Дэлхийн хамгийн хүчирхэг араатан Сибирийн бар

Бид барыг ясархаг том бие, хүч чадлыг нь илэрхийлсэн сүрдэм дүр төрхөөс нь гадна хар судал бүхий өвөрмөц эрээн арьсаар нь мэддэг. Сибирийн бар (Panthera tigris tigris) орчин үеийн барын есөн дэд зүйлээс хамгийн том биетэй нь бөгөөд мийнхэн овгийн амьтад дундаа мөн хамгийн том нь юм. Дасан зохицох чадвар ихтэй тул Сибирийн тайгаас авахуулаад, өргөн тал, Тропикийн намаг балчиг хүртэл томоохон нутаг дэвсгэрт тархан амьдардаг. Энэ сүрлэг амьтны гайхалтай зургуудыг хүргэе. 

Дэлхийн хамгийн хүчирхэг араатан Сибирийн бар

Дэлхийн хамгийн их хүн амын нягтаршил ихтэй нутагт Сибирийн бар тархсан байдаг тул хүний дайсан болох тохиолдол их гардаг.  

Орчин үед барын есөн дэд зүйлээс гурав нь бүрэн устсан бөгөөд үлдсэн зургаа нь ховордсон буюу нэн ховордсон амьтанд тооцогдож буй.

Устан үгүй болсон шалтгаанууд нь амьдрах орчныг нь устгах буюу хэсэгчлэн тасалсан, мөн хууль бус антай холбоотой.

Сибирийн барыг бас Амур бар гэж нэрлэх нь бий. Хар мөрний бар, Манжуурын бар, Уссурын бар гэж нэршсэн барын дэд зүйл бөгөөд Алс Дорнодын Хар мөрний бүс нутагт л тархаж, тэндээ дархан цаазтай болсон.

Сибирийн бар 107-110 см өндөр, Бенгалын бараас мөрөөрөө 2-4 инч өндөр.

Бие гүйцсэн эрэгчний толгой, биеийн нийлбэр урт дунджаар 190-230 см. Нэлээд баталгаатай эх сурвалжид дурдагдсанаар хамгийн том биетэй эрэгчний биеийн урт 350 см байжээ. Бүрэн бие гүйцсэн эрэгчний сүүлийн урт нь нэг метр орчим гэнэ. 

318 кг хүртэл жин татаж байсан тохиолдол бий бөгөөд зарим эртний ном зохиолд 384 кг хүртэл жинтэй аварга эрэгчний тухай өгүүлсэн байдаг.

Эмэгчин нь эрэгчнээсээ жижиг биетэй, 100-167 кг, дээд тал нь 180 кг хүртэл жинтэй.

Сибирийн бар нь дөрвөн нас хүрээд нас бие гүйцнэ. Жилийн аль ч үед үржилд орох ба эм нь гурваас, гурван сар хагас хээлээ тээнэ. Ихэвчлэн 3-4 бамбар төрүүлэх ба зургаа болон түүнээс дээш төл гаргасан тохиолдол бас бий. Зулзага нь эр, эм хүйсэнд тэнцүү хуваагдан төрдөг ч насанд хүрсэн 2-4 эмэгчин бар тутам нэг эрэгчин ноогддог байна.

Зулзага нь эр, эм хүйсэнд тэнцүү хуваагдан төрдөг ч насанд хүрсэн 2-4 эмэгчин бар тутам нэг эрэгчин ноогддог байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()