Алдартай илбүүдийн нууц тайлагджээ

Та илбэнд итгэдэг үү? Заримдаа яаж ингэвээ гэлтэй хачин содон илбэнүүд үзсэний дараа хэдэн өдөртөө л бодож, нууцыг нь тайлах гэж толгойгоо өвтгөдөг. Харин өнөөдөр бид хамгийн алдартай илбэнүүдээс түүвэрлэж, тэдгээрийн нууцыг дэлгэхээр бэлтгэсэн юм. 

Алдартай илбүүдийн нууц тайлагджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мөнгө, харандаатай илбэ

Урьд өмнө та энэ илбийг үзээд "Үнэхээр ид шид юм болов уу?" гэж бодож байв уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Тэд мөнгөний голд харандааг хийгээд, харандаагаа доош нь шууд татаж гаргадаг. Харин ингэхийн тулд харандаанд давхар гэр хийж, мөнгөнд тогтоож, яг л цоолсон мэт харагдуулна. Дараа нь харандааг доош татахад мөнгө урагдалгүй үлдэх юм. 

Мөнгө, харандаатай илбэ

2 Агаар дээр тогтох

Гудамжны илбийн үзүүлбэрийн хамгийн түгээмэл, алдартай гэгддэг агаар дээр тогтох илбийн нууцыг танд дэлгэе. Тэд таягаа төмрөөр дамжуулан сандалтай холбодог. Ингэхдээ таяганд төмөр залгаж, гарынхаа дээгүүр оруулан явуулж, нимгэн сандалтай холбодог бөгөөд үүнийгээ нуухын тулд аль болох нэвсгэр, унжсан хувцас өмсдөг байна. 

Агаар дээр тогтох

3 Хүнийг дундуур нь хөрөөдөх илбэ

Тус илбийг хийж гүйцэтгэхэд 2 бүсгүй хэрэг болно. Урьдчилан бэлтгэсэн хайрцаганд хоёр бүсгүйг зааглан хэвтүүлээд голоор нь хөрөөддөг байна. Энэ нь хэний ч амь насанд аюулгүй бөгөөд жижиг зайнд багтах гэж хичээх бүсгүйчүүдэд бага зэрэг хүндрэлтэй байж болох юм. 

Хүнийг дундуур нь хөрөөдөх илбэ

4 Аяга алга болгох

Ширээн дээр байгаа аягыг хэдхэн хоромын дотор алчуур нөмөргөөд алга болгох нь ид шид мэт санагдаж болно. Гэхдээ тэд үүнийг илбэ шиг харагдуулахын тулд тусгай зориулалтын ширээг ашигладаг аж. 

Аяга алга болгох

5 Зиг заг илбэ

Энэхүү үзүүлбэр нь туслах бүсгүйгээс маш их хамаарна. Тус илбийн гол нууц нь бүсгүйд орших тул багахан алдаа гаргаж, хүмүүст ил харагдах гар, хөл, толгойгоо буруу байрлуулахад л бүх зүйлс талаар болох юм. 

Зиг заг илбэ

6 Майкл Жейксоны үзүүлбэр

45 градус хүртэл урагшаа налдаг алдарт “Smooth Criminal”-ийн бүжгийг санаж байна уу? Энэ үзүүлбэрийг гүйцэтгэхэд хамгийн гол учир нь гутлын өсгийнд байгаа аж. Тайзан дээр тусгай өсгийтэй гутлаараа өргөн хадаасанд “гогдож” тогтдог байна. 

Майкл Жейксоны үзүүлбэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()