Танд эдгээр шинж тэмдгүүд илэрсэн бол элгэндээ анхаарал хандуулах цаг болжээ!

Элэгний ихэнх хэсэг нь хэвийн ажиллахаа больж, гэмтэх үед үүсдэг ноцтой нөхцөл байдлыг "элэгний дутмагшил" хэмээн тодорхойлдог. Тус өвчлөл нь олон жилийн дараа илэрдэг буюу ужиг явцтай гэсэн нэг төрөл байхад, 48 цагийн дотор илэрдэг хурц хэлбэрийн дутмагшил ч гэж бий. Элэгний дутмагшлыг цаг алдалгүй оношлон илрүүлж, эмчилгээ хийхгүй бол амь насаа алдах ч эрсдэлтэй байдаг тул та бүхнийхээ эрүүл мэндийн боловсролд зориулан энэхүү мэдээллээ хүргэж байна. 

Танд эдгээр шинж тэмдгүүд илэрсэн бол элгэндээ анхаарал хандуулах цаг болжээ!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үүсгэгч хүчин зүйлс

Ужиг явцтай элэгний дутмагшил

Уг төрлийн дутмагшил нь олон жилийн үр дүнд үүсч бий болдог ба дараах нөхцөл байдлаас голчлон үүсдэг ажээ. Үүнд: 

  • Гепатит В
  • Гепатит С
  • Удаан хугацааны туршид архи, согтууруулах ундаа хэрэглэсэн 
  • Элэгний цирроз
  • Гемохроматоз 
  • Тэжээлийн дутагдал зэрэг багтана.

Харин хурц хэлбэрийн дутмагшил нь: 

  • Ацетаминопений тун хэтрүүлэлт 
  • Гепатит А,В,С (гол төлөв хүүхдүүдэд)
  • Тодорхой төрлийн эм болон эмийн ургамалд үзүүлэх хариу урвал 
  • Байгал дээрх хортой мөөг болон бусад төрлийн хорт бодис
  • Элэгний хураагуур судасны өвчнүүд 
  • Зарим тохиолдолд хоол боловсруулах замын ховор төрлийн өвчнүүд, жишээлбэл: Вилсоны өвчин гэх мэт 
  • Хорт хавдраар үүсгэгддэг болохыг эмч мэргэжилтнүүд онцолдог. 

Үүсгэгч хүчин зүйлс

2 Шинж тэмдгүүд

Элэгний дутмагшлыг оношлоход амаргүй байдаг учир шинж тэмдгүүдийг үндэс болгодог. Эхэн үеийн шинж тэмдгүүдэд:

  • Дотор муухайрах 
  • Хоолны дуршил буурах
  • Ядрах 
  • Гүйлгэх зэрэг багтдаг.

Харин нөхцөл байдал хүндрэх тусам илүү ноцтой шинж тэмдгүүд илэрч эхэлдэг байна. Энэ үед илрэх шинж тэмдгүүд:

  • Биед шарлалт явагдах 
  • Амархан цус алдах 
  • Хэвлий хэсэг хөөж хавдах 
  • Зүг чигээ алдах 
  • Нойрмоглох
  • Комад орох байдал илрэх нь түгээмэл байдаг ажээ. 

Шинж тэмдгүүд

Элэгний дутмагшлын үед ямар эмчилгээ хийх ёстой вэ? 

Юуны өмнө элэгний дутмагшлын үед тухайн өвчтөний элэгний хэр их хэсгийг аварч чадах вэ гэдгийг тогтоох нь чухал байдаг. Хэрэв тухайн хүний элэгний дийлэнх хэсэг нь хэвийн ажиллаж чадахгүйд хүрсэн бол шинээр элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй юм. Ихэнх тохиолдолд мэс засал амжилттай болдог тул санаа зовох зүйлгүй юм.

Тэгвэл хурц хэлбэрийн дутмагшлын үед нөхцөл байдал арай өөр байдаг аж. Ацетаминопений тун хэтрүүлэлт, хортой мөөг болон бусад төрлийн хорт бодисонд хордсон үед эмийн эмчилгээг хийдэг бөгөөд үр дүн гараагүй тохиолдолд элэг шилжүүлэн суулгахаас өөр арга зам үлддэггүй байна. 

Урьдчилан сэргийлэх аргууд

Дээр дурдсан хоёр төрлийн дутмагшлаас сэргийлэхийн тулд та: 

  1. Гепатит А болон В-гээс сэргийлэх вакцин хийлгэх 
  2. Зохистой зөв хооллох 
  3. Согтууруулах ундааг бага хэрэглэх 
  4. Ацетоминопенийг согтууруулах ундаатай цуг хэрэглэхгүй байх 
  5. Хувийн ариун цэврийг сайтар сахиж, бусдын биеэс ялгарсан шингэнийг өөрийн биед оруулахгүй байх 
  6. Шаардлага хангаагүй орчинд шивээс, персинг хийлгэхээс зайлсхийх
  7. Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэх 
  8. Нэг удаагийн баталгаатай зүү тариур хэрэглэх
  9. Эмийг жорын дагуу, тогтоогдсон тун хэмжээгээр хэрэглэх 
  10. Таны ууж буй эм биед сөрөг нөлөө үзүүлж байгаа бол, эмчдээ хэлж зөвлөгөө авах 
  11. Мөөг түүж хүнсэндээ хэрэглэхгүй байх 
  12. Хамрын дусаалга цацахдаа болгоомжтой байх
  13. Арьсны нүх сүвээрээ хорт бодисыг авч цусандаа оруулахгүй байх 
  14. Хар тамхи судсаар тарихгүй байх
  15. Биеийн жингээ хадгалах хэрэгтэй юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()