Шинэ жилээс өмнө амьдралаасаа гаргаж хаях ёстой зүйлс

Шинэ жил болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа бөгөөд энэ хугацаанд бид дуусаагүй ажлаа дуусгаж, хэрэггүй гэсэн бүхий л зүйлээсээ салах хэрэгтэй. Гэхдээ энэ удаад бид гэр орон цэвэрлэх тухай дурдах гэсэнгүй. Хэрвээ таны сэтгэл санаа тавгүй, байнга ямар нэг зүйлээс айж, шийдээгүй асуудал ихтэй байгаа бол энэ бүхнийг яг одоо л хаях хэрэгтэй. Мэдээж хүн бүрийн амьдралд саад бэрхшээл тулгардаг ч, бүхнийг хяналтандаа авч, даван туулж чаддаг байх ёстой билээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, шинэ жилээс өмнө амьдралаасаа юуг гаргаж хаях ёстойг мэдэж авцгаая.

Шинэ жилээс өмнө амьдралаасаа гаргаж хаях ёстой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Таны хүчийг алдагдуулж, гутрахад хүргэдэг бүх сөрөг бодлоо хаях хэрэгтэй.

2. Ямарваа нэгэн зүйл хийж чадахгүй гэсэн бодлоо хая.

3. Үл мэдэгдэх зүйлийн өмнөх айдсаа хая. Ганцхан зоригтой алхам хийхэд таны өмнө шинэ хаалга нээгдэх болно.

4. Харамсаж буй бодлоо хая. Өнгөрсөндөө хүлээтэй амьдрах нь таны урагшлах замд саад хийнэ.

5. Тайван бус байдлаа орхи. Тайван бус байх нь та өөртөө хэрэггүй зүйл бусдаас нэхэж байгаатай адил.

6. Бусад хүмүүсийг буруутгахаа боль. Өөрийнхөө амьдралын төлөө хариуцлагаа өөрөө хүлээж сураарай. Хэрвээ танд ямар нэг зүйл таалагдахгүй байвал тухайн зүйлийг өөрчил эсвэл байгаа чигээр нь хүлээж ав.

7. Өөрийгөө муулж, өөлөхөө боль. Та байгаагаараа энэ дэлхийн хүмүүст хэрэгтэй.

8. Таны мөрөөдөл чухал биш гэдэг бодлоо орхи. Зүрхээ дагаж, өөрийнхөө төлөө амьдар.

9. Бүх хариуцлагыг өөр дээрээ авах хэрэггүй. Юуны түрүүнд өөрийгөө хайрла. 

10.  Бусад хүмүүс таниас илүү азтай, амжилттай гэдэг бодлоо хая. Та зөв цагтаа, зөв газраа л байгаа. 

11. Дэлхий  дээрхи бүх зүйлийг зөв, буруу, хар, цагаан хэмээн ангилж болдог гэсэн бодлоо хая. Бүх зүйл л ээлжилдэг шүү дээ.

12. Өнгөрсөн бүхнээ орхи. Та урагшлах хэрэгтэй.

13. Та байх ёсгүй газраа байна гэж бодохоо боль. Та байх ёстой газраа байгаа бөгөөд хаана байхыг хүсэж байгаагаа өөрөөсөө асуу.

14. Гэр бүл, амраг хайртдаа уурласан бүх уураа хая. Бид бүгд хайрлаж, халамжлуулах эрхтэй.

15. Үүнээс илүү хийж чадах байсан юм гэсэн бодлоо хая. Өнөөдрийн байдлаар та өөрийн хийж чадах зүйлээ хамгийн сайнаараа л хийсэн байгаа.

16. Бүх зүйлийг урьдчилан мэдэхийг хүсдэг байдлаа орхи. Цаг нь болохоор та мэдэх болно.

17. Мөнгөтэй холбоотой асуудлаа орхи. Хэрхэн өрнөөсөө гарах тухай төлөвлөгөө зохиож, шинэ оноос өмнө санхүүгийн асуудлаа шийдээрэй.

18. Ямар нэгэн хүнийг өөрчлөхийг хүссэн бодлоо хая. Хүн бүр өөрийн гэсэн бурхны зурсан замтай. Харин та өөртөө анхаарал хандуулж, бусдад хандуулах анхаарлаа багасгах нь зөв сонголт байх болно.

19. Хүн бүрээс магтаалын үг хүлээхээ зогсоо. Таны чадвар таныг цор ганц болгоно.

20. Өөрийгөө үзэн ядахаа боль. Та энэ байгаагаараа л бусдад хайрлуулсаар ирсэн.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()