50 кг жин хассан хүмүүсийн тураах зөвлөгөөнүүд

Өнөөдөр эрхэм уншигч та бүхэндээ ойролцоогоор 50 кг жин хаясан хүмүүсийн түүх болон тэдний жингээ хэрхэн хасах талаар бодит зөвлөгөөг орчуулан хүргэхээр шийдлээ. Энэ нь илүүдэл жингээсээ ангижирахыг хүсч байгаа хэн бүхэнд өөрийгөө өөрчлөх, жингээ хянах боломжийг олгоход туслана гэдэгт найдаж байна.

50 кг жин хассан хүмүүсийн тураах зөвлөгөөнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Оливия Салливан: "Хэрэв та кардио /эрчимт дасгал/ дасгалыг үзэн яддаг бол эхлээд дуртайгаа сонго"
/Жилийн дотор 45 кг жин хаясан/
"Би кардио дасгалыг үзэн яддаг. Хэрэв та 125 кг жинтэй тохиолдолд кардио бол үнэхээр зохихгүй, чамайг өөрийгөө үнэхээр муу юм байна гэж дүгнэхэд хүргэнэ. Тэр үед найз маань надад хүчний дасгал хий гэж зөвлөсөн, би ч дуртайяа хийж эхэллээ. Угийн хүнд жинтэй тул түүртэхгүй хийж байсан нь надад их тохирсон дасгал байсан. Би кардио дасгалыг долоо хоногт хэд хэдэн удаа хийх гэж оролдсон ч илүүтэйгээр спорт заал руу явах хүсэл минь давамгайлж байв.

Хагас жилийн дараа би боксоор хичээллэж эхэллээ, хүчтэй, авхаалжтай, тэсвэр хатуужилтай болохын зэрэгцээ надад хөгжилтэй санагдаж байв. Долоо хоногийн гурван өдөр боксын дугуйландаа явдаг, харин бусад гурван өдөр нь спорт зааланд хичээллэдэг боллоо. Одоо би 80 кг жинтэй, кардио надад арай хөнгөн санагдах болсон. Энэ зун би 5 км-ын буухиа уралдаанд оролцох төлөвлөгөөтэй байгаа.”


 
2. Сигне Хеффернан: "Өдөр бүр та эрүүл амьдрал руу бага багаар алхаж байна гэдэгтээ итгэ "
/Хоёр жилийн хугацаанд 57 кг жин хаясан/
"Эхлээд би алхдаг байлаа, ажлаас гэр хүртэл 5,5 км зайтай. Үүнийг би зургаан сарын турш хийсэн, дараа нь эрүүл хооллолт руу шилжсэн дээ. Би гэрт байсан чихрийн төрлийн болон хагас, бэлэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг гаргаж хаясан. Дараа нь бүтэн жилийн турш долоо хоногт 3-5 удаа хүндийг өргөлтөөр хичээллэж, хувийн дасгалжуулагчтай ажиллаж байв. Багаас нь эхэл. Өөртөө график гарга, эхлээд өөрийн чадах зүйлээсээ эхэл. Миний хувьд бол автобусаар явахаа больж гэр рүүгээ явган алхдаг болсон. Өдөр тутам хийдэг зүйлийнхээ тусламжтайгаар турах хэрэгтэй. Ингэхдээ аажим аажмаар эрүүл хооллож, спортоор бага багаар хичээллээрэй “


3. Хантер Монтгомери: "Зөн совингоо дага" /Жилийн дотор 48 кг жин хассан/
“Эрүүл мэнд, фитнесийн салбарт амжилт гаргасан олон хүмүүс бий. Та төрөл бүрийн дасгал хөдөлгөөн, хоолны дэглэмийг туршиж үзэж болно. Хамгийн гол нь хүн бүрт өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлог байдаг гэдгийг би ойлгосон юм. Тиймээс янз бүрийн зүйлсэд янз бүрээр хандана гэсэн үг. Таны биеийг танаас өөр хэн ч ийм сайн мэдэхгүй шүү дээ. Ялангуяа интернэтээр хичээл зааж байгаа “багш” нар.”



