Мумбай хотоор аяласан нь

2013-02-16, 02:57
23,366
Блогчин Виталий Раскалов Ази тивээр аялал хийж байгаа бөгөөд түүний аялалын эхний хэсэг ийнхүү олон түмэнд ил болжээ. Түүний энэхүү үйл ажиллагаа нь "Urban Exploration" төслийн дор явагдаж байгаа гэнэ. Тэрээр хэлэхдээ: "Мумбайн хослол миний гайхшралыг маш их төрүүлсэн. Мумбайд орчин үе болон эрт дээр үе, ядуурал болон баян тансаг амьдрал хослон байдаг. Энэхүү хотод маш их хэмжээний шөнийн цэнгээний газар, клуб болон шашны газрууд бас бий. Мөн хамгийн их борчуудын хороолол болон хамгийн өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй орон бол Мумбай юм" -гэжээ. Ингээд Энэтхэгийн томоохон хотуудын нэг болох Мумбайн тухай фото мэдээллийг сонирхоцгооё.
Мумбай хотоор аяласан нь
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Мумбайн Их сургууль. Энэтхэгийн колончилолын үед баригдсан гайхалтай архитектуртай барилга.

Mumbai01 www.caak.mn

2. Элчин сайдуудын байр.

Mumbai02 www.caak.mn

3.

Mumbai03 www.caak.mn

4. Мумбайн Их сургууль болон крикетийн талбай.

Mumbai04 www.caak.mn

5. Крикет нь Мумбайд нэлээд алдартай спортын төрөл бөгөөд хотын ихэнхи иргэд тоглодог. Мумбайд крикетийн хоёр томоохон Олон Улсын крикетийн талбай болох “Ванкхид” болон “Брабурн” байдаг. Харин хөл бөмбөг хотын хоёр дахь томоохон спортын төрөл юм.

Mumbai05 www.caak.mn

6.  Чхатрапати Шиважи вокзал.

Mumbai06 www.caak.mn

7.

Mumbai07 www.caak.mn

8. Байшингийн дээврүүдийн зарим дээр нь айл амьдрах тохиолдол ч байдаг. Харин байшингийн дээвэр дээр гарахад их хэцүү. Учир нь байшин бүрт манаач байдаг бөгөөд тэд зөвхөн хинди хэлээр ярьдаг учир ямарваа нэг зүйлийг тайлбарлахад хүндрэлтэй.

Mumbai08 www.caak.mn

9. Мумбайн усан зогсоол.

Mumbai09 www.caak.mn

10. 1911 оны 12 сард "Георга V" хааны айлчлалын үед зориулан барьсан Энэтхэгийн үүд хаалга. Таж-Махал зочид буудлын дээврээс авсан зураг. Энэхүү хаалгаар орж гарахад маш хэцүү бөгөөд урт дарааллалд зогсох хэрэгтэй болдог гэнэ.

Mumbai10 www.caak.mn

11. Энэтхэгийн далай.

Mumbai11 www.caak.mn

12. Мумбай нь Энэтхэгийн баруун эрэг дээр оршдог.

Mumbai12 www.caak.mn

13. Хотын төв. Мумбайн тэнгэр баганадсан барилгууд.

Mumbai13 www.caak.mn

14. Эдгээр тэнгэр баганадсан барилгуудын нэг нь 5 одтой Four Seasons зочид буудал юм. Буудлын эргэн тойронд борчуудын хороолол болон орчин үеийн гайхалтай барилгууд бий.

Mumbai14 www.caak.mn

15. Харамсалтай нь ресторан руу оруулаагүй. Тиймээс дээвэр дээрээс зургийг нь дарлаа.

Mumbai15 www.caak.mn

16. Буудлын өндөр нь 130 метр бөгөөд Мумбайн хамгийн өндөр 20 барилгын тоонд ордог.

Mumbai16 www.caak.mn

17.

Mumbai17 www.caak.mn

18. Борчуудын хорооллолын эргэн тойрон.

Mumbai18 www.caak.mn

19. Нэг талд нь борчуудын хороолол, эсрэг талд нь орчин үеийн барилгууд. Гайхалтай хослол.

Mumbai19 www.caak.mn

20.

Mumbai20 www.caak.mn

21. Mahalaxmi дүүргийн морин тойруулга.

Mumbai21 www.caak.mn

22.

Mumbai22 www.caak.mn

23.

Mumbai23 www.caak.mn

24. Lower Parel станцын ойролцоох Peninsula Business Park.

Mumbai24 www.caak.mn

25. Мумбаи-Сентрал гудамж.

Mumbai25 www.caak.mn

26.

Mumbai26 www.caak.mn

27. Империал хэмээх тэнгэр баганадсан барилгуудтай гудамж. Энэхүү гудамжны хамгийн өндөр барилга нь 240 метр юм.

