1
"Тэрбумтан эр 2003 онд хоёр дахь эхнэр Иринагийнхаа хамтаар Оросоос Их Британи руу нүүсэн байна. София бол тэдний гурав дахь хүүхэд юм. Таван хүүхдийн эцэг эх болсныхоо дараа тэр 2006 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Хожим орос тэрбумтан 25 настай залуухан бүсгүйтэй гэрлэж, дахин хоёр хүүхэдтэй болсон билээ.
2
3
София ээжийнхээ хамт
4
София өөрийн эгч Анна болон ах Аркади нарынхаа хамтаар 18 сая фунт стерлингийн үнэтэй байранд Суссекст өссөн байна.
5
Тэд гурвуул хамтдаа Лондоны их сургуульд суралцаж байсан бөгөөд сургалтын төлбөр нь жилийн 40 мянган фунт стерлинг аж.
6
Анна Абрамович өөрийн тансаг амьдралыг дүүгээсээ дутахааргүй цахим хуудаснаа сурталчилдаг гэнэ. Нэгэн ярилцлагынхаа үеэр тэрээр сургууль руугаа нисдэг тэргээр ирсэн хэмээн хэлж байсан удаатай.
7
Харин София их сургууль руугаа явахдаа хувийн жолоочтой, сум нэвтэрдэггүй "Range Rover" хөлөглөн явдаг байжээ. Бүсгүй өдгөө Лондон хотод амьдардаг.
8
9
София найзуудынхаа хамт Ибица, Мальдив болон Токиогоор аялах дуртай.
10
11
12
13
Төрсөн эгчтэйгээ хамт оройн зоог барьж байна.
14
Түүний эцэг Роман Абрамович 8.7 тэрбум фунт стерлинг буюу 7 их наяд рублийн эд хөрөнгө эзэмшдэг бөгөөд хүүхдүүдээсээ юу ч харамладаггүй. Тэрээр охиныхоо 18 насны төрсөн өдрийг Стэнфорд Брижийн тоглолтын талбай дээр тэмдэглэж өгсөн байна. Төрсөн өдрийн үйл ажиллагаанд нийт 500 орчим зочин ирж, 30 мянган фунт стерлингийн зардал гарчээ.
15
Хэдийгээр София тансаг амьдралд дассан хэдий ч гараа бохирдуулахаас огт айдаггүй бөгөөд инстаграм хуудаснаа өөрийн хайртай морьд болох Дора, Билли Фраулайн болон Занзибартайгаа авахуулсан гэрэл зургуудаа оруулдаг байна.
16
Өмнө нь София морин спортоор хичээллэдэг байсан бөгөөд олон улсын морин харайлтын тэмцээнд оролцож байсан удаатай. Бүсгүйн инстаграм хуудсанд ихэвчлэн түүний морьдын зураг бий.
17
Түүний эцэг морьдын нэгийг зах зээлийн ханшаас гурав дахин их буюу 500 мянган фунт стерлингээр худалдаж авч өгсөн гэнэ.
18
19
Роман Абрамович хөлбөмбөгийн алдарт "Chelsea" багийн эзэн гэдгийг бүгд мэднэ. Тэрээр 15 жилийн өмнө энэ багийн эзэмшигч болсон бөгөөд "Chelsea"-гийн амжилтад түүний нэр нөлөө, хүчирхэг санхүүгийн хангамж яах аргагүй нөлөөлснийг бүгд дуу нэгтэй хэлдэг.