Дэлхийг өөрчлөхийг хүссэн бяцхан хүү

Жонатан Брайн (Jonathan Bryan) хэмээх англи хүү 12 настайдаа анхны номоо хэвлүүлжээ. Тэрээр жирийн хүүхэд биш юм.  Хүү яагаад ном бичих болсон юм бол? Түүний түүх танд урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийг өөрчлөхийг хүссэн бяцхан хүү
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жонатан тархины саажилттай төрсөн учир хөл гараа хөдөлгөх боломжгүй, ярьж, бичиж чаддаггүй аж. Эцэг эх нь хүүхэдтэйгээ үгээр бус дохиогоор харьцдаг байжээ. Тухайлбал, инээж, уйлж, ам хамраа янз бүрээр хөдөлгөх гэх мэтээр дохио зангаагаар ярилцдаг гэнэ.

Түүнийг сургуульд сурах боломжгүй хэмээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль ч хүлээж аваагүй байна. Гэхдээ ээж нь шантарч бууж өгсөнгүй, хүүдээ уншиж, бичихийг өөрийнхөө аргаар зааж эхэлсэн гэнэ.

Жонатан есөн настайдаа “E-Tran frame” самбар ашиглан хэлэх гэсэн бүхнээ үсэглэж чаддаг болсон байна. Нэг үгээр тайлбарлахад тэрээр олон янзын өнгөөр будсан үсэгтэй самбар руу харж, нүдээрээ зааж “үсэглэж” сурсан юм.

“Бид түүнтэй нүдээрээ харьцдаг” гэж түүний ээж ярьжээ.

Ийнхүү Жонатан хэдхэн хоногийн өмнө “Нүд бичиж чадна: Хүүхдийн аниргүй дотоод ертөнцийн дурсамж” нэртэй анхны номоо гаргалаа. Тэрээр уг номыг жилийн хугацаанд бичсэн бөгөөд хэрхэн уншиж бичиж сурсан, ээж аав нь түүнд хэчнээн их тусалж, дэмжсэн тухайгаа өгүүлжээ. Тэрээр номоо гаргаснаас хойш, маш олон эерэг хандлага, сэтгэгдлүүдийг хүлээн авсаар байгаа гэнэ.

“Хэдий уг номонд хүүгийн амьдралын тухай өгүүлэх боловч Жонатан хүн бүрийн санаж явах ёстой зүйлүүдийг бичиж илэрхийлсэн нь олон хүний сэтгэлийн утсыг хөнджээ. Хүнийг гадаад үзэмжээр нь огт дүгнэж болохгүй. Түүний хөл гар хөдлөхгүй байлаа гээд тэр  ухаан мэдрэлгүй гэсэн үг биш” гэж ээж нь хэлжээ. Өөр шигээ олон хүнд туслахын тулд ийнхүү ном бичих шийдвэрийг Жонатан анх гаргажээ. Хүү “Би бол өөртэйгөө ижил хүмүүсийн дуу хоолой” хэмээн үргэлж ярьдаг байна.

Тэрээр өөр шиг нь олон хүүхдүүд уншиж, бичих чадваргүй хэвээрээ үлддэг. Энэ бүхэнд бусад хүмүүсийн хандлага хамгаас чухал нөлөөтэй. Тиймээс хүмүүсийг өөрчлөхийн тулд хүү хичээх болно гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()