Дэлхийн хамгийн бяцхан ээжийн нууцлаг хувь тавилан

1933 онд Перугийн Тикрапо тосгоны нэгэн ядуу гэр бүлд Лина Медина хэмээх  охин мэндэлжээ. Харин үүнээс таван жилийн дараа бяцхан охин дэлхийн хамгийн залуу ээж болсон байна. Энэ хачирхалтай тохиолдлыг анагаах ухааны салбарын эрдэмтэд, эмнэлгийн байгууллагын эмч нар одоо хүртэл судалж байгаа ч учрыг нь тайлж чадаагүй хэвээр.

Дэлхийн хамгийн бяцхан ээжийн нууцлаг хувь тавилан

1

Мединаг таван настай байхад түүний гэдэс томорч эхэлсэн бөгөөд охин үргэлж л гэдэс өвдөж байна хэмээн гомдоллох болжээ. Мэдээж, санаа нь зовсон эцэг эх охиныг хамгийн ойр байрлах эмнэлэгт хүргэсэн аж. Эмч нар охиныг хавдартай гэж таамаглаж байсан ч шинжилгээний хариу гарсны дараа Линаг долоон сартай жирэмсэн болохыг нь тодорхойлсон байна.

2

Таван нас долоон сартай байх үедээ бяцхан Лина хийсвэр хагалгаа хийлгэж, хүүтэй болсон гэнэ. Хүү 1939 оны тавдугаар сарын 14-нд төржээ.

3

Медина 2700 гр цоо эрүүл хүүхэд төрүүлсэн бөгөөд эсэн мэнд амаржихад нь тусалсан эмчийн нэрээр буюу хүүг Жерардо хэмээн нэрлэсэн байна.

4

Хийсвэр хагалгаа хийх үед охины нөхөн үржихүйн эрхтэн бүрэн хөгжсөн болохыг эмч нар мэдсэн бөгөөд охины сарын тэмдэг гурван настай байхад нь эхэлсэн гэж тодорхойлжээ.

5

Жерардо ээжийгээ өөрийнхөө эгч гэж боддог байсан ч түүнийг 10 нас хүрмэгц бүх үнэнийг хэлсэн байна.

6

Хэсэг хугацаанд Мединагийн аавыг хүчингийн хэргээр хорьж байсан боловч нотлох баримт байхгүйн улмаас суллажээ. Охины жирэмсэн болсон нөхцөл байдал одоог хүртэл нууцлаг хэвээр байгаа гэнэ.

7

2002 онд эх баригч Хосе Сандовал өөрийн номонд "Медина сэтгэл зүйн хувьд эрүүл саруул хүүхэд байсан. Хүүтэйгээ тоглохоос илүү барбигаар тоглох дуртай" гэж бичжээ.

8

Мединагийн хүү эрүүл саруул өсөж торнисон ч 1979 онд 40 насандаа нас барсан гэнэ.

9

1972 онд Медина Рауля Хурадотай гэрлэж дахин нэг хүүтэй болжээ. Медина 2015 оны арваннэгдүгээр сарын 8-нд зүрхний шигдээс өвчнөөр нас барсан байна.

Зүүн гар талаас 18 настай Жерардо болон 23 настай Медина нар.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()