Америкийн тэргүүн хатагтай асан Жакие Кеннидийн түүхэн ховор зургууд

Хэрвээ Жаклин Ли Боувиер Кеннеди Онассис (Jacqueline Lee Bouvier Kennedy Onassis) амьд сэрүүн байсан бол долдугаар сарын сүүлээр 89 нас хүрэх байлаа. АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннеди (John F. Kennedy)-ийн гэргий, эелдэг зантай, үзэсгэлэнт энэ бүсгүй Америкчуудын хайрыг татсан нэгэн байсан юм. Ингээд түүнтэй холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэе. 

Америкийн тэргүүн хатагтай асан Жакие Кеннидийн түүхэн ховор зургууд

1 Жакие болон түүний нохой

Жаклин Ли Боувиер  1935 онд уг зургийг авaхуулахдаа зургаан настай байжээ. АНУ-ын 35 дахь тэргүүн хатагтай тэрээр бага байхын л амьтанд хайртай байсан  бөгөөд морь унах тун дуртай учраас 11 нас хүрэхдээ улсын хэд хэдэн тэмцээнээс шагнал хүртсэн байдаг. Нью- Йоркийн Соудхамптонд төрж, Манхеттаны зүүн хэсэгт өсөж, "Miss Chapin’s School"-д суралцахын хажуугаар балет, франц хэлийг давхар судалдаг байв. Мөн уран зохиол шимтэн уншдаг, 1948 онд "Оны шилдэг дебютант" болжээ. 

Жакие болон түүний нохой

2 Шинэхэн хосуудын даруухан хурим

Жакие, Жон Ф.Кеннеди нар 1953 оны есдүгээр сарын 12-ны өдөр Рөүд Айландын Ньюфорт дахь Католик сүмд хуримлажээ. 12 дугаар пап лам Пиус адислалаа хүртээсэн уг хуримын үеэрх дээрх зургийг Тони Фриселл (Toni Frisell) буулгаж амжсан байна. Жакие өөрөө мэргэжлийн гэрэл зурагчин байсан бөгөөд "Washington Times-Herald" сонины  “Inquiring Camera Girl” буланд Нью-Йорк хотын гудамжаар явж байгаа хүмүүсийн зургийг дарж, тэдэнтэй ярилцсан ярилцлагаа хэвлүүлдэг байжээ. 

Шинэхэн хосуудын даруухан хурим

3 Аз жаргалтай хуримын үдэшлэг

Тэдний хуримын гэрчийн тоонд Жон Кеннедийн эгч Жеан болон Этэль Кеннеди (Jean and Ethel Kennedy), Жоны ах Роберт Ф.Кеннеди (Robert F.Kennedy)-ийн эхнэр нар багтжээ. Энэхүү зураг дээр дөнгөж хуримласан хосуудын гэр бүл хоорондоо ямар ойр дотно байдгийг харж болно. 

Аз жаргалтай хуримын үдэшлэг

4 Бодол болон зогссон Жакие

1957 онд гэрэл зурагчин Фрисселийн авсан уг зураг дээр Жакие долоон сартай жирэмсэн байв. Хосуудын анхны хүүхэд дутуу төрсөн юм. Энэхүү зургаас Жакийг бодол болон зогсож байгааг бид харж байна. Азаар хосууд энэ явдлаас хоёрхон сарын дараа одоо амьд байгаа цорын ганц Жон Кеннедийн гэр бүлийн гишүүн Каролайн (Caroline)-аа хэвлийдээ олсон юм. 

Бодол болон зогссон Жакие

5 Тэргүүн хатагтай болсноос хойш анхны зураг

Жакие 1960 онд жирэмсэн болсон гэдгээ мэдэх хүртлээ нөхрийнхөө сонгуулийн сурталчилгааны ажилд тусалсан юм. Харин жирэмсэн болсноосоо хойш гэртээ байж, ярилцлага өгөх, нийтлэл бичих зэргээр нөхрөө дэмжиж байв. Жон Кеннедийг Ерөнхийлөгч болсноос хоёр долоо хоногийн дараа Жон Ф.Кеннеди Жуниор төржээ. Энэ бол түүний тэргүүн хатагтай болоод авахуулсан хамгийн анхны зураг аж. Тэрээр тэргүүн хатагтай болсон анхны жилээ сайн хань, сайн ээж байхыг нэгдүгээрт тавьсан хэмээн ярьж байв. 

