгуулиар нам нь ялалт байгуулсны дараа Словени улсын Ерөнхий Сайдаар томилогдож байжээ. 

Борут Пахор (Borut Pahor) - Словени

9 Федерико Франко (Federico Franco) - Парагвай

Федерико Франко нь 2012 оны 6-р сард Парагвай улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон ба 2013 оны 8-р сард суудлаасаа буусан байна. Түүний жилийн цалин нь 40,000 доллар байсан аж. 2008 онд тэрээр тухайн улсын Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон ба 2012 оны сонгуулиар ерөнхийлөгч асан Фэрнандо Лугог ардаа орхин төрийн тэргүүнээр сонгогдож байсан билээ.

Федерико Франко (Federico Franco) - Парагвай

8 Ши Жиньпин (Xi Jinping) - БНХАУ

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох Хятад улсын ерөнхийлөгч Ши Жиньпиний жилийн цалин 39,720 доллар байдаг. Тэрээр улсынхаа “Цэргийн Төв Комисс”-ын дарга юм. Мөн 2008-2013 онд БНХАУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2013 онд ерөнхийлөгчөөр томилогдон өнөөг хүртэл ажиллаж байгаа юм.

Ши Жиньпин (Xi Jinping) - БНХАУ

7 Александр Лукашенко (Alexander Lukashenko) - Беларус

Тэрээр 1994 оны 7-р сараас эхлэн Беларус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ. Түүний жилийн цалин нь 33,873 доллар байх аж. Тэрээр ЗХУ-ын Улаан Армийн үндэслэгчдийн нэг төдийгүй Беларусыг ЗХУ-аас тусгаарлагдан бие даасан улс болох талаар санал асуухад эсрэг байр суурьтай байсан ганц гишүүн нь гэнэ.

Александр Лукашенко (Alexander Lukashenko) - Беларус

6 Пранаб Кумар Мукержэ (Pranab Kumar Mukherjee) - Энэтхэг

40 гаруй жил улс төрийн тогоонд чанагдсан тэрээр жилд 32,216 долларын цалин авдаг байна. Пранаб Кумар Мукержэ нь 2012 оны 7-р сараас өнөөг хүртэл Энэтхэг улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ. Тэрээр анх “Rajya Sabha” гэж нэрлэгддэг Энэтхэгийн дээд танхимийн гишүүнээр улс төрд орж ирсэн байна.

Пранаб Кумар Мукержэ (Pranab Kumar Mukherjee) - Энэтхэг

5 Марин Райков Николов (Marin Raykov Nikolov) - Болгар

2013 оны 3-р сараас Болгар улсын 51 дэхь ерөнхий сайдаар томиглогдсон тэрээр жилийн 26,929 долларын цалинтай. Түүний өмнө ерөнхий сайдын албыг хашиж байсан Боёко Борисов (Boyko Borisov) нь авилга авсан, мөнгө угаасан, арьс өнгөөр ялгаварласан зэрэг үндэслэлүүдээр буруутгагдан суудлаасаа огцорсон аж. 

Марин Райков Николов (Marin Raykov Nikolov) - Болгар

4 Роберт Мугабе (Robert Mugabe) - Зимбаб

Өдгөө 92 настай Роберт Мугабе нь 1987 оны 12-р сараас эхлэн өнөөг хүртэл тус улсын төрийн тэргүүнээр ажиллаж байгаа билээ. Харин түүний жилд авдаг цалингийн хэмжээ нь 18,000 доллар юм. Тэрээр 1980 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан удаатай. Зимбаб улс нь түүхэндээ хоёрхон ерөнхийлөгчтэй байсан ба анхны ерөнхийлөгч нь Канаан Банана (Canaan Banana) гэх эрхэм юм.

Роберт Мугабе (Robert Mugabe) - Зимбаб

3 Хамид Карзай (Hamid Karzai) - Афганистан

Афгистан улс нь дэлхий дээрх хамгийн ядуу буурай орнуудын нэг билээ. Тиймдээ ч тухайн орны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Хамид Карзай нь жилд 6,300 долларын цалин авдаг байжээ.  Тэрээр 2001 оны 12-р сараас 2014 оны 9-р сар хүртэл Афганистан улсын ерөнхийлөгчөөр ажилласан юм.

Хамид Карзай (Hamid Karzai) - Афганистан

2 Махмуд Ахмадинежад (Mahmoud Ahmadinejad) - Иран

Гайхмаар хэдий ч түүний жилд авдаг цалингийн хэмжээ нь ердөө л 3,000 доллар аж. 2005 оны 8-р сараас эхлэн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа тэрээр Лалын шашинт Иран улсын байгуулагчдийн нэгдэл хэмээх консерватив эвслийн тэргүүн гэнэ. Түүнийг ерөнхийлөгч болсон хойно нь төрийн тэргүүн байрладаг албан ёсны өргөөнд амьдрахыг урьсан боловч татгалзан өмнө нь амьдарч байсан даруухан байшиндаа амьдрах болжээ. Мөн тэрээр дээд хэмжээний улс төрийн уулзалт зэрэгт л цэвэр цэмцгэр хувцасладаг бөгөөд бусад үед хямд болоод ноорхой хувцас өмсдөг гэнэ.

Махмуд Ахмадинежад (Mahmoud Ahmadinejad) - Иран

1 Ватиканы пап лам Францис (Pope Francis)

Дэлхийн хамгийн жижиг хот улс болох Ватиканы төр шашны тэргүүн Францис ямар ч цалин хөлс авалгүй байсаар өнөөг хүрчээ. Учир нь тэрээр жилд 300 сая долларыг хангамж болгон авч хоол хүнс, аялал, байрны мөнгө зэрэгт төлдөг тул түүнд өөр ямар нэгэн мөнгө хэрэг болдоггүй хэмээн цалингаас татгалзсан байна. Харин түүний өмнөх ерөнхийлөгч сард 2,750 долларын цалинтай байжээ. Пап лам Францис 2013 оны 5-р сараас эхлэн Ватикан хот улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.  

Ватиканы пап лам Францис (Pope Francis)

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй 

~ Улс орны ерөнхийлөгч нар хэр хэмжээний цалин авдаг вэ? ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()