Мэнгэний тухай таны үнэн гэж итгэж явдаг худал зүйлс

2018-06-14, 11:27
26,956

Мэнгэ дотроо олон янз байдгийг та мэдэх үү? Зарим мэнгэ төрөлхөөс байдаг бол зарим нь амьдралын явцад үүссэн байдаг. Биеэн дээрх онцгүй байрлалтай, том мэнгэнүүдээ зарим хүн гэрийн нөхцөлд өөрөө авах гэж оролддог нь эрүүл мэндэд асар их хортой юм. Ингээд танд мэнгэтэй холбоотой сонирхолтой мэдээллүүдийг хүргэе. Бидний үнэн гэж итгэж явсан зарим мэдээлэл худал байсныг та бидний бэлтгэсэн дараах мэдээллээс мэдэх боломжтой. 

Мэнгэний тухай таны үнэн гэж итгэж явдаг худал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 ХУДАЛ: Меланома хавдар нь ихэнхдээ нүүр, гаран дээр илэрдэг

Нүүрэн дээр гарсан хачирхалтай мэнгэ, толбонуудыг анзаарахад амар боловч статистик мэдээгээр арьсны хорт хавдрын илрэл нь эрэгтэй хүнд нуруу, эмэгтэй хүний хөл хэсэгт хамгийн түгээмэл байдаг гэнэ. Тийм учраас эмч нар мэнгийг хувцас, гуталтай үрэлцэж, шархлуулах эрсдэл авахаас сэргийлэх хэрэгтэй талаар зөвлөдөг юм. 

Арьсны хавдар, ялангуяа багадаа туссан өвчин нь наранд гарах тусам илүү нэмэгддэг. Удамшилт ч мөн үүнд хамаатай. Хэрвээ таны гэр бүлийн хэн нэгэн уг өвчнөөр өвдөж байсан бол танд ч бас илрэх магадлал өндөр гэсэн үг. 

ХУДАЛ: Меланома хавдар нь ихэнхдээ нүүр, гаран дээр илэрдэг

2 ХУДАЛ: Том, хар бараан, товгор мэнгэнүүд хамгийн аюултай

Өвчний анхан шатанд хавдар ердөө л нэг мэнгэ шиг харагддаг. Хэрвээ таны бие дээр 50-иас их тооны мэнгэ байдаг бол мэргэжлийн эмчид үзүүлж, шаардлагатай шинжилгээнүүдийг өгөөрэй. Цайвар арьстай, цэнхэр нүдтэй, сэвхтэй хүмүүс энэ эмгэгт өртөх эрсдэл ихтэй байдаг. 

Нүдэн дотор байдаг мэнгэ шиг бараан толбонууд нь мөн хорт хавдрын эмчид хандах шалтгаан юм. Ихэнх тохиолдолд ямар нэг гаж нөлөөтэй биш боловч заримдаа хавдрын шинж тэмдэг байх магадлалтай. 

ХУДАЛ: Том, хар бараан, товгор мэнгэнүүд хамгийн аюултай

3 ХУДАЛ: Зөвхөн хавдар үүсгэх магадлалтай мэнгийг л авч болно

Эмч нар таны хүсээгүй ямар ч мэнгийг авах боломжтой. Жишээ нь, таны нүүрэн дээр амархан гэмтэх эрсдэлтэй эсвэл гадаад төрхөнд тань муугаар нөлөөлөх мэнгэ байвал мэргэжлийн хүнээр авахуулахад ямар нэгэн асуудалгүй. 

Хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд авахуулаад, бага зэргийг шинжилгээнд явуулаад үзээрэй. Ингэснээр хавдар үүсэх эрсдэл байгаа үгүйг шалгаж мэдэж болно. 

ХУДАЛ: Зөвхөн хавдар үүсгэх магадлалтай мэнгийг л авч болно

4 ХУДАЛ: Хутгаар мэнгийг авах нь хуучирсан арга

Мэнгэ авахад хамгийн тохиромжтой хэрэгсэл бол мэс заслын зориулалттай хутга. Арьсны гүнд хүрч болдог учраас мэнгэний ойролцоох хавдрын магадлалтай эсийг хутгаар бүрэн авах боломжтой байдаг. Авахуулсан мэнгээ шинжилгээнд өгч хавдрын эс агуулсан эсэхийг мэдэх хэрэгтэй. Хэрэв тийм бол эмчилгээг нэн даруй эхэлнэ.

Харин нүүр, чих, бэлэг эрхтэн, хуруун дээрх мэнгэ ургацагийг авахын тулд эмч нар радио давтамж бүхий мэс заслыг зөвлөдөг. Тусгай төхөөрөмжөөр мэнгийг аваад, гэмтсэн хэсгийг дахин авдаг. 

Лазер, шингэн нитроген болон бусад аргаар мэнгэ авдаг газруудаар үйлчлүүлэхгүй байх нь зүйтэй. Эдгээр нь нэмэлт шинжилгээ хийдэггүй бөгөөд хэрэв халдвар авснаа мэдэхгүй бол 6-8 сарын дараа амь насаа алдах ч эрсдэлтэй. 

