1
Каталоныг Испанийн нэг хэсэг байлгах хэрэгтэй гэдгийг батлах хэрэггүй
Хэрвээ та нутгийн оршин суугчдад дээрхийг батлахыг зорьсон бол таны өөдөөс тэд Франкогийн үед каталон хэл хориотой, Испанийн Засгийн газар Каталоныг хоосолж, хатан хааны гэр бүл сард хэдэн төгрөгийн зарлага гаргадаг тухай ярих болов уу. Ийнхүү маргалдсаны эцэст тэд тантай испаниар ч, англиар ч ярихыг хүсэхгүй бөгөөд харин бахархалтайгаар каталон хэлээр ярьж, таныг Каталоны талаар огтхон ч мэдлэггүй гэдгийг батлах биз.
Каталон хоол, каталончуудын хөдөлмөрч байдлыг үнэлж, магтахад үг багадна. Учир нь каталончууд өөрсдийгөө хамгийн ажилсаг хүмүүс гэж үздэг бөгөөд өмнө зүгийн хөршүүдээсээ хоёр дахин их ажилладаг гэж үздэг байна.
2
Төв болон зүүн Равалиар шөнийн цагаар зугаалах
Хэдийгээр шөнийн цагаар ажилладаг гэрэлтэй, түүхэн дурсгалт газар байхгүй ч согтууруулах ундаа, хар тамхи, биеэ үнэлэлт эрчимтэй хөгжсөн байдаг.
Өмнө нь хамгийн аюултай хотын тоонд багтдаг байсан Раваль өдгөө харьцангуй тайван болсон бөгөөд европ залуус шөнийн клуб, цэнгээний газарт цагийг өнгөрүүлэх дуртай. Гэхдээ та шөнийн цагаар энэ Равалиар зугаалах юм бол уурласан оршин суугчид таныг толгойноос хөл хүртэл чинь усаар норгоно.
3
Барселонета дүүргийн гудамжаар хагас нүцгэн алхах
Нутгийн оршин суугчид нүцгэн жуулчдын талаарх домгийг өнөө хэр нь марталгүй санадаг. Тиймээс та нүцгэн явна гэж саналтгүй. Барселонета дүүргийн иргэд өөрийн бяцхан хотоо Барселоноос тусгаар болгохыг эрмэлздэг. Орчин үед Барселоны жуулчдад хамгийн таагүй дүүрэг нь Барселонате хэдий ч та эелдэг байхаа мартаж болохгүй. Пүрэв гаригийн үдэш та тус дүүргийн хамгийн алдартай Лео (Carrer de Sant Carles, 34) хэмээх бааранд зочилсноор эзэн нь танд хаана, хэрхэн зугаалах хэрэгтэй талаар нарийн зөвлөгөө өгөх болно.
4
Далайн эрэг, хуучин хот болон Эль Борны орчим бүх амралтаа өнгөрүүлэх хэрэггүй
Уг нь жуулчдын 90 хувь нь яг энэ маршрутаар аялж амралтаа өнгөрүүлдэг. Харин заримдаа Гуэль цэцэрлэгт хүрээлэн, Тибидабо ууланд очих гэж чиглэлээ өөрчилдөг тал бий. Тиймээс нэг газраа удалгүй, аль болох бүгдийг нь амжиж үзээрэй гэж танд зөвлөе. Тиймээс 80-аад оны үеийн романтик Барселонтай танилцахын тулд Грасий дүүргийг зорих хэрэгтэй бөгөөд Verdi Park болон Plaça de la Virreina талбайн орчим та хамгийн сайхан зүйлсийг харах болно. Үүнээс гадна цэцэрлэгт хүрээлэнгээр аялж далайн агаарыг мэдэрч, Монжуик уулаар аялахад бүтэн өдрийг зарцуулж, мөн Блэй гудамжийг зориорой.
5
Рамблад хоол идэх
Хамгийн муу хоолтой газар нь Рамбла учир та тэнд хоол идэх хэрэггүй л болов уу. Хэрвээ та маш их өлсөж байвал руккола, туна загас болон цэвэр жимсний шүүстэй салатыг "Carrefour" супермаркетаас дөрвөн еврогоор худалдан авах боломжтой. Харин энэхүү амттангаа "Сьютадель" цэцэрлэгт хүрээлэнд тухлангаа идээрэй. Сайхан хооллохыг хүсвэл төвөөс зайдуу Меркат дель Борныг зорьж, загасаар хийсэн амттан идэж болно. Хамгийн алдартай нь La Paradeta (Carrer Comercial, 7) ресторан боловч хөл тавихын аргагүй хүнтэй байдаг. Энэ газарт жуулчид төдийгүй нутгийн оршин суугчид очих их дуртай. Учир нь далайн гаралтай цоо шинэ бүтээгдэхүүнээр таны хүссэн амтат хоолыг хийж өгөх болно.
