1
Кендал Женнерийн уруул доторх шивээс
Алдарт Кардашианы гэр бүлийн гишүүн Кендал Женнер (Kendall Jenner) согтуу байхдаа доод уруулныхаа дотор талд "meow" буюу "мяу" гэсэн утгатай шивээс хийлгэжээ. Хөлчүүрхсэн үедээ магадгүй тэр муур болохыг хүссэн юм болов уу.
2
Кайли Женнерийн өгзөгний гоёл
Харин Кендалын дүү Кайли Женнер (Kylie Jenner) баруун өгзөг дээрээ "Эрүүл ухаан" гэсэн үгийн латин галигийг шивүүлжээ.
3
Майли Сайрусын аман доторх шивээс
Дуучин Майли Сайрус (Miley Cyrus) хэн нэгэнтэй мөрийцөж алдсаныхаа дараа энэ шивээсээ хийлгэсэн байна.
4
Рианнагийн гоёл аварга загас
Рианна (Rihanna) хуучин найз залуу Дрэйк (Drake)-ийнхээ хамгийн дуртай амьтан болох аврага загасыг шивүүлжээ.
5
Дрэйк өөрийн брэндийг насан туршдаа сурталчилна
Харин Дрэйк (Drake) өөрийнхөө эзэмшдэг үнэртэй усны брэндээ гар дээрээ шивүүлсэн аж.
6
Райан Гослингийн этгээд сонирхол
Жүжигчин Райан Гослинг (Ryan Gosling) "цус нь асгарч байгаа араатны гар" шивүүлсэн нь нойтон кактус шиг л харагдаж байна.
7
Блэк Чайна
Загвар өмсөгч Блэк Чайна (Blac Chyna) энэ шивээсээрээ ямар нэг зүйл илэрхийлэх гэсэн байх.
8
Кара Делевинь гахайн шарсан маханд дуртай
Загвар өмсөгч Кара Делевинь (Cara Delevingne)-ий дуртай хоол нь шарсан гахайн мах (bacon) бололтой.
9
Николь Ричи дахин тэнэг алдаа гаргахгүй
Загвар зохин бүтээгч Николь Ричи (Nicole Richie) “Надад хэд хэдэн шивээс бий. Гэхдээ 21 настайгаасаа хойш би дахин шивээс хийлгээгүй ээ. Харин 19 настай тэнэгхэн охин байхдаа онгон (virgin) гэж гар дээрээ шивүүлсэн. Би дахин тэнэг алдаа гаргахгүйн тулд сануулга болгож үүнийгээ байнга харж явах болсон" гэж хэлжээ.
10
Жонни Депп шивээсэндээ засвар хийжээ
2011 онд жүжигчин Жонни Депп (Johnny Depp) эхнэр Эмбер Херд (Amber Heard)-ийнхээ хоч "Slim" буюу туранхай гэсэн үгийг хуруун дээрээ шивүүлж байжээ. Харин 2016 онд хосууд хоёр тийш болсны дараа алдарт жүжигчин маань өнөөх шивээсээ "Scum" буюу адгийн новш болгож өөрчилсөн юм.
11
Шанель Иманы мууг зөгнөсөн шивээс
2017 онд Загвар өмсөгч Шанель Иман (Chanel Iman) өлгүүрийн дор өөрийнхөө нэрийг шивүүлсэн зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан нь хүмүүсээс багагүй шүүмжлэл хүртсэн юм. Учир нь баруунд өлгүүр дор хүний нэр байх нь үхэл дагуулдаг гэсэн мухар сүсэг бий.
12
Лина Данэм рестораны нэр биедээ шивүүлжээ
Жүжигчин, найруулагч Лина Данэм (Lina Dunham) өөрийн дуртай ресторан болох "Odeon"-и нэрийг бие дээрээ шивүүлжээ. Бодвол тэр газар нь үнэхээр амттай хоол хийдэг бололтой.
13
Зак Эфрон: "Нэг л удаа амьдарна"
2011 онд жүжигчин Зак Эфрон (Zac Efron) "Yolo" буюу "Чи нэг л удаа амьдарна" гэсэн үгийг биедээ шивүүлж байжээ.
14
Аманда Сейфридийн хачирхалтай сонголт
Жүжигчин Аманда Сейфрид (Amanda Seyfried) өөрийн тоглосон "Mamma Mia" киноны зураг авалтын үеэр хөл дээрээ "minge" хэмээх үгийг шивүүлжээ. "Minge" гэдэг нь ихэвчлэн англичуудын хэрэглэдэг "Эмэгтэй хүний бэлэг эрхтэн" гэсэн хар ярианы үг юм.