Алдартнуудын нууц шивээс

Шивээс гээч зүйл урлаг гэдэг утгаараа донжийг нь тааруулж хийлгэж чадвал ямар ч хүний эцэг эхээс заяасан нүцгэн биеийг үзэмжтэй бас тансаг харагдуулж чаддаг ажээ. Гэхдээ зарим хүн шивээсэнд дурлан, хэт донтож, биеийнхээ санаанд оромгүй газар элдвийн зүйл сийлүүлж, өөрийгөө гутаах нь бий. Энэ удаа бид танд олны танил хүмүүсийн бусдаас нууцалж явдаг шивээснүүдийг танилцуулъя.  

Алдартнуудын нууц шивээс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кендал Женнерийн уруул доторх шивээс

Алдарт Кардашианы гэр бүлийн гишүүн Кендал Женнер (Kendall Jenner) согтуу байхдаа доод уруулныхаа дотор талд "meow" буюу "мяу" гэсэн утгатай шивээс хийлгэжээ. Хөлчүүрхсэн үедээ магадгүй тэр муур болохыг хүссэн юм болов уу.

Кендал Женнерийн уруул доторх шивээс

2 Кайли Женнерийн өгзөгний гоёл

Харин Кендалын дүү Кайли Женнер (Kylie Jenner) баруун өгзөг дээрээ "Эрүүл ухаан" гэсэн үгийн латин галигийг шивүүлжээ. 

Кайли Женнерийн өгзөгний гоёл

3 Майли Сайрусын аман доторх шивээс

Дуучин Майли Сайрус (Miley Cyrus) хэн нэгэнтэй мөрийцөж алдсаныхаа дараа энэ шивээсээ хийлгэсэн байна. 

Майли Сайрусын аман доторх шивээс

4 Рианнагийн гоёл аварга загас

Рианна (Rihanna) хуучин найз залуу Дрэйк (Drake)-ийнхээ хамгийн дуртай амьтан болох аврага загасыг  шивүүлжээ. 

Рианнагийн гоёл аварга загас

5 Дрэйк өөрийн брэндийг насан туршдаа сурталчилна

Харин Дрэйк (Drake) өөрийнхөө эзэмшдэг үнэртэй усны брэндээ гар дээрээ шивүүлсэн  аж. 

Дрэйк өөрийн брэндийг насан туршдаа сурталчилна

6 Райан Гослингийн этгээд сонирхол

Жүжигчин Райан Гослинг (Ryan Gosling) "цус нь асгарч байгаа араатны гар" шивүүлсэн нь нойтон кактус шиг л харагдаж байна. 

Райан Гослингийн этгээд сонирхол

7 Блэк Чайна

Загвар өмсөгч Блэк Чайна (Blac Chyna) энэ шивээсээрээ ямар нэг зүйл илэрхийлэх гэсэн байх. 

Блэк Чайна

8 Кара Делевинь гахайн шарсан маханд дуртай

Загвар өмсөгч Кара Делевинь (Cara Delevingne)-ий дуртай хоол нь шарсан гахайн мах (bacon) бололтой.

Кара Делевинь гахайн шарсан маханд дуртай

9 Николь Ричи дахин тэнэг алдаа гаргахгүй

Загвар зохин бүтээгч Николь Ричи (Nicole Richie)  “Надад хэд хэдэн шивээс бий. Гэхдээ 21 настайгаасаа хойш би дахин шивээс хийлгээгүй ээ. Харин 19 настай тэнэгхэн охин байхдаа онгон (virgin) гэж гар дээрээ шивүүлсэн. Би дахин тэнэг алдаа гаргахгүйн тулд сануулга болгож үүнийгээ байнга харж явах болсон" гэж хэлжээ. 

Николь Ричи  дахин тэнэг алдаа гаргахгүй

10 Жонни Депп шивээсэндээ засвар хийжээ

2011 онд жүжигчин Жонни Депп (Johnny Depp) эхнэр Эмбер Херд (Amber Heard)-ийнхээ хоч "Slim" буюу туранхай гэсэн үгийг хуруун дээрээ шивүүлж байжээ. Харин 2016 онд хосууд хоёр тийш болсны дараа алдарт жүжигчин маань өнөөх шивээсээ "Scum" буюу адгийн новш болгож өөрчилсөн юм. 

Жонни Депп шивээсэндээ засвар хийжээ

11 Шанель Иманы мууг зөгнөсөн шивээс

2017 онд Загвар өмсөгч Шанель Иман (Chanel Iman) өлгүүрийн дор өөрийнхөө нэрийг шивүүлсэн зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан нь хүмүүсээс багагүй шүүмжлэл хүртсэн юм. Учир нь баруунд өлгүүр дор хүний нэр байх нь үхэл дагуулдаг гэсэн мухар сүсэг бий. 

Шанель Иманы мууг зөгнөсөн шивээс

12 Лина Данэм рестораны нэр биедээ шивүүлжээ

Жүжигчин, найруулагч Лина Данэм (Lina Dunham) өөрийн дуртай ресторан болох "Odeon"-и нэрийг бие дээрээ шивүүлжээ. Бодвол тэр газар нь үнэхээр амттай хоол хийдэг бололтой. 

Лина Данэм рестораны нэр биедээ шивүүлжээ

13 Зак Эфрон: "Нэг л удаа амьдарна"

2011 онд жүжигчин Зак Эфрон (Zac Efron) "Yolo" буюу "Чи нэг л удаа амьдарна" гэсэн үгийг биедээ шивүүлж байжээ. 

Зак Эфрон: "Нэг л удаа амьдарна"

14 Аманда Сейфридийн хачирхалтай сонголт

Жүжигчин Аманда Сейфрид (Amanda Seyfried) өөрийн тоглосон "Mamma Mia" киноны зураг авалтын үеэр хөл дээрээ "minge" хэмээх үгийг шивүүлжээ. "Minge" гэдэг нь ихэвчлэн англичуудын хэрэглэдэг "Эмэгтэй хүний бэлэг эрхтэн" гэсэн хар ярианы үг юм.

Аманда Сейфридийн хачирхалтай сонголт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()