6
Бокерия худалдааны төвөөс хүнс худалдаж авах
Бокериягийн худалдааны төвөөр аялах нь таны түрийвч, ходоод, мөн гуталд муугаар нөлөөлөх болов уу. Хэрвээ үнийг нь харахгүй худалдан авалт хийвэл нэг кг нь 55 еврогийн үнэтэй чихэр худалдан авч ч магадгүй шүү. Мөн худалдааны төвийн үүднээс нэг еврогийн үнэтэй жимсний шүүс худалдаж авах магадлалтай боловч энэ нь жирийн цоргоны усаар найруулсан байдаг гэнэ. Та загасны хэсгийг тойрон өнгөрч чадсан ч загасаар хоол хийдэг рестораны хажуугаар өнгөрч чадах нь юу л бол.
7
Үдшийг хатуу согтууруулах ундаанаас эхлэх
Каталончууд өглөөний 11.00 цагаас эхлэн шар айраг уудаг бөгөөд нэг стакан нь ердөө нэг еврогийн үнэтэй байдаг гэнэ. Харин өдрийн 14.00 цагаас эхлэн дарс ууж, орой 17.00 цагаас хойш Грасии болон Поблесекийн ойролцоо дарсны аялал зохион байгуулдаг аж. Гэхдээ Барселонд хатуу, өндөр градустай согтууруулах ундааг хориглодог учир ихэнхдээ зөөлнийг нь хэрэглэдэг. Жуулчид Испани болон Британи коктейль уух дуртай байдаг ч барселончууд сайн найруулж чаддаггүй. Тиймээс маргааш нь шартахгүйн тулд "Hospital" гудамжны баарнаас коктейль сонгож уусан нь зүгээр.
Хэрвээ өглөө шар айраг уумаар санагдвал гудамжны хууль бус борлуулагчдаас худалдан авах хэрэггүй. Учир нь цагдаа хууль бус энэ үйл ажиллагааг мэдсэн тохиолдолд худалдан авагч болон худалдагчийг торгодог. Тиймээс хамгийн ойр байрлах баар хүртэл алхахаас битгий залхуураарай.
8
Далайн эрэг дээр болгоомжгүй байх
Аялал жуулчлалын улиралд хуучин хотын гудамж биш харин далайн эрэг ихээхэн аюултай байдаг. Жуулчид Барселонд ирмэгцээ эрх чөлөөт байдлыг мэдэрч, усанд орохдоо бүх зүйлээ ил орхиж, хятад массаж хийлгэж, далайн эргийн ойролцоогоос мохито худалдаж авдаг байна. Харамсалтай нь энэ зуур жуулчдын түрийвч, гар утас, нарны шил нь алга болдог. Тиймээс л хөтөч нь бүхий л үнэт зүйлээ зочид буудалд үлдээхийг зөвлөдөг аж. Цагдаа нар энэ хэргийг төдийлөн тоодоггүй учир та өөрийн эд хогшилд өөрөө л анхаарал хандуулах хэрэгтэй.
9
Саграда Фамилиягийн сүм болон Камп Ноу музейд очих
Барселон хотын хамгийн томоохон төсөл болох Антонио Гаудигийн барилгын ажил 2026 онд дуусах бөгөөд дотоод засал чимэглэлд сүмийн бүхий л шаардлагатай зүйлсийг багтаах аж. Үүнээс гадна үзвэрийнх нь талбайгаас Эшамплегийн дүүргүүдийг сайтар харж болно. Хөл бөмбөгийн шүтэн бишрэгчид “Барселон” музейг ихэвчлэн зорьдог бөгөөд том хүн 23, хүүхэд 17 евро төлдөг. Хэрвээ та Ариун гэр бүлийн сүмийг харахыг хүсэж байвал 10 минут нь 50 еврогийн үнэтэй нисдэг тэрэг түрээсэлсэн нь зүгээр. Харин хөлбөмбөг үзэхийг хүсэж байвал Камп Ноуг зорих хэрэгтэй.
10
Зөвхөн ресторанд хооллохоос татгалзах
Аялал зохион байгуулж, үзэсгэлэнт байгальд зоог барих хамгийн тохиромжтой хот нь Барселон гэж хэлж болно. Үүний тулд та далайн эргээс бага зэрэг холдож, гахайн махан хиам, "Garrotxa" бяслаг, грилл дээр шарсан чинжүү, артишок, лаазалсан далайн гаралтай бүтээгдэхүүн, багет, хүйтэн каваг эртнээс бэлтгэх хэрэгтэй. Ингээд "Монжуик" цамхгийн үзвэрийн талбай, иргэний дайны үеэс үлдсэн El Carmel-ын талбай, эсвэл Тибидабо ногоон толгодыг зорьж болно. Барселоны ихэнх ресторан өдөр 14.00 цагт үүдээ нээж, оройн хоолонд зориулж үдэш 21.00 цагт хаалгаа онгойлгодог учир та байгальд зоог барихыг илүүд үзсэн нь дээр гэж зөвлөе.
11
Техно электроник хөгжмийг илүүд үздэг хүмүүс Барселонд очиход тохиромжтой. Учир нь дэлхийн хамгийн шилдэг техно хөгжмийн клубүүд тэнд байдаг. Тус хотод дэлхийн хамгийн том ди-жей на очиж тоглолтоо хийдэг. Барселон хотод шөнийн амьдрал нь хэт задгай, бас хөнгөмсөг гэгддэг.