Леонардо Ди Каприогийн нялх амраг

Холливудын хамгийн царайлаг залуусын нэг, жүжигчин Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio) залуухан модель бүсгүйтэй саяхан хувийн хөлгөөрөө зугаалжээ. Уг хөлөгт тэд хоёулхнаа байгаагүй бөгөөд олон найз нөхдөө урьж, хөлөг онгоцон дээрээ парти зохиосон байна. Харин аялал өндөрлөж, далайн эрэгт ирсний дараа Лео хамгийн түрүүнд ганцаараа хөлгөөс бууж, зугтах шахам алга болсон аж. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээр Лео болон түүнтэй нэр холбогдоод буй загвар өмсөгч хоёр ердөө найзууд гэнэ. Гэхдээ өөр нэг эх сурвалж тэднийг амрагийн харилцаатай хэмээн баталж байна. Леогийн шинэ амраг нь түүнээс 22 насаар дүү юм.

Леонардо Ди Каприогийн нялх амраг

Леонардо Ди Каприо болон Камила Моррон (Camila Morrone) нарын хэн нь ч энэ тухай албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна.

Камила Моррон өдгөө 21 настай. Өмнө нь жүжигчин Уилл Смитийн хүү Жейден Смиттэй дотно харилцаатай байжээ. Харин Ди Каприогийн хувьд өнгөрсөн гуравдугаар сард найз бүсгүй Нина Агдалаас салсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()