1
Гэдсэн дэх ашигтай бактер
Сүүлийн үеийн судалгаагаар ашигтай бактериуд нь нарийн гэдсэнд эпители маягаар оршдог эсүүд болон дархлааны тогтолцооны өвчин үүсгэгч Салмонелла зэрэг бактерийн эсрэг үйлчилгээтэй эсүүдтэй урвалд ордог болохыг олж мэджээ. Салмонелла нь үрэвсэл үүсгэж, гэдэсний эд эсийг гэмтээдэг. Ашигтай бактери нь дархлааны тогтолцооны эсүүдтэй холбогдон ажиллаж, үрэвслийг багасгаж, яваандаа зогсоох үйл ажиллагааг эхлүүлдэг байна. Мөн ашигтай бактериуд нь ходоодны эрүүл эд эс, хоол хүнсний шаардлагагүйгээр гадны бактерын эсрэг хамгийн тохиромжтой тэнцвэрт байдлыг үүсгэдэг.
2
Харшил
Хоол хүнсний зүйлээс харшилдаг өвчтэй хүүхдүүд 1997 оноос хойш 50 хувиар нэмэгдсэн байна. Үүнийг тайлбарлах олон онол таамаглал бий ч хамгийн тохиромжтой нь хоол хүнс өөрчлөгдөж, үүнийг дагаад микробиомиудын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой гэх тайлбар юм.
Өнөөгийн хүүхдүүд антибиотикийн хэрэглээнээс болоод гурван нас ч хүрээгүй байхдаа ашигтай бактериудынхаа ихэнхийг нь алдсан байдаг. Харханд хийсэн лабораторийн судалгаагаар антибиотикийг эрт хэрэглэх нь хоол хүнсний зүйлээс харшилтай болгох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ. Хархнуудыг өөрсдөд нь байдаг клостридиа хэмээх бактераар хооллоход хүнсний бүтээгдэхүүний харшил саармагжиж байв. Уг бактериуд нь гэдэсний дотор хэсгийг хамгаалж, цусны урсгалд хүнсний уураг орохоос сэргийлдэг байна. Бактериодес зэрэг бусад ашигтай бактерт ийм хамгаалах шинж байдаггүй. Бактери бүр тус тусын онцгой үүрэгтэй.
3
Хавдрын эсрэг дархлааны эмчилгээ
Хавдрын эсрэг эмчилгээ нь хавдар үүсгэгчийг устгах дархлааны тогтолцоог идэвхжүүлэх зорилготой байдаг. Энэхүү эмчилгээний үр дүн хүн хүнд өөрөөр илэрдэг бөгөөд энэ нь ходоодны бактериас хамааралтай аж. Ходоодны бактерийн төрөл зүйл нь мөн чухал. Клостридиалес болон Аккермансиа зэрэг бактер нь уг эмчилгээг дэмжин ажилладаг бол бактероидалес нь эмчилгээний үр дүнг бууруулдаг. Антибиотик их хэрэглэдэг хүмүүсийн хувьд уг эмчилгээний үр дүн маш муу байна.
4
Ялааны нас уртасгагч
Ялааны амьдралын дундаж хугацаа нь 40 орчим хоног байдаг. Эрдэмтэд ялааг пробиотик болон трифала хэмээх ургамлын гаралтай бэлдмэлийн нэгдмлээр хооллоход ялааны амьдралыг 26 хоногоор уртасгаж чаджээ. Эдгээр ялааны инсулин болон халдварын эсрэг дархлаа сайжирсан тул амьдрах хугацаа нь ч мөн уртасчээ. Ялааны хувьд урт амьдрах нууц нь гэдсэн дэх ашигтай нянгууд байсан хэрэг. Магадгүй үүнийг илүү нарийн судалж чадвал ялаатай 70 орчим хувийн биохимийн төсөөт шинжтэй хүний амьдралыг уртасгах нууцыг нээх боломж бүрдэж мэдэх юм.
5
Чихрийн шижин
Эслэг ихтэй хоол хүнс хэрэглэснээр биеийн байдлаа сайжруулах боломжтой гэдгийг чихрийн шижинтэй өвчтөнүүд сайн мэднэ. Эслэг ихтэй хоолны дэглэм нь богино гинжтэй тосны хүчлүүдийг үүсгэдэг тодорхой төрлийн бактериудын өсөлтийг дэмждэг. Мөн энэ нь ходоодны эпители маягаар оршдог эсүүдэд тэжээл өгч, үрэвслийг багасгах, хоолны дуршлыг бууруулах үйлчилгээтэй.
