Дэлхийн хамгийн хүйтэн газар хүмүүс хэрхэн амьдардаг вэ?

Нарны гэрлийн тусгал нь сэтгэл хөдлөлийн серотонин дааврын хэмжээг нэмэгдүүлдэг бөгөөд нарны гэрлийн дутагдал бидний сэтгэл санаа болон бие махбодод муугаар нөлөөлж байдаг. Ялангуяа зүрх судас болон арьс үсэнд онцгой муу нөлөөтэй. Энэ бүхнээс харахад нарны гэрэл бидний амьдралд ийм их хэрэгтэй байхад хэзээ ч нар манддаггүй газар амьдардаг хүмүүс яаж амьдардаг бол?

Дэлхийн хамгийн хүйтэн газар хүмүүс хэрхэн амьдардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Туйлын шөнө гэж юу гэсэн үг вэ?

Туйлын шөнө гэдэг нь нар өдрийн ихэнх хугацаанд тэнгэрийн хаяанаас болж харагдахгүй байхыг хэлнэ. Энэ нь дэлхийн эргэх тэнхлэгийн налуутай холбоотой бөгөөд тойргийн хавтгай чиглэл рүү эргэх үед энэ үзэгдэл тохиолдоно. Харин туйлын шөнийн үргэлжлэх хугацаа нь тухайн газрын байрлалтай холбоотой бөгөөд хэдий чинээ туйл руугаа ойрхон байна төдий чинээ удаан туйлын шөнө үргэлжлэх болно. Туйлын хамгийн урт шөнө бүр хагас жилээр үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд нар ердөө нэг удаа мандаж, нэг удаа л жаргана. Харин хамгийн богино туйлын шөнө ердөө нэг өдөр үргэлжилдэг.

Мөн энэхүү байдлын эсрэгээр туйлын өдөр гэж байдаг бөгөөд энэ тохиолдолд нар тэнгэрийн  хаяаны цаагуур орж жаргадаггүй учир шөнө ч өдөр мэт байх тохиолдол гардаг.

 

1 Туйлын хамгийн том хот

Мурманск нь хойд туйлын бүсэд орших дэлхийн хамгийн томоохон хотуудын нэг юм. Сонирхолтой нь 12 сарын 1-нээс 1 –р сарын 11-ний хооронд энэ газар нар огт манддаггүй бөгөөд 42 хоногийг харанхуйд өнгөрүүлдэг. Энэ хугацаанд ихэнх оршин суугчид туйлын шөнө дуусахыг хоног тоолон хүлээж нойрмог байдалтай байдаг. Ингээд “Туйлын шөнө” дуусмагц хотын иргэд бүжиг, наадам зохион байгуулж нарыг угтаж авдаг. Гэхдээ нар эхний ээлжинд ердөө 10 минутын хугацаатай л манддаг. Гэхдээ Гольфстримын урсгалын ачаар хойд туйлд оршиж буй хамгийн дулаан хот бол Мурманск юм. Энд цельсийн хасах 30-40 градус хүрэх бол энгийн үзэгдэл бөгөөд ямар ч утаагүй цэвэр тунгалаг агаартай байдаг. 

Туйлын хамгийн том хот

2 Амьдрал үргэлжлэдгээрээ үргэлжилнэ

Хэдийгээр хойд туйлд нар бараг манддаггүй ч тэдний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэх болно. Учир нь хүмүүс амьдарч буй газар, орондоо дассан байдаг. Гэвч тэдний зарим нь сэтгэл санааны гүн хямралд ордог бол зарим нь зөвхөн илүү ихээр унтахыг хүсдэг байна. Харин зарим нь долоо хоног ч болов өмнөд хэсэг рүүгээ явдаг бөгөөд энэ нь хойд туйлын хүнд хэцүүг давахад бага ч болтугай нэмэр болдог аж.

Амьдрал үргэлжлэдгээрээ үргэлжилнэ

3 Кварц ба загасны тос

Насанд хүрэгчдийг бодвол хүүхэд, багачууд нарны гэрлийн дутагдалд илүү их ордог. Тиймээс хойд туйлын иргэд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлааг дэмжихийн тулд эрт дээр үеэс төрөл бүрийн аргыг ашиглаж эхэлсэн юм. Жишээлбэл: Хагас зууны өмнө хүүхдүүдэд цэцэрлэг дээр нь нэг халбага загасны тос өгдөг байсан боловч муухай амттай байснаас нь болоод хүүхдүүд ууж чадахгүй байсан юм. Харин дараа нь улаан түрстэй талхаар солив. Ингээд эцэст нь кварцын аргыг ашиглах болсон бөгөөд хүүхдүүд нарны хамгаалалттай шил зүүж хурц гэрэлтэй кварц талстуудыг тойрон зогсдог байсан байна. Харин орчин үед техник технологи хөгжсөн учир энэ аргыг хэрэглэхээ больсон бөгөөд загасны тосыг боловсронгуй болгож капсулд хийх болжээ. Мөн өвлийн улиралд хүүхдүүдэд Д амин дэм болон тайвшруулах үйлчилгээтэй ургамлын ханд өгдөг.

