Танд эдгээр үгийг хэлдэг хүнээс эртхэн зайгаа бариарай!

Хүнийг хэзээ ч бүрэн гүйцэд танина гэж байхгүй гэдэг дээ. Гэхдээ ажлын хамтрагчид болоод найз нөхөд, дурлалт хосуудын хувьд ч бие биенээ маш сайн ойлгож байж харилцаа нь бат бөх үргэлжилдэг. Тэгвэл муу хүмүүс байдаг гэдгийг мартаж болохгүй. Ийм хүмүүсийг хэрхэн таних вэ?  Худалч хуурмаг хүмүүс таныг үргэлж хажуудаа байлгаж ашиглахын тулд юу гэж хэлэхээ маш сайн мэддэг. Өөртөө хэт итгэлтэй, өөрөөсөө бусдыг үргэлж дорд үздэг ашигч хүмүүс хамтрагчийнхаа толгойг эргүүлэхийн тулд дараах үгсийг байнга хэлдэг. 

Танд эдгээр үгийг хэлдэг хүнээс эртхэн зайгаа бариарай!

1 "Би тэгээгүй. Чи галзуу юм уу?"

Өөрийгөө дөвийлгөдөг хүмүүс хэзээ ч алдаагаа хүлээн зөвшөөрч, дутагдлаа ухаардаггүй. Тэд үргэлж таныг бүх зүйлд буруутган, өөрсдийгөө цэвэр цэмцгэр авч үлдэх гэж оролдоно. Хэрвээ тэд буруугаа хүлээн зөвшөөрөх юм бол таны зөв болж, та түүнийг орхих болно гэдгийг тэд маш сайн мэддэг. Тэдний хамгийн их ашигладаг арга нь таныг өөрөө өөртөө итгэлгүй болгоход хүргэж, түүнгүйгээр хэн ч биш гэсэн мэдрэмж төрүүлэх явдал юм. 

"Би тэгээгүй. Чи галзуу юм уу?"

2 "Чи яг миний өмнө нь уулзаж байсан хүмүүстэй адилхан"

Тэд таныг хэн ч биш мэт байхад дуртай бөгөөд тэднийг орхиод явах нь хүртэл буруу мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Таныг буруу шийдвэр гаргасан гэдэгт бүрэн итгүүлж, тэдэнд ямар муухай хандаж байгааг дахин дахин сануулна. 

"Чи яг миний өмнө нь уулзаж байсан хүмүүстэй адилхан"

3 "Би чамгүйгээр амьдралаа төсөөлөхгүй"

Энэ өгүүлбэрийг тайлбарлахад бага зэрэг түвэгтэй. Танд зориулж хэн нэгэн үнэхээр чин сэтгэлээсээ хэлсэн байж болно. Тэгэхээр хэрхэн худал хэлж байна гэдгийг нь олж тогтоох вэ? Өөрийгөө хэт ихээр үнэлдэг хүмүүс оюун ухааны хувьд хэвийн биш байдаг. Тэд таныг хайрладаггүй, зөвхөн ашиг сонирхлынхоо хэрэгцээнд л ашигладаг. Таныг ашиглаад дуусмагцаа дараагийн хохирогчоо олоод л хаях болно. 

"Би чамгүйгээр амьдралаа төсөөлөхгүй"

4 "Хүн бүр надад чиний талаар анхааруулж байсан ч би итгээгүй"

Таны зүрх сэтгэлийг бүрэн эзэмдэхийн тулд тэд зөвхөн таныг хайрладаг, таныг л анхаардаг, танд л итгэдэг нэгэн мэтээр жүжиглэнэ. Гэтэл тэд нэг л мэдэхэд эргэлзээ тээнэгэлзээг танд мэдрүүлж, эмзэг мэдрэмтгий болгоно. 

"Хүн бүр надад чиний талаар анхааруулж байсан ч би итгээгүй"

5 "Чи л ганцаараа намайг ойлгодоггүй"

Тэдний бас нэг арга нь хүчээр таны бодол санааг эзэмдэж, өөрийн хүсэл зоргоороо байлгах гэсэн явдал. Хэрвээ та өөрийнхөөрөө зүтгэж, тэдний эсрэг байх юм бол таныг ухаанаа алдаж гэж бодох болно. 

"Чи л ганцаараа намайг ойлгодоггүй"

6 "Чи үнэхээр эмзэг юм. Битгий ийм бай"

Энэ үгийг тэд өөрсдийнх нь үйлдлийн эсрэг байгаа таны хариу үйлдлийг өөрчлөх гэж ашигладаг. Тэд сөрөг хариуг хүлээж авч чаддаггүй. Таны уур бухимдлыг маш ихээр хүргэх үйлдэл хийчихээд ч ийм жижигхэн зүйл дээр уурласан гэж таныг буруутгах болно. Энэ бүхэн таныг өөртөө итгэлгүй болгож магадгүй. 

