Биеийн тунгалгийн системээ хэрхэн эрүүлжүүлэх вэ?

Хүний биеийн тунгалгийн систем бөглөрч үйл ажиллагаа нь муудсанаар олон төрлийн өвчин тусахад хүргэдэг байна. Ингэснээр таны бие өөрт оршиж буй бүхий л хорт бодисуудыг гадагшлуулахыг оролдож эхлэх бөгөөд толгой өвдөх, бие хавагнах, даарч шархирах зэрэг мэдрэмжүүд үүсдэг аж. Энэ үед доор дурдаж буй аргыг ашиглан хорт бодисуудыг зайлуулж, биеэ эрүүлжүүлэх боломжтой байдаг.

Биеийн тунгалгийн системээ хэрхэн эрүүлжүүлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Биеийн хорт бодисыг гадагшлуулахад тустай ургамлууд

Биеийн тунгалгийн системийн хорыг гадагшлуулахад сайн хүнсний ногоо, ургамлуудыг хоолондоо хэрэглэх нь хамгийн үр дүнтэй зөв арга юм. Ингэснээр өөрийн дархлааны системийг идэвхжүүлж, үрэвсэл халууныг бууруулах боломжтой:

  • Эхинац (Echinacea): Уг ургамал нь биеийн дархлааны системийг идэвхжүүлдэг шилдэг ургамлуудын нэгт тооцогддог.
  • Сүүн хонгор зул (Milk thistle): Энэ ургамал нь ходоод гэдэс, элэг, бөөр асуудалтай болсон үед хэрэглэхэд тустай байдаг.
  • Эссиак цай (Essiac tea): Энэхүү ургамлаар хорт хавдартай өвчтөн тунгалгийн системээ сайжруулах боломжтой.
  • Манжиста (Manjistha): Уг ургамал нь элэг, арьс, цусыг цэвэршүүлэхэд тустай.

Биеийн хорт бодисыг гадагшлуулахад тустай ургамлууд

2 Тосон туулга нь биеийг цэвэршүүлдэг

Тосон туулгаар биеэ цэвэршүүлэх арга нь тун энгийн бөгөөд тосон туулгыг нүүр цэвэрлэхэд ашигладаг нимгэн, хөвөнд хангалттай хэмжээгээр шингээж, түүгээрээ биеийн хэсгүүддээ түрхэх юм. Түрхсэн тосон туулгыг цэвэрлэлгүй хонуулах шаардлагатай юм. Тунгалгийн системээ өдөөж өгөхийн тулд гэдэс орчмын арьсанд тосон туулгыг түрхэх хэрэгтэй.

Тосон туулга нь биеийг цэвэршүүлдэг

3 Саунд суух

Саунд сууснаар бие амарч тайвшрахаас гадна хөлсөөр дамжин биеэс хорт илүүдэл бодисууд гадагшилж байдаг. Мөн сауны халуун орчин нь таны зүрхний цохилтын тоог нэмэгдүүлдэг. Гэхдээ энэ нь хөлрөлттэй нийлэхээрээ тунгалгийн системийг сэргээх үйлчлэлтэй болдог байна.

Саунд суух

4 Элгээ тогтмол цэвэрлэж хэвших

Элэг бол хүний биеийн хамгийн чухал эрхтнүүдийн нэг гэдгийг хүн бүр мэднэ. Элэг нь цусыг цэвэршүүлж, идсэн эрүүл бус хоол, эм зэргээс үүссэн хаягдал, хорт бодисуудыг зайлуулж байдаг. Иймээс сармис, цэцэгт байцаа (брокколи), хүрэн манжин, хушга, органик болон ферментжүүлсэн хүнс (бичил биетний тусламжтайгаар боловсруулалтад оруулсан, шингэц сайтай болгосон тусгай хүнс) зэргийг хэрэглэх хэрэгтэй.

Элгээ тогтмол цэвэрлэж хэвших

5 Халуун бүлээн ус уух

Ус бол тунгалгийн системийн хэвийн үйл ажиллагааг хадгалахад маш чухал бөгөөд таны биеийн хамгийн хэрэгцээтэй бодис юм. Тунгалгийн системээ шингэрүүлж, идэвхтэй байлгах арга нь халуун бүлээн, цэвэршүүлсэн усыг бүхэл өдрийн турш 15 минутын зайтайгаар бага бага хэмжээгээр шимж уух хэрэгтэй. Уух усаа халуун бүлээн байлгахад халуунаа барьдаг сав ашиглаарай.

Халуун бүлээн ус уух

6 Биеэ хуурай зүлгүүрээр зүлгэх ба аюурведийн дасгал

Энэ төрлийн дасгал нь тунгалгийн системийг идэвхжүүлж биеэс хорт бодисыг гадагшлуулж өгдөг. Уг дасгал нь үхэжсэн эсүүдийг зайлуулж, арьсны жижиг нүхнүүдийг нээж өгснөөр хорт бодисууд биеэс хурдан гадагшлахад тусалдаг байна. Ингэж биеийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэхээс гадна энэ төрлийн дасгал нь арьсыг эрүүл, залуу байлгадаг.

Биеэ хуурай зүлгүүрээр зүлгэх ба аюурведийн дасгал

7 Дасгал хөдөлгөөн болон бясалгал

Дархлаагаа сэргээж, тунгалгийн системээ өдөөж өгөхийн тулд байнгын дасгал хөдөлгөөн хийх нь зүйтэй. Сунгалтын дасгал, йог нь стресс болон цусны даралтыг бууруулахад тустай байдаг.
Бясалгал хийснээр бодол санаа цэгцрэхээс гадна стресстэй ажил үүрэг гүйцэтгэж буй үед биеийг тайвшруулж өгдөг. Тиймээс өдөрт 10-15 минут бясалгал хийхэд хангалттай.

Дасгал хөдөлгөөн болон бясалгал

8 Тунгалгийн массаж

Тунгалгийн массаж хийх нь шингэний илүүдэлтэй байгаа биеэс шингэнийг зайлуулах сайн арга болдог. Ингэснээр цуснаас хорт бодисууд гадагшилж, эргэлт нь сайжирдаг. Гэхдээ үүнийг гүйцэтгэхдээ бусад төрлийн аюул ослоос сэргийлэхийн тулд эрүүл мэндийн чиглэлээр боловсрол эзэмшсэн, туршлагатай массажист хүнд хандах нь чухал юм.

Тунгалгийн массаж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()