1
Хуучин онгоцны буудал
АНУ-ын Виоминг мужид Бар Нунн (Bar Nunn) нэртэй хот бий. 1954 онд нэг иргэн 2.54 км.кв хэмжээтэй онгоцны буудлын талбайг худалдаж авчээ. Тэрээр онгоцны буудлын хуучин барилгуудыг хүмүүст түрээслүүлж мөнгө олдог байсан бөгөөд тус буудлын оршин суугчдын тоо нэмэгдсээр эцэст нь жижиг хот болон хувирчээ.
2
Скайвокерийн гэр
1999 онд нээлтээ хийсэн алдарт "Оддын дайн" киноны гол дүр болох Скайвокерийн төрөлх гэрийн зургийг авахын тулд зураг авалтын багийнхан Тунист бүхэл бүтэн тосгон бий болгожээ. Харин зураг авалт дууссаны дараа нутгийн иргэд тэр тосгонд жинхэнээсээ амьдрах болсон гэнэ.
3
Хаягдлаар бүтээсэн хот
Энэтхэгийн хогийн цэг дээр амьдардаг хүмүүс барилгын хаягдал цуглуулж, өөрсдөдөө зориулан барилга байгууламж бага багаар барьсаар 20 жилийн дотор жижиг хотын дайтай сууринг бий болгожээ.
4
Газрын тосны цооног
Дэлхийн II дайны үед Британийн Засгийн газар Номхон далай дээр олон тооны газрын тосны цооног байгуулж байжээ. Эдгээр цооног 1950-иад оны үед хоосорсон бөгөөд өдгөө аль ч компани, Засгийн газрын мэдэлд байдаггүй аж. Харин 1960-аад оны эхээр Британийн иргэн Пэдди Рой Бэйтс (Paddy Roy Bates) цооногуудын нэгийг "Далайн дээрэмчны бааз" болгох зорилгоор өөрийн болгосон ч удалгүй бодлоо өөрчилж "Sealand" нэртэй улс байгуулж байжээ.
5
Хавцал
Энд хүн амьдарна гэхэд бэрх ч МЭӨ 491 онд Хятадын зүүн хэсэгт байгуулагдсан энэ сүмд лам нар бясалгал хийхээр газар бүрээс цуглардаг байжээ. Одоо ч бий гэсэн шүү.
6
Хуучин хөлөг онгоц
Суэцийн сувгаас холгүйхэн 20-иод хөлөг онгоц ус нь татарсантай холбоотойгоор ийнхүү нам гацсан байдаг. Тухайн бүс нутаг тогтворгүй байгаа учраас дүрвэж яваа хэдэн зуун иргэн эдгээр хөлөг онгоцонд хоргодох болжээ.
7
Газар доор
Мексикийн нэгэн ширгэсэн нуурын доорх нүхэнд бүхэл бүтэн хот байдаг аж. Энэ хотыг 1521 онд испаничууд байгуулж байжээ.