ХУДАЛ: Хутгаар мэнгийг авах нь хуучирсан арга

5 ХУДАЛ: Зарим хүн төрөлхийн их сэвхтэй байдаг

Олон тооны мэнгэ, сэвхтэй байхыг мэргэжлийн хэллэгээр "dysplastic nevus syndrome" гэж нэрлэдэг бөгөөд эдгээрийн аль нь ч хорт хавдар болох эрсдэлтэй. Ийм хүмүүс микроскопоор арьсныхаа нөхцөл байдлыг шалгуулж үзэх хэрэгтэй юм. Ингэснээр мэнгэний хэв байдал, өнгө зэргийг шинждэг. 

Сэвхтэй хүмүүс нарны хэт ягаан туяанд хамгийн эмзэг мэдрэмтгий байдаг. Арьсны толбо нь меланин боловсруулах эсийн тоо цөөнтэй учраас мэнгэнээс цайвар харагддаг юм. Сэвхтэй нүүртэй хүмүүс SPF 35 болон түүнээс дээш хамгаалалттай тос түрхэх хэрэгтэй. 

Төрөлхийн мэнгэнүүдийн ихэнх нь эрүүл мэндэд аюулгүй ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байхад илүүдэхгүй. 

ХУДАЛ: Зарим хүн төрөлхийн их сэвхтэй байдаг

6 ХУДАЛ: Мэнгээ ямар нэг байдлаар гэмтээсэн бол заавал авахуулах хэрэгтэй

Нэн түрүүнд та халдвар авахаас сэргийлэхийн тулд мэнгийг арчиж цэвэрлэх хэрэгтэй. Үүний дараа эсийн нөхөн төлжилтөнд зориулсан эм бэлдмэл түрхэнэ. Аль болох хурдан мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авна. 

Мэнгэ хууларч гэмтэх нь заавал авахуулах хэрэгтэй гэсэн үг биш боловч нэг гэмтсэн мэнгэ дахин гэмтэх магадлал өндөр байдаг. Мэргэжлийн эмчид хандаж, өөрт тохирсон зөвлөгөө аваарай. 

ХУДАЛ: Мэнгээ ямар нэг байдлаар гэмтээсэн бол заавал авахуулах хэрэгтэй

7 ХУДАЛ: Мэнгээ хуулбал хавдар тусна

Мэнгэ ямар нэг байдлаар гэмтсэнээс болж хорт хавдар үүсдэг гэсэн баталгаа байхгүй. Ихэнх тохиолдолд гэмтсэн мэнгэ нь хорт хавдар үүсгэдэг. Энэ тохиолдолд өвчний эд гэмтэж, хавдрыг хурдасгадаг. 

Нөгөө талаар мэнгэ орчимд цус байгааг хараад мэнгээ гэмтээжээ гэж бид ойлгодог. Энэ нь маш аюултай шинж тэмдэг учраас тоохгүй орхиж  огт болохгүй.

ХУДАЛ: Мэнгээ хуулбал хавдар тусна

8 ХУДАЛ: Бор арьстай хүмүүст нарны тос шаардлагагүй

Бор, өнгөт арьстай хүмүүс нарны хэт ягаан туяанаас хамгаалахын тулд ямар нэг зүйл хэрэглэх шаардлагагүй гэдэг нь огт худал. Хэрвээ таны арьс Африкийн зааных шиг зузаан биш л бол нарны хэт ягаан туяанаас үргэлжид өөрийгөө хамгаалах нь зүйтэй. Нарны малгай өмсөж, байнга наранд байх зэргээс татгалзаарай. 

ХУДАЛ: Бор арьстай хүмүүст нарны тос шаардлагагүй

9 ХУДАЛ: Үүлэрхэг болон бороотой өдөр арьс борлохгүй

Нарны хэт ягаан туяа нь үүлний цаанаас нэвт тусах чадвартай ч цацраг нь цаг агаарын байдлаас хамааран өөрчлөгдөж байдаг. Сүүлийн үеийн ухаалаг утасны цаг агаарын аппууд дээр хэт ягаан туяаны хэмжээг шууд харуулдаг болсон билээ. Тиймээс та арьсаа борлохоос урьдчилан сэргийлэх боломжтой. 

Хэрвээ хэт ягаан туяаны хэмжээ 1 эсвэл 2 байвал SPF 30-тай нарны тос түрхэнэ. Харин 3-7-гийн хооронд байвал малгай өмсөж, шилээ зүүн, хөл, гараа халхалсан сул хувцас сонгоорой. 7-гоос их байвал аль болох сүүдэрт явж, биеийнхээ ил гарсан хэсэгт нарны тос түрхэж, 11.00-17.00 цагийн хооронд гадаа гарахаас татгалзаарай. 

ХУДАЛ: Үүлэрхэг болон бороотой өдөр арьс борлохгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()