12 долоо хоногийн турш эслэг ихтэй хоолны дэглэм барьснаар II зэргийн чихрийн шижинтэй хүмүүсийн биеийн байдал сайжирч, илүүдэл жин хаях үйл явц идэвхжиж, липидийн түвшин нэмэгджээ. Уг дэглэм нь гэдэсний ашигтай нянг тэнцвэржүүлхээс гадна чихрийн шижин өвчтэй хүмүүсийн эмчилгээнд чухал үүрэгтэй.
6
Уур бухимдал, сэтгэл гутрал
Гэдэсний ашигтай нянгууд нь сэтгэл хөдлөлд хүртэл нөлөө үзүүлдэг гэнэ. Тэдний оршин байгаа байдал нь тархины молекулын биологи орчин буюу сэтгэл санаа, сэтгэл хөдлөлийн бүтцийг хариуцдаг хэсэгт нөлөөлдөг. Тийм учраас ходоодны ашигтай бактери, таны сэтгэл хөдлөл хоёр шууд хамааралтай аж. Ирээдүйд хийгдэх судалгаа нь микробиомуудыг ашиглан сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийг эмчилж болох эсэх рүү чиглэх бөгөөд хэрэв энэ нь үнэхээр боломжтой бол магадгүй сэтгэл судлаачид өрсөлдөгчтэй болж болох юм.
7
Гениэс илүү эрүүл амьдрал
Микробиомиуд нь хүн хүнд өөр байна. Урт хугацааны турш бид энэхүү ялгаа нь хүний гениэс хамаарч байна гэж бодож ирсэн. Гэтэл саяхны судалгаагаар генетикийн хамаарал ердөө хоёрхон хувь гэж нотлогджээ. Харин гениэс илүүтэйгээр амьдралын хэв маяг, хоолны дэглэм нь ашигтай нянг бүрдүүлэгч хүчин зүйл аж.
Мэдээж энэ бол сайхан мэдээ. Бид эрүүл амьдралын хэв маягийг сонгож эрүүл амьдрах боломжтой гэсэн үг шүү дээ.
8
Амьтдын тус дэм
Хөдөө амьдрах нь тайван амгалан санагдана. Хөдөө амьдардаг хүмүүсийн эрүүл мэндийн байдал хотод байдаг хүнийхээс илүү байдаг нь стрессийг даван туулах чадвар илүү сайн байдагтай холбоотой аж. Хөдөөгийн хүмүүсийн дархлааны тогтолцоо стрессээс үүсдэг сөрөг нөхцөлд байдалд илүү тэсвэртэй байдаг. Энэ нь амьтадтай ойр өссөн хүнд бүр ч илүү илэрдэг. Амьтад янз бүрийн бактер, нянгаар бүрхэгдсэн байдаг бөгөөд эдгээр нь хүнийг эрүүл байхад тусалдаг байна.
9
Бактертай вакцин
Классик вакциныг бодвол бактер агуулсан вакцин нь дархлааны систем, үрэвслийн хэсэгт маш сайн үр дүнтэй. Вакцин нь зөвхөн нэг өвчинд л зориулагдсан байдаг бол бактерийг хүний биед тарьснаар бүр ч илүү давуу талтай байж болно.
10
Тунадас шилжүүлэн суулгах
Ходоодны ашигтай нян ямар хэрэгтэй болохыг уншаад та магадгүй үүнийг шилжүүлэн суулгах боломжтой болов уу гэж асуумаар санагдсан байх. Хэдийгээр урт хугацааны туршид энэ талаар судалгаа явуулж байгаа ч богино хугацаанд гарсан өөрчлөлтүүд нь урт хугацааны туршид идэвхтэй байх эсвэл урт хугацааны дараа ямар нэг сөрөг нөлөө илрэх талаар мэдээлэл олоогүй л байна. Ямартай ч ходоодны ашигтай бактерийг элэгний өвчин, хавдар зэргийн үед ашиглах боломжтой эсэхийг судалсаар буй аж.