Ибиза арал дээр гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлсэн хосуудын өв тэгш бие галбир.
Жеоржина аль ч өнцгөөс гайхалтай харагдахгүй байна гэж үү?
Жеоржина саарал өнгийн спорт цээживчийг ижил өнгийн дотуур хувцастай хослуулан өмссөн нь түүнд гайхалтай сайхан зохиж байв. Мөн түүний ядам хуруунд алмаазан шигтгээтэй бөгж нь содон гэгч нь гялалзаж байлаа.
Харин Роналдо усны богино өмд, саравчтай малгайтай энгийн харагдаж байгаа биз.
Роналдо болон түүний найзууд далайн усанд сэрүүцэнгээ их таатайгаар хөөрөлдөцгөөж байгаа нь.
Роналдогийн том хүү Жуниор их том болжээ. Тэд үнэхээр халуун дотно сайхан гэр бүл болсон бололтой.
Тэр зургаахан сарын өмнө төрсөн гэхэд итгэмээргүй сайхан байгаа биз.
Аз жаргалтай гэр бүлийн халуун дулаан уур амьсгал.
Хосууд анх 2016 оны арваннэгдүгээр сард танилцсан бөгөөд нэг жилийн дараа бяцхан Алана охиноо өлгийдөн авсан билээ.
2017 оны зургадугаар сард Роналдогийн ихэр хүүхдүүд болох Эва, Матео нар АНУ-ын эмнэлэгт тээгч эхээс мэндэлсэн бөгөөд хөлбөмбөгч эр хэсэг хугацаанд тэдэнтэйгээ хамт Мадридад байжээ. Харин ихрүүдийг нь төрснөөс таван сарын дараа түүний найз бүсгүй болох Жеоржина нь охин төрүүлсэн юм.
Түүний хүү дөнгөж долоон настай бөгөөд Кристиано Жуниор аль хэдийнэ биеэ даасан том хүү шиг харагдаж байлаа.
Хаа ч хамтдаа цуг халуухан хосууд. Тэд бие биедээ маш их хайртай болох нь илт харагдаж байлаа.
Жеоржинагийн бие галбирыг алмайран зогсох Роналдо.
Роналдо хэдийгээр Аваргуудын лигийн шигшээ тоглолттой завгүй байгаа ч гэр бүлдээ цаг зарцуулж байгааг харахад тэр үнэхээр түүнд маш их хайртай бололтой.
Тэд яг л сэтгүүлийн зураг авалтанд орж байгаа юм шиг харагдахгүй байна гэж үү?
Том хүү Жуниор нь ч гэсэн тээгч эхээс төрсөн гэсэн цуурхал ч байдаг.
"UEFA" Аваргуудын лигийн аваргын төлөө тоглолт Украины нийслэл Киевт болох юм.
Наранд түлэгдэхгүй гэж нимгэн торон цамц өмсөж буй Жеоржина.
Тэд маш халуухан байсныг хэлэх хэрэгтэй болов уу?