4. Диана Носгаард: "Хэрэв та спорт заал руу явахаас ичиж байгаа бол өөртө итгэлтэй болтлоо өөр газар хичээллэ” /41 кг жин хассан/
“Би анх явган зугаалга /15 минутын/, усан аэробикээс эхэлж 7 орчим кг жин хасч байсан. Үүндээ урамшаад долоо хоногт дөрвөн удаа, есөн сарын турш усан аэробикээр хичээллэдэг болсон. Үүний дараа л би өөрийгөө дасгалын танхим руу явахад бэлэн болжээ гэж үзсэн юм. Би хэзээ ч өөрийгөө спорт заал руу явдаг бүсгүй болно гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ одоо би энд байна. Би долоо хоногийн таван өдөр хүчний дасгал болон кардио дасгалаар хичээллэдэг.”



5. Жеки Канкам: "Та дасгал хөдөлгөөнөөр жин хасах замыг сонгосондоо  уйлж магадгүй. Гэхдээ дараагийн дасгал илүү хөнгөн байна гэж мэд"
/Хоёр жилийн дотор 32 кг жин хассан/
Би анхны дасгалаа хэзээ ч мартахгүй. Би тэгэхэд уйлж, ухрахад бэлэн байлаа. Дасгал хийхэд маш хүнд байсан учраас намайг тийм байдалтай байхыг харсан хүмүүс над руу харахаас зүрхшээдэг байсан юм. Нэг удаа дасгал сургуулилтын үеэр би суугаад бодлоо. Үүнийг би яг одоо хийх ёстой, эс бөгөөс бүх зүйл өнгөрнө. Үүнийг л давчихвал дараагийнх нь хөнгөн байх болно гэж. Тиймээс би хийж чадсан бас урагшлах болон ухрах агшин маш хялбар болохыг ойлгосон юм. “Та аль замыг сонгохоос шалтгаалаад уналт, бүрмөсөн сүйрэхийн хоорондын ялгаа гардаг” энэ бол миний дуртай ишлэл. Одоо надад хүнд байгаа зүйл дараагийн удаа арай хөнгөн байдаг гэдгийг ойлгосон.



6. Гариндер Пабла: "Хоолны дэглэм барьж өөрийгөө зовоох хэрэггүй. Зүгээр л амьдралынхаа хэв маягийг өөрчлөх аялалд гар"/Гурван жилийн дотор 32 кг жин хассан/
Миний аяллын хамгийн хүнд хэсэг бол амьдралдаа “засвар” хийсэн явдал юм. Энэ бол хоол сойх, дасгал хөдөлгөөн, тураах эм бэлдмэлийн аль нь ч биш. Харин амьдралын хэв маягийн өөрчлөлт юм. Гэртээ буцаж очоод буйдан дээрээ тухлаж, пицца юм уу тахианы шарсан далавч идэх юмсан гэсэн хүсэл олон төрсөн. Гэвч би өнгөрсөн амьдрал руугаа буцахыг, ямар байсан тэрэн шигээ болохыг хүсээгүй.



7. Женн Флорес: "Найз нөхөдтэйгээ өрсөлд" /16 сарын дотор 27 кг жин хассан/
Би 109 кг жинтэй байлаа. Энэ үед би байнга ядарч сульддаг байсан тул өөрийгөө өөрчлөхөд бэлэн байв. Ингээд би 5000 км-ын буухиа тэмцээнд оролцох зорилго тавьсан. Гэхдээ буухиа тэмцээн ердөө хоёр сарын дараа дуусч би дахиад л гэртээ суух болно шүү дээ. Ингээд би төлөвлөсөн зүйлийнхээ талаар хамт ажилладаг хүндээ хэлтэл тэр надтай хамт гүйхийг зөвшөөрсөн. Үдийн цайн дээр бид хэдийн хэлэлцээртээ гарын үсэг зурцгаахад л  “Чөтгөр гэж, одоо л эхлэх нь” гэж бодсон. Эхэндээ бид биеэ дасгаж ажлынхаа дараа далайн эргээр гүйдэг байлаа. Эхэндээ би жаахан гүйгээд л цуцдаг байв. Дараа нь бага багаар ахиулсаар, овоо зам туулчихдаг болов. Энэ нь намайг бие организмын хувьд урагш түлхэж, сэтгэл зүйн хувьд тайвшруулж байв.



8. Келли Гейстлер: "Амьдрал танд жингээ хасахад саад болж магадгүй юм. Азгүйтлийг тайван хүлээж ав " /Жилийн дотор 56 кг жин хассан/
Би хууль зүйн сургуульд сурч байх үеэсээ л илүүдэл жинтэйгээ тэмцэж байв. Тэгэхэд вирусын халдвар авч, үе мөч аймшигтай өвдөж байсантай холбоотойгоор стероид бэлдмэл хэрэглэж эхэлсэн. Ингээд би гэдэг хүн гуравдугаар дамжааны оюутан байхдаа хэдхэн сарын дотор л 32 кг илүүдэл жинтэй боллоо. Вирусын халдвараа эмчлэх гэж зургаан сар орчмыг зарцуулав. Би стероид хэрэглэхээ больж, дахин илүүдэл жинтэйгээ тэмцэж эхэлсэн юм. Эхлээд 33, дараа нь 23 кг нийтдээ 57 кг илүүдэл жингээсээ салж чадсан.