Кварц ба загасны тос

4 Швед жор

Кируна бол Шведийн хамгийн хойд хэсэгт байрладаг хот бөгөөд оршин суугчид нь өдрийн ихэнх хугацааг харанхуйд өнгөрүүлдэг. Мэдээж, харанхуйд амьдрах нь тийм ч таатай биш учир тэд аз жаргалтай байх өөрийн гэсэн жортой гэнэ. Нэгдүгээрт, тэд 2 цаг тутам завсарлага авч халуун цай амтат жигнэмэг иддэг. Хоёрдугаарт, Шведүүд саунд маш их дуртай бөгөөд нэгэн сонирхолтой үйлдэл хийдэг нь саунд сууж байгаад шууд гарч цас руу үсрэх юм. Энэ бол тэдний хувьд эрч хүчээр цэнэглэгдэх нэг арга гэнэ. 

Швед жор

5 Нүд гялбам гэрэл

Хойд туйлын орнуудад үд дундын үед тэнгэрт нь хөх, ногоон өнгийн туяа үзэгддэг бөгөөд хэрэв цаг агаар тогтуун байвал 3 цаг орчим үргэлжилдэг.

"Ийнхүү хотод үргэлж харанхуй байдаг учраас хотуудад гэрэлтүүлгийг маш сайн хийсэн бөгөөд харанхуй гудамж хэзээ ч таарахгүй. Өдөр шөнийн аль ч үед ном унших боломжтой” хэмээн Норильскийн оршин суугч эмэгтэй хэлсэн байна. Харин энэ үеэр хүмүүсийн хардаг цор ганц байгалийн гэрэл бол сарны гэрэл юм. Бүтэн сар гарах үед сарны гэрэл маш хурц гэрэлтдэг учир нүд гялбам мэт санагддаг аж.

Нүд гялбам гэрэл

Нутгийн оршин суугчид туйлын амьдралдаа аль хэдийн дасан зохицсон байдаг бол шинээр ирсэн хүмүүст энэ нь хүндхэн даалгавар болдог байна. Үүний нэгэн жишээ бол "Quora" сайтын үүсгэн байгуулагч хэдэн жилийн турш Норвегит амьдарсан бөгөөд шөнийн цагаар ажиллахад маш хүндрэлтэй байдаг учир бүтээлч байдал алдагддаг гэжээ.

Саха дахь Тикси тосгон

6 Маш их унтаж жин нэмнэ

Хэдийгээр өдөр өдрөөр энэ байдалд дасах хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр төсөөлнө. Ингээд маш их унтаж байгаа учир бага багаар жин нэмж эхэлнэ. Үүнээс гадна өглөөний 3-5 цагийн хооронд гаргасан шийдвэр нь тийм ч  зөв шийдвэр байж чаддаггүй учраас туйлын иргэд зул сараас эхлэн 2-р сар хүртэл толгойд орж ирсэн бодол, санаагаа хэрэггүй санаа гэж үздэг.

Ингээд хүнд хэцүү үеийг давсны дараа байгаль дэлхий тэдэнд “туйлын өдөр”-ийг бэлэглэдэг. Хэдийгээр “туйлын өдөр” буюу хэд хоног тасралтгүй нартай байх үзэгдэл нь нойрны хэмнэлд муугаар нөлөөлдөг ч сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг байна.

Маш их унтаж жин нэмнэ

Бонус: Хойд туйлд ч мөн зэргэлээ харагддаг

Та зөвхөн элсэн манханд л зэргэлээ харагддаг гэж бодож байна уу? Агаарын хэм −50 °C байх үед энэ хүйтэн тал газар ч мөн зэргэлээ харагддаг гэвэл та итгэх үү? Ойр хавьд буюу 300 км дотор ямар ч хот суурин байхгүй үед энэ үзэгдэл харагдах нь олонтаа...

Бонус: Хойд туйлд ч мөн зэргэлээ харагддаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()