Тэргүүн хатагтай болсноос хойш анхны зураг

6 Цагаан ордонд

Ерөнхийлөгч Кеннедийг тангараг өргөснөөс хойш хоёр долоо хоногийн дараа Цагаан ордны урд хаалган дээр авсан уг зураг дээр Жакие бяцхан хүүгээ тэврэн, ганцаараа камерын дуран руу харж инээмсэглэн гарчээ. Магадгүй тэр дотроо Цагаан ордныг хэрхэн засаж янзлах тухайгаа бодож байсан биз. Жилийн дараа Цагаан ордны засвар дуусаж, Валентины өдөр "CBS" телевизийн нэвтрүүлгээр анх удаа энэ талаар танилцуулсан бөгөөд уг нэвтрүүлгийг 56 сая хүн үзжээ. 

Цагаан ордонд

7 Саран дээрх газардалт

1961 оны тавдугаар сарын 5-нд НАСА-гийн нисгэгч Алан Шефард (Alan Shepard) сансарт ниссэн анхны америк хүн болсон юм. Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, Элчин сайд Линдон Жонсон (Lyndon Johnson), Артур М.Шчлесингэр (Arthur M. Schlesinger) нар уг үйл явдлын талаар телевизээр шимтэн үзжээ. 

Саран дээрх газардалт

8 Гэр бүлийн анхны аялал

1961 оны есдүгээр сарын 29-ний өдөр авахуулсан энэхүү зураг дээр залуу Кеннедийн гэр бүлийнхэн Хаммерсмид фармын шатан дээр сууж байна. Тэд онгоцоор гурав хоногийн өмнө иржээ. Гэхдээ Ерөнхийлөгч амарч чадаагүй бөгөөд түүнийг тэнд байхад нь Тагнуулын төв газрын дарга Жон МкКоун (John McCone) ажил хэргийн уулзалт хийхээр иржээ. 

Гэр бүлийн анхны аялал

9 Жакие Өмнөд Африкт

1961 оны арванхоёрдугаар сарын 16 буюу АНУ-ын тэргүүн хатагтай болсноос бараг нэг жилийн дараа Жакие Венесуэлийн Каракас хотын Майкүэтиа онгоцны буудал дээр. Тэрээр венесуэль охиноос хажаас авч байгаад ийнхүү  дуранд буужээ. Түүний өмссөн тохойгоо хүрсэн урт бээлий нь загварлаг байдлыг нь илтгэх аж. 

Жакие Өмнөд Африкт

10 Энэтхэгт авахуулсан дур булаам агшин

1962 оны гуравдугаар сард тэрээр өөрийн дүү Ли Радзивилл (Lee Radziwill) болон АНУ-ын Элчин сайдтай хамт Энэтхэг, Пакистан улсуудаар зочилжээ. Энэхүү аялал нь ажил хэргийн болон амралтын хосолсон шинжтэй байв. Гуравдугаар сарын 17-нд Удайпур дахь Фичола нууранд завиар явж байхдаа уг зургийг авахуулжээ. Түүний дүү ард нь суусан харагдана. Энэхүү аяллын үеэр Жакие 1966 онд Ерөнхий сайд Индира Ганди (Indira Gandhi)-тай танилцсан байна. 

Энэтхэгт авахуулсан дур булаам агшин

11 Хаяаннист дахь зуны байшиндаа

1962 оны наймдугаар сарын 4-нд Массачусетс мужийн Хаяаннис дахь зуны байшингийнхаа урд гэр бүлээрээ авахуулсан энэ зургийг Цагаан ордны гэрэл зурагчин Сесил В.Стоутон (Cecil W. Stoughton) авчээ. Жакие хараахан дөрөв дэх хүүхдээ олж амжаагүй байсан бөгөөд 1963 оны наймдугаар сарын 7-нд төрсөн Фатрик Боувиер Кеннеди (Patrick Bouvier Kennedy) нь төрөөд хоёр хоносны дараа амьсгалын замын өвчнөөр эндсэн билээ.

Хаяаннист дахь зуны байшиндаа

12 Хөвгүүдтэйгээ мориор зугаалсан нь

Цагаан ордны ажилтнууд 1962 оны арваннэгдүгээр  сарын 19-нд авсан уг зургийг хүүхдүүдийнх нь төрсөн өдрөөр олон нийтэд дэлгэсэн гэнэ. 

Хөвгүүдтэйгээ мориор зугаалсан нь

13 Итгэл найдвар тээсэн өглөө

1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Техас мужийн "Fort Worth’s" зочид буудалд Ерөнхийлөгч Кеннеди, эхнэртэйгээ өглөөний цайгаа зоогложээ. Дөрөв дэх хүүхэд мэндлээд удаагүй нас барсан эмгэнэлт явдлыг мартаж чадахгүй байсан Жакие нөхрийнхөө үг хэлэхийг харж байгаа нь энэ. Уг зургийг авснаас хойш нэг цаг ч өнгөрч амжаагүй байхад буюу 12 цаг 30 минутанд Ерөнхийлөгч Кеннедийг буудан хөнөөсөн билээ. 

Итгэл найдвар тээсэн өглөө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()