9. Закари Ригер: "Таныг дэмжих хамт олныг бүрдүүл" /Жилийн дотор 24 кг жин хассан/
Өөрийгөө өөрт таалагддаг хүмүүсээр хүрээлүүл. Намайг дэмжиж тусалдаг найз охинтой болсондоо /одоо миний эхнэр л дээ/ аз жаргалтай байлаа. Тэр намайг бүх л зүйл дээр дэмжиж байв. Эцэг эх маань ч мөн дэмжиж, анхны марафондоо оролцоод ирсний дараа баяр хүргэж билээ. Дотны найзууд минь бүгд намайг дэмжиж, нэг нь бүр сарын турш надтай хамт хичээллэсэн гээч. Ойр дотны хүмүүсийн дэмжлэг үнэхээр үр ашгаа өгдөг юм. Энэ нь марафонд өөрийн биеэр оролцохоос ч хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг.



10. Тимоти Рид:"Муу зуршлуудаа тодорхойл. Дараа нь тэднээс салах арга замыг эрэлхийл"
/18 сарын дотор 46 кг жин хассан/
46 кг илүүдэл жингээсээ салахад надад 1,5 жил шаардагдсан. Гэхдээ би үргэлжлүүлсээр байгаа. Хоол миний хувьд хар тамхи байлаа, ялангуяа саахар. Тэмцэл ч бас үргэлжилсээр. Би зөв хооллох, хэрэглэж байгаа илчлэгээ хянахад суралцаж эхэлсэн.

Спорт зааланд хичээллэж, булчингийн массаа нэмэгдүүлж эхлэх үедээ хооллолтондоо дахин анхаарлаа хандууллаа. Хоолны дуршил, ялангуяа чихэрлэг зүйлд дуртай явдал маань миний аяллын хамгийн хүнд хэсэг байв. Өөрийгөө ялан дийлж, гэртээ биед, эрүүл мэндэд хор болох хүнсний бүтээгдэхүүн байлгахаас татгалз. Би хоолоо үргэлж өөрөө бэлтгэж, зөвхөн биед хэрэгтэй, тэжээллэг хүнс л худалдаж авдаг болсон.



11. Ванесса Нельсон: "Таны өмнө ямар сэтгэл зүйн саад тулгараад байгааг тодорхойлж байж амьдралаа өөрчилнө" /Таван сарын дотор 32 кг жин хассан/
Би түгшүүртэй байдлаасаа салахын тулд бүр сэтгэл зүйчид хандсан. Миний хувьд турахтай холбоотой асуудал бол маш аймшигтай. Хачин сонсогдож мэдэх ч жин хасна гэдэг намайг түгшээж байв. Гарч болзошгүй таагүй хандлагууд намайг айлгаж байсан юм. Гэхдээ би айдас түгшүүрээ даван туулж, ямар ч эргэлзээгүйгээр амьдралаа өөрчилж чадсан. Одоо бол асар их ялгааг л мэдэрч байна.



12. Афина Гарса: "Ялалт бүрдээ баярла. Өчүүхэн бага байсан ч гэсэн өөрийгөө шагнаж урамшуул”
/2,5 жилийн дотор 84 кг хасч чадсан/
Илүүдэл жингээсээ салах зорилгынхоо эхэнд би долоо хоногт 2-4 кг хасч байв. Жин маань багасах тусам турах үйл явц удааширч долоо хоногт 0,5-1 кг хасдаг болов. Зарим долоо хоногт бүр 500 грамм ч хүрэхгүй байлаа. Жингийн тавцан дээр гарч зогсох бүртээ санаа зовж, ахиц гарсан болов уу гэж сэтгэл түгшдэг байсан. Ер нь эхнээсээ л би эерэг үр дүн гарах бүрт өөрийгөө урамшуулж байна гэж бодож байсан. Одоо бол тавьсан зорилгодоо хүрэх бүртээ дэлгүүр хэсч шинэ гоёл эсвэл гутал авдаг болсон.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()