Нас ахих тусам бид арьсаа арчлахдаа юун дээр алддаг вэ?

Он цагийн эрхээр нүүрний арьс суларч, үрчлээс, нөсөө толбо үүсэх магадлал нэмэгддэг. Тиймээс арьсандаа илүүтэй анхаарлаа хандуулж, арчлах хэрэгтэй.  Нас ахих тусам мөрдөх ёстой арьс арчилгааны дүрмүүд гэж байх бөгөөд үүний үр дүнд та үеийнхнээсээ залуу, толигор арьстай харагдаж чадна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Нас ахих тусам бид арьсаа арчлахдаа юун дээр алддаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нүүрээ тогтмол угаах

Нүүрээ тогтмол угаахаас татгалзаарай. Энэ нь арьсыг хэт хуурайшуулж, үрчлээс үүсэх гол шалтгаан болох нь бий. Тиймээс зарим тохиолдолд нүүр цэвэрлэгч сүүн шингэн хэрэглэхээс гадна арьсаа сайтар чийгшүүлж байх хэрэгтэй.

Нүүрээ тогтмол угаах

2 Стресстэх

Стресс бухимдал нь таныг улам бүр хөгшрүүлж, овортой харагдуулах сөрөг талтай. Арьсыг гундааж, үрчлээс нэмэгдүүлэх төдийгүй эрүүл мэндэд ч муугаар нөлөөлж байдаг. Иймд нас ахих тусам сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал бөгөөд энэ нь таныг үзэсгэлэнтэй, залуухан харагдахад туслана. 

Стресстэх

3 Нарны тос түрхэхгүй байх

Нарны хэт ягаан туяа нь арьсыг түлж, цаашлаад хөгшрөлтөнд нөлөөлөн үрчлээс тогтоож байдаг. Та зуны улиралд гадагш гарахдаа нарны тос түрхэж, саравчтай малгай өмсөхөө хэрхэвч мартаж болохгүй. Үүнээс гадна нарны тосыг зөвхөн зун биш, намар өвөл ч гэсэн нүүрэндээ түрхэж, арьсаа хамгаалаарай.

Нарны тос түрхэхгүй байх

4 Сэтгэл хөдлөлөө ил гаргах

Хэт их сэтгэлийн хөдлөл гаргаж, нүүрэндээ өөрчлөлт гаргах нь үрчлээс үүсэх нөхцлийг бүрдүүлж байдаг. Том ангайж инээх, хамаг арьсаа үрчийлгэж орилох, нар руу харж нүдээ онийлгох зэрэг нь таныг үрчлээстэй болгоно. Тиймээс гадагш гарахдаа нүдний шил зүүж, болж өгвөл хэт бухимдаж, нүүрэндээ өөрчлөлт гаргах хэрэггүй. 

Сэтгэл хөдлөлөө ил гаргах

5 Гоо сайхны салонд ордоггүй

Та гоо сайхны салонд тогтмол очиж, нүүрэндээ иллэг хийлгэж, тэжээл өгч байгаарай. Ялангуяа 35 нас давсан бол үрчлээсгүй, элдэв толбогүй арьстай байхыг хүсвэл эргэлзэх зүйлгүй гоо сайхны салонд очих шаардлагатай. Ингэхдээ зөвхөн нүүрний арьсандаа анхаарах биш, бүх биеийн арьсандаа адил үйлчилгээ хийлгэж байгаарай.

Гоо сайхны салонд ордоггүй

6 Буруу хооллодог

Чихэр бол арьсанд хор л гэсэн үг. Аль болох эрүүл хооллож, чихэр, нүүрс устай хоол хүнснээс татгалзаарай. Мөн ус сайн ууж, "омега 3", "омега 6"-аар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй. Энэ нь таны арьсыг эрүүл болоод чанга байлгахад тустай. 

Буруу хооллодог

Та арьсаа хэрхэн арчилдаг вэ? Бидэнтэй хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()