"Чи үнэхээр эмзэг юм. Битгий ийм бай"

7 Шаардлагагүй үед худлаа ярих

Тэд огтхон ч улайж, санаа зовох юмгүй худал ярих болно. Энэ нь тэдний зан ааш мэт болсон байх учраас үнэн зүйл ярих нь ховор. Таны бүхий л амьдралыг худал хуурмагт хольж хаясан хойно бодит байдал дээр үнэнтэй эвлэрнэ гэдэг хэцүү. 

Шаардлагагүй үед худлаа ярих

8 "Би гайхалтай"

Өөрийгөө дөвийлгөгч хүмүүс бусдад өөрийгөө энэ дэлхий ертөнцийн хамгийн гайхалтай нэгэн хэмээн ойлгуулахыг хүсдэг. Тэд үргэлж өөрийнхөө талаар ярьж, гайхуулж, эрх мэдэл, хуурамч байдлаа бусдад харуулах гэж хичээнэ. Тэд өөрсдийгөө байж болох хамгийн сайн хамтрагчид гэж итгүүлэх бөгөөд тэднийг орхиход хайран мэт сэтгэгдэл танд төрүүлнэ. 

"Би гайхалтай"

9 "Би тэднээс илүү"

Тэдний хамгийн сайн хийдэг зүйл нь хамтрагчид нь түүнээс илүү нэгнийг олж чадахгүй гэж итгүүлэх явдал. Ингээд тэд ойр дотны тань хүмүүсийн талаар муу хэлж, өөрсдийгөө хамгийн сайн сонголт мэт ойлгуулна. 

"Би тэднээс илүү"

10 "Энэ хамгийн сүүлийн удаагийнх гэж амлаж байна"

Тэд өөрсдийгөө бүр мөсөн дуусаж гэдгээ мэдэхээрээ хуурамч амлалтуудыг цацаж, яаж хийгээд өөрийг тань хажуудаа үлдээх гэж оролдоно. Тэд дахиж хэзээ ч хэмээн ам өчгөө өгөх боловч амлалтыг зөвхөн эвдэхийн тулд л хэлдэг. Нэг удаа л тэдний уучлалтыг хүлээн авах юм бол дараа дараагийн удаа ч бас хүлээн авна гэдэгт итгэдэг. 

"Энэ хамгийн сүүлийн удаагийнх гэж амлаж байна"

11 "Миний хуучин найз залуу хүчирхийлэгч байсан"

Тэд үргэлж өөрийгөө хохирогч мэтээр ойлгуулж, өмнөх амьдралынхаа зовлон гутралыг байн байн ярьж, таны хайр халамжийг харамгүй хүртэнэ. Зовлонт өнгөрсөн амьдрал нь тэдэнд илүү сайхнаар хандах боломж олгодог. 

"Миний хуучин найз залуу хүчирхийлэгч байсан"

12 "Энэ талаар бүү санаа зов. Бүх зүйл зүгээр"

Өөрийгөө чухалчилж үздэг хүмүүс тэдэнд хууль дүрэм үйлчилдэггүй гэж боддог учраас ямар нэг зүйл буруугаар эргэхэд таныг бүхнийг нуруундаа үүрээд гарна гэж итгэдэг. Тиймээс энэ бүгд бол таны хийх ёстой зүйл төдийгүй, ямар ч зүйл байсан бүр зүйл зүгээр хэмээн итгүүлэх гэж оролдоно. 

"Энэ талаар бүү санаа зов. Бүх зүйл зүгээр"

13 "Миний буруу биш. Чи л буруутай"

Тэд өөрийн хийсэн үйлдэлдээ хэзээ ч үүрэг хариуцлага хүлээхгүй, түүний алдаанд та л буруутай мэт байх болно. Тэгэхээр тэр танд муухай хандаж байсан ч таны буруугаас болж энэ бүхэн үүссэн гэж итгүүлнэ. Энэ бүхэнд та буруутай учраас уучлалт гуйх ёстой гэж ойлгуулна. 

"Миний буруу биш. Чи л буруутай"

14 "Би чиний төлөө санаа тавьдаг учраас энэ бүхнийг хийж байна"

Энэ бол ямар ч худалч хүний хамгийн их хэлдэг үг. Тэд танд анхаарал тавьж байгаа мэт боловч яг үнэндээ тийм биш. Тэгэхээр дараагийн удаа ийм үг сонсвол шууд итгэх хэрэггүй. 

"Би чиний төлөө санаа тавьдаг учраас энэ бүхнийг хийж байна"

15 "Намайг орхивол би үхнэ"

Тэд сэтгэл сүйн дайралт хийж таныг өөртэйгээ хамт байлгана. Та түүнийг орхисон ч байсан тэр үхэхгүй. Үхсэн ч таны буруу биш. 

"Намайг орхивол би үхнэ"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()