Үзэсгэлэнтэй одуудын жингээ барьдаг нууц

Олны танил алдартай бүсгүйчүүд, нүдэн дээр л амархан таргалж тураад бидэнд үнэхээр том эргэлзээг төрүүлдэг. Тэд яаж ийм хурдан хугацаанд хүссэн жиндээ хүрч чадав аа? Тэгвэл бид та бүхэндээ алдартай оддын нууц хоолны дэглэмийг хүргэж байна. Үнэндээ тэдгээр дэглэм гэх зүйлс нь маш энгийн, өдөр тутамдаа мөрдөхөд дэндүү хялбар зүйлс байх юм...

Үзэсгэлэнтэй одуудын жингээ барьдаг нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Адриана Лимагийн нууц дэглэм

Викториа Секретийн үзэсгэлэнт сахиусан тэнгэр, супермодель бүсгүй шоунаас 9 хоногийн өмнөөс эхлэн тусгай дэглэм барьдаг ажээ. Тэрээр эдгээр өдрүүдэд аль болох уураг өндөртэй хоол хүнс ихээр хэрэглэж, ус сайн уудаг байна. Голдуу өндөг, загас, эрдэнэ шиш, самар, сүүг түлхүү хэрэглэдэг. Мөн шоунаас 12 цагийн өмнө зөвхөн шинэ ногооны салатыг л багахан иддэг болохоо дурджээ. Хооллолтын хажуугаар кардио дасгал, боксын бэлтгэлийг хослуулан 7 хоногийн 4 өдөрт 2 цагийн бэлтгэлийг хийдэг аж.

Адриана Лимагийн нууц дэглэм

2 Бейонсегийн мастер цэвэрлэгээ

Охид бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон бие галбирыг өөртөө цогцлоосон дуучин бүсгүй, хооллох дэглэмээс илүүтэй дотор эрхтний цэвэрлэгээнд илүүтэй анхаардаг байна. Үүний тулд тэрээр өдөр тутамдаа ногоон цайг ихээр ууж, тусгай системээр гэдсийг цэвэрлэдэг ажээ. Тэрхүү цэвэрлэгээнд:

Өглөө ажилдаа явахаас дор хаяж 2-3 цагийн өмнө эртлэн босож, гэдсээ цэвэрлэнэ. Үүнд, 1.5 литр орчим бүлээвтэр цэвэр усанд 2 халбага далайн давсыг уусгаж, 1 ширхэг нимбэгийг сайтар шахан, шүүсийг нь усандаа хийнэ. Ингээд үүнээсээ хамгийн багадаа 5 стаканыг уугаад баруун тийшээ харж 30 минут хэвтэх хэрэгтэй. Түүнчлэн хөнгөхөн иогийн дасгал хийж, хамгийн гол нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нь чухал. Энэ маягаар 7 хоногт 2 удаа гэдсээ цэвэрлэвэл биед өтгөн хуримтлагдахгүй, дээр нь сөрөг дагаваргүй эрүүл аргаар жингээ хаях боломжтой ажээ. Тэрээр яг энэ аргаараа 14 хоногт 9 килограмыг хялбархан хасдаг гэнэ. Хамгийн гол нь өтгөнөө хатаахгүй, өдөр бүр тогтмол хүндрэх хэрэгтэйг онцолжээ.

Бейонсегийн мастер цэвэрлэгээ

3 Анна Хэтвэй - овъёосны дэглэм

Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйн эгэл ялдам төрх, өөгүй сайхан биеийн нууц овъёос гэвэл та итгэх үү? Тэрээр үргэлж бүтэн боловсруулсан зүйлсээс татгалзаж, хагас боловсруулсан үр тариа, самар, гурил зэргийг хүнсэндээ тогтмол хэрэглэдэг байна. Ингэснээр гайхалтай үр дүнг үзүүлдэг гэжээ. Нүүрний арьс туяарч, батга бохирдол үүсэхгүй, дээр нь илүүдэл жинг мартах болно гэнэ шүү.

Анна Хэтвэй - овъёосны дэглэм

4 Снүүкигийн нарийн боовны дэглэм

Реалити шоуны од, бүжигчин бүсгүй 6 төрлийн амтат жигнэмэгээр жингээ барьдаг байна. Та гайхаж магадгүй. Жигнэмэг идээд турна гэж үү? Гэвч тэдгээр жигнэмэгний орцонд хагас боловсруулсан үр тариа, гадил, сүү, тараг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд ордог аж. Хамгийн гол нь тэрээр эдгээр жигнэмэгтээ огтхон ч сахар хийдэггүй байна. Амттай хэрнээ ашигтай дэглэм байна шүү.

Снүүкигийн нарийн боовны дэглэм

5 Лэди Гагагийн вискиний дэглэм

Алдартай дуучин маань өөрийн гоолиг сайхан биеийг вискитэй холбон тайлбарлажээ. Тэрээр элдэв дэглэм барихгүй хүссэнээ идэж, хамгийн гол нь хооллосны дараагаар багахан виски ууж, хоолоо хялбар шингээдэг гэв. Үүний хажуугаар иогийн дасгал хийж, аль болох хөдөлгөөнтэй байхыг илүүд үздэг байна. Ингэх нь түүнд уран бүтээлийн онгод хайрладаг болохыг ч мөн дурджээ.

Лэди Гагагийн вискиний дэглэм

6 Меган Фоксын алимны цууны дэглэм

Холливуудын хамгийн халуухан, үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй хүүхэд төрүүлсэн ч гоолиг сайхан биетэй хэвээрээ байгаа билээ. Тэгвэл түүний энэ сайхан биеийн нууц нь юу гээч? Тэрээр алимны цууны дэглэм барьдаг тухай нэгэн ярилцлагадаа дурджээ. Хагас литр усанд, цайны халбага алимны цууг хийж, түүнийгээ өдрийн турш бага багаар уудаг байна. Меган ийнхүү гэдсээ цэвэрлэж, өтгөнөө гадагшлуулах замаар жингээ хасч, барьдаг ажээ. Түүнчлэн алимны цуутай усаар үсээ угааснаар ямар ч хаггүй, өтгөн сайхан, өнгөлөг болдог гэнэ. Та дууссан шампуний саванд хагас амны халбага алимны цууг хийж, дээр нь аяга хүйтэн ус холих хэрэгтэй. Бэлдсэн уусмалаараа үсээ угаасныхаа дараа зайлаарай. 

Меган Фоксын алимны цууны дэглэм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()