1
Галактикийн жил
Бидний амьдардаг дэлхий жилд 365 хоногтой. Гэхдээ галактикийн жил гэсэн ойлголт мөн байдаг. Манай нарны аймаг сүүн замыг нэг тойрч эргэхэд 230 сая жил зарцуулах юм. Тэгэхээр хүн төрөлхтөн оршин буй цагтаа сүүн замыг тойрч амжих эсэх нь тодорхойгүй.
Манай нарны аймаг хамгийн сүүлд сүүн замыг тойрч эргэх үед хүн төрөлхтөн үүсээгүй байжээ. Тэр үед үлэг гүрвэлүүд л оршиж байсан. Дараагийн тойргоо хийж дуусахад хүн төрөлхтөн устсан байх магадлал өндөр юм шүү.
Огторгуй хэчнээн том гээч. Гэхдээ ертөнцтэй харьцуулахад маш жижиг гэхээр гайхалтай. Орчлон ертөнц зах хязгааргүй. Гэхдээ дотор нь манай галактик түүнийг тойрч эргэхэд хэр их хугацаа шаардлагатай бол оо?
2
Дэлхий тэнхлэгээ тойрч эргэх хугацаа
Дунд сургуульд байхдаа бид өдөрт 24 цаг байдгийг хичээлээрээ мэдэж авсан. Бодоод үзэхээр өдөр болгон илүү ч үгүй дутуу ч үгүй 24 цаг байдаг нь итгэмээргүй. Гэхдээ зуунаас зуунд дэлхийн эргэлт удааширсаар байгаа. Тэгэхээр өдөрт яг ч 24 цаг байхаа больсон байна. Дэлхий тэнхлэгээ тойрч эргэхэд яг 24 цаг 2.5 миллисекунд зарцуулдаг гэж НАСА мэдэгджээ.
Хэдий 2.5 миллисекунд тийм ч гайхахаар тоо биш ч манай гариг бараг хэдэн тэрбум жил оршиж байгаа билээ. Зуунаас зуун дамжихад дэлхийн эргэлт удааширсаар байвал энэ тоо нэмэгдэх нь мэдээж. Тухайлбал, үлэг гүрвэлийн үед өдөрт зөвхөн 23 цаг л байжээ. Хэрвээ та “Өдөр ямар хурдан өнгөрч байна аа?” гэж боддог бол үлэг гүрвэлийн үед ямар байсан талаар төсөөлөөд үзээрэй.
3
Архитай үүл
Хатуу юм уух дуртай хүмүүсийн хувьд бидний дээгүүр архитай үүл хөвдөг гэж үзвэл яг л мөрөөдлийн зүүд шиг байх болов уу?Астиллагийн оддыг тойрон этилийн спирттэй үүл хөвж байдаг. Жирийн үүл биш шүү. Дэлхийн ямар ч үүлнээс хэд дахин том, тэр ч байтугай нарны аймгаас ч том үүлний бөөгнөрөл гэнэ лээ.
Үүлний диаметр нь нарны аймгаас 1000 дахин том. Мөн биднээс 10.000 гэрлийн жилийн зайд оршдог. Технологийн дэвшлээ огцом ахиулаагүй цагт хүн төрөлхтөн тийшээ энэ яваа насандаа амжиж очихгүй байх даа.
4
Шатаж буй мөс
Гал, мөс хоёр эсрэг биетүүд билээ. Гэхдээ Глиес 436Б (Gliese 436b) нэртэй эксопланет нь шатаж буй мөсөөр бүрхэгдсэн гариг юм. (Манай нарны аймгаас бусад нарны аймгийн гаригийг эксопланет гэж нэрлэдэг юм) Тус гариг биднээс 33 гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд гайхалтай үзэгдлийг бий болгодог.
Одон орончид шатаж буй мөсний үзэгдэл нь тухайн гаригийн үл мэдэгдэх усны тогтолцооноос болж үүсдэг гэж таамаглаж байна. Эксопланетийн гадаргуу 439 хэмийн градус. Гэхдээ үл мэдэх уснаас болж мөсний хатуу төлөв үүссэн байна.
5
Ертөнцийн үнэр
Бид огторгуйн талаар төсөөлөхдөө үзэж, харж, сонсож, мэдэрч болно гэж боддог. Гэхдээ огторгуйг үнэртэй талаар хэн ч төсөөлөөгүй байх. Мэдээж огторгуйд ямар ч сансрын нисгэгч дуулгаа тайлахгүй болохоор яг ямар үнэртэйг нь мэдэх аргагүй. Гэхдээ сансрын нисгэгчийн дуулганы гадаргаас ялгарах үнэрээр шинжиж, таамаглаж болно.
Сансрын нисгэгчид халуун металл, түлэгдсэн мах мэт үнэр тэдний дуулга, хувцаснаас үнэртдэг гэж хэлсэн юм. Яагаад тийм үнэр гардгийг хэн ч сайн мэдэхгүй ч эрдэмтэд үүнийг мөхсөн одны үлдэгдэлтэй холбоотой гэж таамагладаг.
