Ээ дээ, энэ япончууд уу!

Япон бол Зүүн Азийн арлын орон гэдгийг бид сайн мэднэ. Номхон далайд орших тус улсын зүүн хэсэгт Хятад, Хойд, Өмнөд Солонгос харин хойд хэсэгт ОХУ, зүүн урд талд Тайвань орон хил залган оршдог билээ. Японы нийт хүн ам нь 126.910.000 бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд аравдугаарт буюу манай хойд хөрш болох Оросын дараа бичигддэг юм. Өнөөдөр бид та бүхэнд Наран улсын хавар цагийн үзэсгэлэнт дүр төрхийг танилцуулж байна.

Ээ дээ, энэ япончууд уу!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алтан долоо хоног

Японд дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногоос тавдугаар сарын 5 хүртэлх хугацааг "Алтан долоо хоног" гэж нэрлэдэг. Энэ үед эцэг эхчүүд хүүхдүүддээ зориулж хүч чадал, эр зоригийн бэлгэдэл болгон загасан хэлбэртэй цаасан шувуу хийсгэдэг байна. Осака муж, Такссүки хот. 2018 оны тавдугаар сарын 3.

Алтан долоо хоног

2 Машин робот

"Brave Robotics", "Asratec Corp" болон "Sansei Technologies" компаниудын хамтран бүтээсэн, машин болж хувирдаг роботын угсралт. Токио хот 2018 оны дөрөвдүгээр сарын 26.

Машин робот

3 Ус цацалтын баяр

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 13-аас 15-ны хооронд япончууд ус цацалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Япончууд усыг бүх зүйлийг ариутгагч хэмээн үздэг учраас эдгээр өдрүүдэд өөрсдийгөө болон эрхэмлэж явдаг зүйлсээ усаар ариусгадаг ажээ. 2018 оны дөрөвдүгээр сарын 14.

Ус цацалтын баяр

4 Канамара-Мацүри баяр

Эл баярын үеэр гудамжаар нэлээд том ягаан өнгийн "Миёоши" баримлыг иргэд авч явна. Энэхүү Канамара хэмээх фестивалийг дөрөвдүгээр сарын эхний ням гаригт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна. Эр бэлэг эрхтэн нь фестивалийн гол сэдэв юм. Энэхүү баяр нь ажил үйлс нь дэлгэрч, бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалахын төлөө залбирч ирсэн биеэ үнэлэгчдийн байнга очдог нэгэн сүмээс гаралтай юм байна. Харин өнөөдөр уг баяр жуулчдын анхаарлыг ихээр татах болжээ. Үүгээр ХДХВ-ийн талаарх мэдлэг мөн судалгаанд зориулж мөнгө цуглуулах үйл ажиллагаа хүртэл явагддаг байна. Кавасаки хот, 2018 оны дөрөвдүгээр сарын 1.

Канамара-Мацүри баяр

5 Уйланхай хүүхдийн баяр

Эрт үеэс япончууд хүч чадалтай эрэгтэй хүнд хүүхдээ тэврүүлж, уйлуулснаар эр зоригтой болгож муу бүхнийг үргээдэг ёслол үйлддэг байжээ. Одоо ч энэ нь хэвээрээ бөгөөд жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нд хүч чадал ихтэй сумо бөхчүүдэд хүүхдээ тэврүүлэн хамгийн чанга уйлсан нь ялдаг уламжлал тогтжээ. Токио хотын Сэнсожи сүмд болдог энэ баярт дунджаар 160 гаруй хүүхэд оролцдог байна. 

Уйланхай хүүхдийн баяр

6 Нэг хүний зочид буудал

Токио хотын Шинжүкүд байрлах энэхүү зочид буудалд нэг хүн 2000 иенээр есөн цаг байрлах боломжтой юм. 2018 оны дөрөвдүгээр сарын 30. 

Нэг хүний зочид буудал

7 Лолита

Японд нэрд гараад байгаа, "Лолита" загвараар хувцасласан эмэгтэй. Токио хот. 2018 оны гуравдугаар сарын 15.

Лолита

8 Сакура

Сакура цэцэглэхийг үзэхээр ирсэн хүмүүс. Токио хот. 2018 оны дөрөвдүгээр сарын 2.

Сакура

9 Азалия

Нагасаки муж дахь Нагушияма паркийн бүрэн цэцэглэсэн Азалия цэцэгс. Тус цэцэрлэгт хүрээлэнд 100.000 гаруй төрлийн Азалия байдаг. 2018 оны дөрөвдүгээр сарын 15. 

Азалия

10 Канда баяр

Токио хотын хамгийн том Шинто шашны баяр Кандад оролцохоор явж буй, Кама Мёинжин сүмийн тахилын ширээний эмэгтэй тахилчид. Токио хот, 2018 оны гуравдугаар сарын 7 .

Канда баяр

11 Тахилчид

Яасүкүни хийдийн тахилчид 2018 оны дөрөвдүгээр сарын 22-нд Токио хотод болох гурван өдрийн хаврын наадмын үеэр Шинто шашны ёслол үйлдэхийн өмнө өөрсдийгөө ариусгаж буй нь.  

Тахилчид

12 Гудамжны хөгжөмчид

Токио хотын гудамжинд хөгжим тоглож буй залуучууд. 2018 оны гуравдугаар сарын 9.

Гудамжны хөгжөмчид

13 Олимпын медалт тамирчин

Токиогийн Акасака ордон дахь эзэн хааны цэцэрлэгт хүрээлэнгийн үдэшлэгийн үеэр Пёнчанийн олимпийн алтан медальт уран гулгагч Юүзүрү Ханю гутлаа цэвэрлэж байгаа нь. 2018 оны дөрөвдүгээр  сарын 25.

Олимпын медалт тамирчин

14 Шинэ ажил

"Japan Airlines" нислэгийн компанийн шинэ албан хаагчид ажлын үнэмлэхээ гардаж авах ёслолын үеэр цаасан онгоц хийсгэж байгаа нь. Токио хот 2018 оны дөрөвдүгээр сарын 2.

Шинэ ажил

15 Сакуратай зураг

Киото хотын Мариүяама цэцэрлэгт хүрээлэнд сакура цэцэглэх үеэр зургаа даруулж буй эмэгтэйчүүд. 2018 оны гуравдугаар  сарын 30.

Сакуратай зураг

16 Залбирал

2011 оны газар хөдлөлтөд амиа алдагсдын төлөө залбирч буй эрэгтэй. 2018 оны гуравдугаар сарын 11. 

Залбирал

17 12 жил

Цагаан сарын баяраар 12 жилийн амьтдын хувцсыг өмсөж цонх угааж буй ажилчид. Токио хот. 2018 оны хоёрдугаар сарын 15.

12 жил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()