Mumbai27 www.caak.mn

28.  Palais Royale нь тун удахгүй Мумбайн хамгийн өндөр барилга буюу 320 метрийн өндөртэй тэнгэр баганадсан барилга болох юм байна. Бид энэхүү барилгын дээвэр дээр гарахыг ихэд хичээсэн боловч Энэтхэгийн манаач нар барилгаа үнэхээр сайн хардаг юм байна гэдгийг ойлгосон.

Mumbai28 www.caak.mn

29.

Mumbai29 www.caak.mn

30. Мумбай-Сентрал дүүргийн нэгэн байшин дээрх хүүхдийн тоглоомын талбай.

Mumbai30 www.caak.mn

31. Чхатрапати Шиважи хамгийн их хүнтэй вокзал. Энэтхэгийн үндэсний баатар Чхатрапати Шиважийн нэрээр нэрлэгдсэн байна.

Mumbai31 www.caak.mn

32. Энэхүү вокзал нь Мумбайн бэлгэ тэмдэг болдог байна. Мөн 2004 онд дэлхийн өвийн санд багтжээ. Вокалын архитектурын хувьд Викториягийн сэргэн мандалтын үе болон Энэтхэг-сарацийн хэв мягтай юм байна.

Mumbai32 www.caak.mn

33. Өдрийн цагаар вокзалын дээвэр дээр гарна гэж үгүй бөгөөд Настя бид хоёр шөнө гарч, түүний төв дээр ирсэн юм.

Mumbai33 www.caak.mn

34. Вокзалын дотоод засал чимэглэл нь үнэхээр гайхалтай.

Mumbai34 www.caak.mn

35.

Mumbai35 www.caak.mn

36. Харамсалтай нь шөнийн цагаар хотод бараг л гэрэлгүй.

Mumbai36 www.caak.mn

37. Хотод метро байдаггүй учир хүмүүс нь голдуу цахилгаан галт тэргээр явдаг бөгөөд маш их хүнтэй байдаг байна.

Mumbai37 www.caak.mn

38. Дхарави хэмээх энэхүү гудамж нь Азийн хамгийн олон хүн амтай борчуудын хороолол юм. Энд ойролцоогоор нэг сая гаруй хүн амьдардаг байна.

Mumbai38 www.caak.mn

39.

Mumbai39 www.caak.mn

40.

Mumbai40 www.caak.mn

41. Дхаравид нэг сая гаруй хүн амьдардаг. Ийм олон хүн амтай борчуудын хороолол Ази тивд үгүй. Дхаравид хувийн болон улсын сургууль, дэлгүүр цэцэрлэг гээд бүхий л зүйл байдаг. Мөн 10-11кв.м талбайд зарим тохиолдолд 8-10 хүн амьдрах нь ч бий.

Mumbai41 www.caak.mn

42. Дхаравид нэг өрөө хөлслөхөд сарын 3-5 доллар байдаг байна.

Mumbai42 www.caak.mn

43. Мумбайн хүн амын ихэнхи нь халдашгүй нийгмийн бүлэгт буюу каст-д хамаарагддаг. Халдашгүй нийгмийн бүлгийнхэн дөрвөн варнагийн тоонд багтдаггүй байна. Халдашгүй кастуудыг эрхэлж буй ажил, амьдарч буй газраар нь ангилдаг.

Mumbai43 www.caak.mn

44. Борчуудын хороололын эргэн тойронд дүүрэн хог, хүүхдүүд, амьтад гээд нэлээд эмх замбараагүй байдаг. Энэхүү хороололд гадаадын иргэн, жуулчид зочлох нь юу л бол...

Mumbai44 www.caak.mn

45. Махим-Жунктион станцын ойролцоох хороолол.

Mumbai45 www.caak.mn

46. Ингээд Мумбайн аялал дууслаа.

Mumbai46 www.caak.mn

47. Ээлжит аялал маань Бангкок байх болно.

Mumbai47 www.caak.mn

Мумбай хот нь 13.66 сая хүн амаараа дэлхийд Шанхайн дараа хоёрт жагсана. Мумбай нь Энэтхэгийн худалдаа арилжаа болон үзвэр үйлчилгээний төв бөгөөд нийт ҮНБ-ий 5 хувийг, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 25 хувийг, далайн худалдааны 40 хувийг гаргадаг бөгөөд мөнгөний гүйлгээний 70 хувь энэ хотоор дамждаг.

Мумбай нь дэлхийн хамгийн том санхүүгийн төвүүдийн нэг бөгөөд Энэтхэгийн нөөц банк, Бомбейн Хөрөнгийн Бирж, Энэтхэгийн Үндэсний Хөрөнгийн Бирж, мөн олон томоохон компаниудын төвүүд байрладаг газар юм. Мумбайд Болливуд гэгч Энэтхэгийн Хинди кино, телевизийн үйлдвэр оршдог. Энэ хотын бизнесийн боломжууд болон амьдралын сайн чанар нь Энэтхэг даяарх олон хүмүүсийг татдаг бөгөөд энэ нь Мумбайг олон үндэстэн, урлаг нийлсэн хот болгож чадсан юм.

Text source: mn.wikipedia.org

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()