Интернэтэд од болж буй грек бүсгүй

“E! News” телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч грек гаралтай америк бүсгүйг Мария Меноунос (Maria Menounos) гэдэг. Түүний ээж хорт хавдрынхаа дөрөвдүгээр шатанд орсон бөгөөд ээжийгээ асарч байхдаа тэр өөрийгөө яг адилхан өвчнөөр өвчилсөн гэдгээ мэдсэн аж. Мария тархиндаа гольфийн бөмбөгний дайтай хорт хавдартай гэнэ. 

Интернэтэд од болж буй грек бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Маш эрсдэлтэй тархины хагалгаанд орохоор тэр шийджээ. Энэ явдал одоогоос жилийн өмнө болсон бөгөөд хагалгаа маш амжилттай болж, тэрээр хайртай хүнтэйгээ гэрлэсэн юм. Түүний 20 зургийг танд танилцуулж байна.

 

Мария үргэлж эрүүл, гайхалтай үзэсгэлэнтэй харагддаг. 40 настай ч арьс нь 20 настай юм шиг гэрэлтэж, гялалзаж байдаг. Цэцгэн хээтэй даашинзыг өөрийнхөөрөө янзлан өмсчээ.

Хэдхэн өдрийн өмнө төрсөн өдрөө тэмдэглэсэн Мария нөхөртэйгөө зургаа авахуулжээ. Нэг нас нэмсэн ч цаг хугацааг ухраасан мэт залуухан харагдаж байна.

Холоос харвал “Тэр хөөрхөн охин хэн бэ?” гэж дуу алдахаар сайхан харагдаж байна.  Женнифер Лопез ч өрсөлдөгчтэй болжээ.

40 настай ч 20-той юм шиг загварын тайзнаа алхахад болохгүй юм байхгүй. Энгийн цагаан цамц, хар савхин өмдийг хослуулж өмссөн ч маш загварлаг харагдаж байна.

Нүүрээ зузаан буддаггүй ч уруулаа тод улаанаар будах үе байна. Ингэснээр түүний инээд тодорч, бусдад эерэг хандлагыг төрүүлдэг.  Сайхан инээмсэглэл бол хүний хамгийн сайхан чимэг болж өгдөг. Үүнийг ч Мария мэддэг нь тодорхой.

Ийм эрүүл, залуу харагдахын тулд Мария юу уудаг юм бол? Их л амттай, нууц зүйл ууж байгаа нь тодорхой. Мөнхийн залуу харагдуулах ундаа юм болов уу? Хэрвээ тийм бол бидэнд өгөөч.

1990-ээд онд Мария 20 настай л байсан байх. Гэхдээ одоо ч мөн 20-той юм шиг л харагдаж байна. Тэр үед өмсөж байсан хувцсаа гаргаж ирж өмссөн юм болов уу? Цоглог, хөөрхөн харагдаж байгаа нь гарцаагүй.

Эерэг хандлагатай, амьдралд бууж өгөөгүй бүсгүй. Ил задгай хувцаслахгүйгээр тачаангуй харагдаж чаддаг нь түүний 40 настай хэрнээ 20-той харагддаг шиг адил нууцлаг юм.

Нас насанд нь зориулсан хувцас гэж байдаг, гэхдээ энэ нь Марияд огт хамаагүй. Ямар ч хувцас өмссөн гайхалтай сайхан харагддаг тэрээр гэдэснийхээ булчинг бага зэрэг харуулж ч чадна. Энэ нь түүнийг залуухан харагдахад нөлөөлдөг нь гарцаагүй.

Мария цаанаасаа л сэтгэл татам төрхтэй, нүүрээ будаж, хичээж гоё хувцаслах ч шаардлагагүй хөөрхөн бүсгүй. Нүүрээ будаж хүмүүс залуу харагдахыг хүсдэг бол Мария будаггүй бол бүр ч залуухан гээч.

20 настнуудыг ичгэвтэр байдалд оруулж чадахаар үзэсгэлэнтэй бүсгүй маань үсээ дээр боож, нуруу задгай хослол өмссөн нь Холливудын зарим алдартнаас ч сайхан харагдах ажээ.

Нэг ч үрчлээсгүй тэрээр бусдад үлгэр дуурайл болох ёстой нэгэн билээ. Арьс нь унжиж, гандаагүй учир ямар ч хувцас өмссөн сайхан харагдаж чаддаг юм.

Амьдралдаа олон зүйлийг даван туулсан бүсгүйд үсээ тайрах бол хайран биш. Үс, хумсны хойноос харамсдаггүй юм. Үсээ тайруулсны дараа улам л залуухан харагдах болжээ.

Иймэрхүү энгийн хэрнээ чөлөөт хувцаслах нь өөрийг нь улам л залуужуулж байна. Түүнээс гадна энэ төрх нь донжтой хэрнээ загварлаг биш гэж үү. Хүүхнүүд ч түүний хувцаслалтаас санаа авах хэрэгтэй дээ.

2018 оны хавар, зуны чиг хандлагад яах аргагүй шар өнгө орж байгаа. Тиймээс ч Мария шар даашинзаас татгалзаагүй. Энэ өнгө нь ганц түүнийг ч биш бусад хүмүүс өмссөн байхад эмэгтэйлэг, нүд үл салгам харагдуулж чадаж байна.

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг зөвхөн Диснейд л байдаг байх. Тэгвэл Мария тийшээ очжээ. Зураг дээр нөхөртэйгөө.  

40 настай халуухан бүсгүйгээс эгч дүүс хэд гурван зөвлөгөө авсан нь дээр байх аа. Буруу зүйл байхгүй, тийм ээ?

Дээр бид түүнийг ямар үзэсгэлэнтэйг нэлээдгүй их дурдсан. Тэгвэл энэ зураг дээр Мария бүр шатаж байна. Хааяа ч гэсэн хөлөө харуулахад болохгүй юм байхгүй. Түүний бор шаргалтсан арьс нь улаан өнгийн даашинзтай нь гоё зохицож байна.

Мария нөхөртөө хязгааргүй их хайртай. Хорвоо дээрх хамгийн азтай эрчүүдийн нэг мөнөөсөө мөн. Шинэхэн хосууд ч олон жилийг хамтдаа элээсэн гэмээр харагдаж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()