Үүнийг 7 хоногийн турш идэхэд миний биед дараах өөрчлөлт гарсан!

2018-05-25, 14:16
6,207

Шинэхэн цоохор майлзны 95 хувь нь уснаас бүрддэг учраас биед өгөх үр өгөөж нь бараг л амьдралыг тань өөрчлөх шидтэй юм. Магадгүй хоолны дэглэмээ шинээр зохиох цаг тань болсон ч юм билүү? Ингээд 7 хоногийн турш цоохор майлз идсэнээр таны биед дараах өөрчлөлтүүд гарах болно.

Үүнийг 7 хоногийн турш идэхэд миний биед дараах өөрчлөлт гарсан!

1 Шар хөөрөлтөнд баяртай гэж хэл

Хүчил ихдэх, шар хөөрөх зэрэг шинж тэмдэг нь хоолны буруу дадал зуршилтай, хоол боловсруулах систем нь муу хүмүүст тохиолддог. Харин цоохор майлзны шүүс нь шар хөөрөлтийг шууд намдаах буюу гэдэс ходоодны хүчиллэг орчныг бууруулах ашигтай. Гэхдээ энэ нь ердөө түр зуурын үйлчлэл гэдгийг санаарай. Хэрвээ хэсэг хугацааны дараа дахин дахин өвдөөд байвал эмчид хандахыг зөвлөж байна. 

Шар хөөрөлтөнд баяртай гэж хэл

2 Идээт үрэвслийг бууруулна

2010 онд хийгдсэн судалгаагаар цоохор майлзанд агуулагддаг тодорхой төрлийн этанол нь хоол боловсруулах замд үүссэн идээт үрэвслийг бууруулдаг гэжээ. Мөн цоохор майлзны таннинс, ууршдаг тос, алканоид зэрэг нь гэдэс ходоодны хамгаалагч эдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. 

Идээт үрэвслийг бууруулна

3 Үрэвслийн эсрэг найрлагатай

Дархлааны системийн үйл ажиллагааг идэвхжүүлэх тул биед үрэвсэл тархахаас сэргийлнэ. Арьс, буйл, нүд зэрэгт үүссэн эмгэгт шууд нөлөө үзүүлэхээс гадна шүдийг цайруулах тохиолдол мөн байдаг. Энэ нь цоохор майлзны өндөр кальцийн агууламжтай холбоотой юм. 

Үрэвслийн эсрэг найрлагатай

4 Жингээ барихад хялбар болно

Дээр дурдсанчлан цоохор майлз нь их хэмжээний ус агуулдаг төдийгүй К витамин болон бусад нэн хэрэгтэй амин дэмүүдээр баялаг юм. Жингээ барихыг хүсэж байгаа бол цоохор майлз нь "Сөрөг калори тоололт" болдог гэдгийг сайтар санах хэрэгтэй. Энэ нь таны бие цоохор майлзыг боловсруулахын тулд их хэмжээний калори зарцуулна гэсэн үг юм. Харин та жингээ хасахыг хүсэж байвал шууд ногоогоор нь юм уу, жүүс болгон хэрэглэх боломжтой. Нэг аяга тал цоохор майлзны шүүс нь ердөө 16 ккал байдаг. 

Жингээ барихад хялбар болно

5 Шингэний дутагдалд орохоос сэргийлнэ

Хамгийн их ус агуулдаг хоол хүнсний бүтээгдэхүүн нь өргөст хэмх болон цоохор майлз юм. Тиймээс ч таныг шингэний дутагдлаас сэргийлэх болно. 

Шингэний дутагдалд орохоос сэргийлнэ

6 Хоол боловсруулах тогтолцоонд тустай

Цоохор майлз нь эслэгээр арвин учраас гэдэс болон нарийн гэдэсний ханыг цэвэрлэж, өтгөн хаталтыг бууруулна. Ингэснээр бүдүүн гэдсэнд хоол хүнс ирэхдээ илүү жижиг ширхэгтэй болсон байх юм. Энэ нь ферментүүд шим тэжээлийг хурдан авч, цусны эргэлтэнд шилжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлнэ. 

Хоол боловсруулах тогтолцоонд тустай

7 Цусны даралт, холестериний хэмжээ буурна

Цоохор майлз нь бас холестерин бууруулах агууламж өндөртэй. Холестерин багасах нь цусны даралт буурахтай шууд холбоотой. Мөн булчин тайвшруулах шим тэжээлүүд нь эсийн дотор болон гадаа явагдах кальцийн урсгалыг сайжруулах шидтэй. 

Цусны даралт, холестериний хэмжээ буурна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()