Таны хөл өвдөөд байвал энэ аргыг хэрэглээд үзээрэй!

Хөл бол хамгийн чухал хөдөлгөөний эрхтэн билээ. Хөлөө арчилж, иллэг хийх нь өвдөг, нуруу, өгзөг гэх мэт олон өвчлөлүүдээс сэргийлдэг байна. Мэдрэлийн цэгт иллэг хийх нь Азид, тэр дундаа Хятадад 5000 жилийн өмнө үүссэн арга бөгөөд зүү тавих эмчилгээтэй нэлээд төстэй юм. Мэдрэлийн цэгийг хөлийн хуруунуудын байрлалыг ашиглан олдог бөгөөд эдгээр цэгүүдэд иллэг хийснээр, биеийн бүх хэсгийг эрүүлжүүлэх боломжтой байна. Дараах 5 дасгал нь таны хөлийг эрүүлжүүлэхийн сацуу биеийг тэнцвэртэй, гоолиг харагдуулахад туслах болно. 

Таны хөл өвдөөд байвал энэ аргыг хэрэглээд үзээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бие халаалт

Ямар ч дасгалыг хийхийн өмнө бие халаалтыг заавал хийж байх хэрэгтэй юм. Энэхүү бие халаалтыг хийхийн тулд хөлөө нийлүүлж, цэх зогсоод, өвдгөө бага зэрэг нугалан 10 тоолоорой. Үүнийг 3 удаа давтан, өдөрт 10 удаа хийвэл үр дүнтэй. 

Бие халаалт

2 Өлмий дээрээ явах

Та энэ дасгалыг хийхийн тулд заавал балетчин байх албагүй. Өлмий дээрээ явах үед хөлийн булчин, шөрмөс маш сайн чангардаг. Энэ дасгалыг хийхдээ өлмий дээрээ тогтож, 20 секундын турш нааш цааш алхаарай. 10-15 секунд амарсны дараа дахин давтах маягаар 5 удаа хийгээрэй. Өдөрт 2 удаа үүнийг хийх хэрэгтэй.

Өлмий дээрээ явах

3 Хөлөө эргүүлэх

Хөлийн шагай нь хөдөлгөөнтэй байхын сацуу уян хатан байх нь маш чухал. Шагай гэмтэж, хатуурах, хэт их ачаалал үүсэх нь нуруу, үе мөчний олон асуудлуудын эх үүсвэр болдог. Энэ дасгалыг хийхдээ нуруугаараа дээш харж хэвтээд нэг хөлөө өргөнө. Өргөсөн хөлийнхөө шагайг нар зөв 10 удаа эргүүлэх хэрэгтэй бөгөөд, нөгөө хөлөндөө ч мөн 10 удаа хийгээрэй. 

Хөлөө эргүүлэх

4 Сунгалтын дасгал

Энэ дасгал нь хүний хөлийн уланд байдаг тэнцвэрийг олох үүрэгтэй булчинг хөгжүүлэх дасгал юм. Үүнийг хийснээр та элдэв бэртэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой. 

Дасгалыг хийхийн тулд уяа, эсвэл тууз бэлдэж, орны хөлнөөс уяарай. Дараа нь газар суугаад 2 хөлөө тэгшилж, нийлүүлнэ. Хөлийнхөө хуруунуудад уяаны нөгөө үзүүрийг тогтоосны дараа өвдгөө нугалж, 5 удаа татаарай. Энэ дасгалыг нэг хөлөндөө 10 удаагийн давтамжтай хийх хэрэгтэй. 

Сунгалтын дасгал

5 Харандаатай дасгал

Энэ дасгал нь маш энгийн бөгөөд хаана ч хийж болох дасгал юм. 1 ширхэг харандааг бэлдэж, шалан дээр тогтоон тавина. Түүнийг хөлийн хуруугаараа авч, 10 секунд бариарай. Уг дасгалыг хийхэд нэг хөлөнд 5 минутыг зарцуулах юм. 

Харандаатай дасгал

Та өдөрт 15 минутыг зарцуулж, эдгээр дасгалыг хийснээр үе мөчний өвчнөөс бүрэн ангижрах боломжтой!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()