Хамгийн сонирхолтой нь Зимбабвегийн хамгийн чинээлэг залуус бүгд өмнөх Ерөнхийлөгч Мугабегийн (Robert Mugabe) төрөл төрөгсөд байх юм. Ард иргэдийнх нь гуравны хоёр нь гуйлга гуйж амьдардаг байхад эдгээр залуус дэлхий дээрх хамгийн үнэтэй машин хүлэглэж, хамгийн тансаг дарсыг ууж байна. Мугабе тэргүүтэй улс төрчдийн буюу элит гэр бүлийн хүүхдүүд Парис, Дубайд очиж шоппинг хийдэг бөгөөд алтаар бүрсэн хувийн онгоцныхоо зургийг олон нийтийн сүлжээнд тавьж, бусдад гайхуулдаг байна.
Зураг дээр Мугабегийн 24 болон 20 настай хоёр хүү нь харагдаж байна. Гэхдээ тэдний тансаглал ээжийнх нь дэргэд юу ч биш гэнэ шүү. Мугабегийн эхнэр “Grace Gucci” хэмээх тодотголтой бөгөөд хэт тансаг хэрэглээтэй, хатан хаан мэт амьдардаг аж.
Өнгөрөгч оны есдүгээр сард Мугабегийн том хүү хоёр шинэ “Rolls Royces” авчээ. Харин дараа нь Дубайд "Batmobile" маркийн цоо шинэ машин унасан яваа харагджээ.
Мөн тэрээр өөрийн инстаграм хуудсандаа хувийн онгоцондоо зугаалж яваа зургаа тавьжээ. Дотоод засал нь тэр чигтээ алтаар хийгдсэн байгааг та харж буй байх.
Зимбабвегийн баян өв залгамжлагчид мөнгийг ёстой л хайр гамгүй цацдаг бололтой. Мугабегийн том хүү матрын арьсан “Giuseppe Zanotti” брэндийн хар кетийг захиалгаар хийлгэжээ. Энэхүү гутал нь 14 мянган ам.долларын үнэтэй гэнэ.
Тэрээр уруулын будгаар бууддаг алтан буу худалдаж авчээ.
Харин түүний дүү 60 мянган ам.долларын “Rolex” цагаа гайхуулж ийм зураг инстаграмдаа оруулж, "Аав чинь улсыг бүхэлд нь захирч байгаа цагт бугуйндаа 60 мянган ам.долларын цаг зүүдэг л юм даа” гэж доор нь бичсэн байна.
Гэхдээ зөвхөн Мугабегийн хөвгүүд баян тансаг амьдралтай биш. Ард иргэдийнх нь 93 хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн байхад Зимбабвегийн улстөрч Филип Чиянг (Philip Chiyang)-ийн охид болох Ванесса, Мичел (Vanessa, Michel) нар тансаг амьдралд умбаж явна. Охидын аав нь Мугабегийн зээ дүү юм. Тиймдээ ч улстөрч Филип Чиянг 280 сая ам.долларын өв хөрөнгөтэй гэнэ.
Ванесса бүсгүй Зимбабвегийн Кардашианд тооцогддог гэнэ лээ.
Харин түүний дүү Мичел эгчээсээ илүү энгийн амьдралтай гэгддэг. Гэхдээ түүний инстаграм хуудас өөр зүйлийг өгүүлдэг юм.
Мичел 2013 онд Виктория Бэкхем (Victoria Beckham)-ийн барьж байсан 100 мянган ам.долларын үнэтэй мөнгөлөг “Land Rover” машиныг худалдан авчээ. Мөн тэрээр Сейшелийн арал дээр бал сараа 65 мянган ам.доллараар “даруухан” гэгч нь хийсэн гэсэн шүү.
Баян бизнесмэний охид үслэг эдлэл, арслангийн арьсаар хийсэн тансаг цүнхээр гоёдог.
Одоогийн байдлаар Зимбабвегийн инфляцийн түвшин 384 хувьд хүрсэн, хүн амын 93 хувь нь нэн ядуу амьдралтай.
33 настай бизнесмэн Кадангуре (Kadungure) өөрийн “Rolls-Royce” машин дээрээ сууж байна. Тэрээр “Angolan Airlines” компанитай хамтарч хийн түлш үйлдвэрлэж карьерээ эхлүүлсэн юм.
Зимбабве улсын хамгийн баян хүмүүсийн нэг Сидней (Sydney Sr.)-гийн хүү Хамбира наргиж цэнгэсэн зургуудаа инстаграмдаа хийх дуртай. Ерөнхийлөгч асан Мугабе түүний аавд улсын дэд бүтцийн төслийг бүгдийг нь шилжүүлж байсан юм.
"God of the Professional Movement" хөдөлгөөний гишүүн “The Billion Group” группийн гүйцэтгэх захирал Веберт Энжел (Webert Angel). Тэрээр үнэтэй машин хүлэглэж, одуудын концертыг алгасахгүй үздэг нэгэн.
Нэг удаа Веберт Энжел 17 мянган ам.долларын үнэтэй үдэшлэг зохион байгуулжбайсан. Мөн 32 мянган ам.долларын өртгөөр төрсөн өдрөө тансаг тэмдэглэсэн удаатай.
Шар “Lamborghini” машины хажууд зогссон зургаа инстаграмдаа оруулж доор нь “Мөнгө бол оюуны өмч, тэнэг хүмүүст зохихгүй зүйл” гэж бичжээ.
Мөн Веберт Энжел “Олон тэнэг хүмүүс өлсгөлөнд нэрвэгддэг” гэж бичиж байсан аж.
Викелл Чиваёо (Wickell Chivayo) бол Зимбабвегийн хамгийн баян залуу юм. Тэрээр улсынхаа нийслэл Харарэд олон барилга эзэмшдэг бөгөөд хамгийн сүүлийн үеийн машиныг захиалгаар хийлгэж унадаг аж. Мөн захиалгаар хийсэн брэндийн хувцас өмсөж, Америкт тансаг харшид амьдардаг гэнэ.
Тэрээр нэг удаа хагас сая долларын үнэ хүрэх хоёр “Rolex” цаг авснаа олонд гайхуулж байсан юм.
Хэдийгээр Мугабе Ерөнхийлөгчийн байр сууринаасаа огцорсон ч түүний хүүхдүүд баян хэвээр л үлдэх болов уу?