Ууланд 32 жил амьдарсан эмэгтэйн түүх

Аушру Ревутайте (Aušra Revutaite) хэмээх бүсгүй 1982 оноос Казахстаны мөнх цаст ууланд амьдарч буй гэнэ. Тэндхийн зарим уулын оргилыг хүртэл түүний нэрээр нэрлэсэн гэхээр тэрээр эдгээр уулстай амьдралаа салшгүй холбосных билээ. Харин энэ эмэгтэй юуны учир ганцаараа, мөнх цаст хүйтэн ууланд, хэцүү бэрх  амьдралын замыг сонгосон юм бол?

Ууланд 32 жил амьдарсан эмэгтэйн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Литва улсын найруулагч Аудрюс Стонис (Audrius Stonys) мөсөн ууланд амьдардаг бүсгүйн талаар баримтат кино бүтээхийн тулд Казахстан улсыг зорьжээ. Тэрээр баримтат киногоо "Бүсгүй, мөсөн гол хоёр" (The Woman and the Glacier) гэж нэрлэжээ. Түүний энэ баримтат кино Литва улсын "Vilnius International Film Festival" нэртэй кино наадмаас шилдэг киноны шагналыг авсан юм.

Киноны зураг авалт гурван жилийн турш үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд тэрээр дөрвөн удаагийн аялал хийж, гол баатрын талаар мэдэхийг хүссэн боловч тэрээр маш нууцлаг нэгэн байсан гэнэ.

“Хэрвээ чи 30 жилийн турш ганцаараа амьдарвал бусадтай харьцах хүсэлгүй болох биз ээ. Тэр бидэнтэй огтхон ч дуугараагүй, бас ярилцахгүй байсан юм” гэж Аудрюс хэлжээ. 

2

Аушра хэт ичимхий байсан учир түүний амьдралыг өгүүлэх кино бараг л дуугүй гэхэд болно. Азаар Аудрюс энэ бүсгүйн талаар бага ч болов мэддэг хүнтэй таарсан байна. Тэрээр казахын хөгжимчин залуутай таарчээ.

Харин  хамгийн хачирхалтай нь хөгжимчин залуу энэ олон жилийн түүхийг зөвхөн “Шар” хэмээх дуугаар л илэрхийлж чадна гэжээ. Гайхалтай байгаль, домбр хөгжмийн ая, бүсгүйн нохойтой ярьсан яриа болон гол дүрийн баатрын түүх зэрэг нь баримтат киног мартахын аргагүй дүр зурагтай болгож чадсан юм.

3

“Зургийн найруулагч бид хоёр хоорондоо шивнэж ярьж байсан. Яагаад ч юм чанга ярих хүсэл төрөхгүй байлаа. Киноны гол баатар бүсгүй маань надад маш дотно санагдсан” гэж кино найруулагч хэлжээ.

Аушра хүнгүй газар амьдраад удсан болохоор үг дуу цөөнтэй мөн хааяа нэг инээмсэглэдэг байжээ.

"Тэрээр бидэнд талстын хөндийг харуулсан ч зураг дарахыг хориглосон. Энэ түүний хувьд чухал газар байсан байх" гэж үргэлжлүүлэв.

4

Бүсгүй мөнх цаст ууланд 30 жил амьдарсан болохоор тэндхийн уул устай нэгэн цул болсон мэт санагдаж, түүний зан ааш цаг агаарын байдлаас хамаарч өөрчлөгдөж байлаа.

Хачирхалтай ч Аушрагийн сэтгэл санаа таагүй болох үед цасан шуурга болж байсан гэнэ. Нэг удаа зураг авалтын багийнхан бүсгүйтэй маргалдсаны дараа цасан шуурга болжээ. Энэ хэсэг баримтат кинонд багтсан аж.

Аушра амьдралдаа нэгэн том зовлонг туулж өнгөрүүлсэн учир үлдсэн амьдралаа мөнх цаст уулсын ойролцоо өнгөрүүлэхээр сэтгэл шулуудан ийш ирсэн хэмээн дурссан юм.

5

"Зураг авалт үргэлжлэх тусам олон саад бэрхшээл гарч ирсэн. Аушрагийн хувийн орон зайд халдахад тэрээр уурлаж, зураг авалтаас зугтаж байсан юм. Дөрөв дэх аяллын үеэр тэр зураг авалтанд оролцохоос татгалзаж бид зөвхөн мөнх цаст уулын л зургийг авахад хүрч байсан удаатай" гэж Аудрюс хэллээ.

Мөнх цаст ууланд ирэхийн өмнө тэр хэн байсан? Яагаад ирсэн нь одоо хүртэл нууц хэвээр. Аушрад хамаатан садан, ойр дотны хүн байхгүй гэдгийг Аудрюс Стонис олж мэджээ.

6

Нэг удаа мөнх цаст уул, нохой, муураа орхиод бүсгүй яваад өгчээ. 

Явахдаа Аушра автобусанд сууж, нулимсаа арчингаа камераас харцаа нууж байжээ. Бүсгүйн хаашаа явсныг найруулагч мэдээгүй хоцорсон гэнэ. Магадгүй уулын өөр хэсэг рүү явсан юм болов уу. Найруулагч Аушраг мөнхцаст уулнаас бүрмөсөн хагацаж  холдож чадахгүй гэдэгт итгэлтэй байдаг гэнэ. 

Энэхүү баримтат кино зөвхөн нэгэн ганцаардсан эмэгтэй төдийгүй, байгаль ертөнц рүү халдаж буй соёл иргэншлийн талаар өгүүлдэг юм.

7

Баримтат кинонд  станц баригдах үеийн 1956-1958 оны архивын баримт багтаж байгаа. Станцыг баригдах үед 15-16 хүн ажиллаж байсан гэнэ. Кино зураг авалтын үеэр станцыг бүхэлд нь хаасан юм. Зураг авалтанд маш олон цэрэг оролцсон боловч хамгийн сүүлийн аяллын үеэр тэд бүгд кадрын ард үлдсэн байна.

8

Найруулагч Аудрюс Стонисийн "Бүсгүй, мөсөн гол хоёр" киноны албан ёсны трейлэрийг хүлээн авч үзнэ үү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()