Үүгээр зогсохгүй “Max Planck" институтийн судлаачид сүүн замын дунд хэсгээс бөөрөлзгөнө шиг үнэр гардгийг олж мэдсэн байна. Энэ нь тухайн орчим дахь этилийн эфиртэй холбоотой гэж үздэг. Этилийн эфир нь бөөрөлзгөнийн химийн бүрэлдэхүүнд байдаг аж.
6
Дэлхий хар нүх үүсгэх боломжтой
Их тэсрэлтээр (supernova) дэлбэрч мөхсөн одны бөөм буюу хар нүхийг бид ертөнцийн хамгийн нууцлаг зүйл гэж боддог. Хар нүх үүсэж, бий болох нь маш ховор.
Манай нар хэрэв дэлбэрч мөхлөө гэж үзэхэд хар нүхийг бий болгож чадахгүй. Ингэж бодохоор дэлхий ч мөн адил хар нүх үүсгэж чадахгүй. Гэхдээ сонирхолтой таамаг дэвшүүлж үзье. Хэрвээ дэлхийг гантиг шиг нягт болгож шахвал сүйрч хар нүх бий болгож чадна гэж үзэх эрдэмтэд ч байдаг гэнэ. Учир нь дэлхий зузаан болохоор шахахад хар нүх үүсгэж болно.
7
Хүний тархи
Эрдэмтэд одон орон, огторгуйг олон жил судалж байгаа ч бүх зүйл оньсого шиг хэвээр байна. Бид хэчнээн таавар шиг зүйлүүдийг олж, илрүүлж, учрыг нь тунгаадаг ч хүний тархи хамгийн тааварлшгүй зүйл хэвээр үлджээ.
Хүний тархи тэрбум мэдрэлийн эс, 100 триллион мэдрэлийн судаснаас бүтдэг. Бидний олж нээсэн бусад зүйлтэй харьцуулахад өчүүхэн хэмжээтэй ч хүний тархи илүү ээдрээтэй. Бид хэзээ нэгэн цагт түүнээс илүү хэцүү, тааварлашгүй зүйлтэй таарах нь мэдээж. Гэхдээ одоогийн байдлаар тархи нь хамгийн нууцлаг зүйл хэвээр байна.
8
Оддын хэмжээ
Нар бидний амьдралд маш чухал нөлөөтэй том од билээ. Нар байгаагүй бол хүн төрөлхтөн ийм удаан оршихгүй байсан. Гэсэн ч, нарны аймагтай харьцуулахад нар өчүүхэн жижиг мэт боловч энэ нь ташаа ойлголт юм. Манай нарны аймгийн массын 99 хувийг нар эзэлдэг. Том гаригуудтай хэрнээ нарны аймгийн хүндийн жингийн дийлэнх нь нар өөрөө юм. Ойролцоогоор нэг сая дэлхий наранд багтах боломжтой.
Гэхдээ бусад одтой харьцуулахад нар маш жижиг хэмжээтэй. Тэгэхээр юу болж таарч байна? Тэр олон, том од манай орчлон ертөнцөд хэмжээлшгүй олон байдаг гэхээр бид тоосны ширхгээс ч жижигхэн мэт.
9
Орчлон ертөнцийн нас
Хамгийн анхны хүн зургаан сая жилийн өмнө амьдарч байсан гэгддэг. Урт хугацаа мэт боловч дэлхийн болон орчлонгийн настай харьцуулахад өчүүхэн хугацаа мэт.
Эрдэмтэд дэлхийг 4.5 тэрбум жилийн настай гэж тооцоолсон. Анхны огторгуй 13 тэрбум жилийн өмнө бий болсон хэмээн үздэг. 14 тэрбум жилийн өмнөөс орчлон ертөнц бий болох эхлэл тавигдсан гэж эрдэмтэд итгэдэг.
Хүн хамгийн уртдаа 100 насалдаг гэж үзсэн ч дэлхийтэй, нарны аймагтай, ертөнцийн дэргэд харьцуулшгүй.
10
Харагдахгүй биетүүд
Орчлон ертөнцийн ихэнх зүйлс хүний нүдэнд тэр бүү хэл хамгийн алсын хараатай дуранд ч харагддаггүй. Эрдэмтэд цахилгаан долгионы уртыг хэмжигчийг ашиглан огторгуй дахь бидний төсөөлөх ч үгүй олон зүйлийг харахыг хичээсэн төдийгүй радио долгион, хэт улаан туяа, рентген туяаны дурангуудыг ашиглан олон нээлт хийх гэж оролдсон юм. Эдгээр долгион хэмжилтүүдийн тусламжтайгаар олон зүйлийг нээж, мэдлэг түгээсэн билээ.
Эрдэмтэд манай ертөнцийн ихэнх зүйлс эдгээр төхөөрөмжийг ашигласан ч харагдахгүйг олж мэдсэн. Тэгэхээр бидний мэдэхгүй ямар олон ер бусын үзэгдэл болдог бол?
Огторгуйд хар матери (хар нүх биш, хар энерги) байдаг нь үнэн.
Хар матери гэрлийг сорж авдаггүй, өөртөө ч шингээдэггүй. Бид хэдий хар нүхийг ажиглаж, судалж чадаагүй ч байдаг нь үнэн юм.